Хоёр

4.5K 258 28
                                    


Намайг хараад яагаад тэгж их гайхсныг нь ойлгоогүй ч би түүнрүү харан инээмсэглээд "Өө, сайн уу чи Сэ---" тэр гараа өргөн намайг үг хэлэхийг зогсоогоод

"Тиймээ намайг Сэхүн гэдэг гэхдээ миний нэрийг хэлэхгүй байвал зүгээр байх" гэж хэлэх нь яг л надад ямар нэгэн аюулын өмнөх сэрэмжлүүлэг мэт санагдав. Гайхсан ч нэг их тоолгүй түүний гарыг барихаар өөрийн гараа сунгатал тэр надруу ямар ч нүүрний хувиралгүй харсаар санаа алдан "Чи энд байх ёсгүй, энэ хэсэг зөвхөн минийх"

"Яагаад? Ах нар чинь ийшээ ирдэггүй юмуу?" тэрний харьцаа нь гэнэт өөрчлөгдсөн нь намайг гайхахад хүргэв. Саяхан л надруу инээж өөрөө гараа сунгаж байсан хэр нь одоо яагаад гэнэт нэг тийм..гунигтай? байгаа юм бол?

Тэр толгойгоо сэгсрэн "Би угаасаа хүмүүсээс зайгаа барьдаг юм...хэдий тэдэнтэй асуудал энэ тэр байхгүй ч, мэдээж тэд сайн ах нар...гэхдээ хамгийн бага нь болохоор би ингэх ёстой."

Сонин юм, уул нь айлын багууд чинь л жинхэнэ бөөцийлүүлж, хамгийн их хайрлагддаг биздээ?

"Манай гэрт лав биш." Бодлоосоо салан түүнрүү гайхан харлаа. Тэр сая миний бодолд хариу хэлчихвүүдээ? Тэр нэмэн "Гуйя, чи явах хэрэгтэй"

"Яагаад өөрийгөө тусгаарлаад байгаа юм? Чи чинь энэ гэр бүлийн нэг гишүүн шүүдээ ийм ганцаардмал байх ёсгүй."

"Би яагаад ингэх ёстой талаараа сайн мэдэхгүй ч, хэн ч надтай харилцаа үүсгэж эсвэл надад хүрж болохгүй." Намайг яг өөдөөс нь юм хэлэх гэж байтал тэр надруу муухай харсаар "Одоо явж үз, би чамтай ярьснаараа аль хэдийнээ дүрэм зөрчиж байна. Нэг нэгнийхээ нэрийг мэдэж байгаа нь хангалттай"

Тэр ингэж хэлэн гайхширсан намайг орхин өрөөрүүгээ орчих нь тэр. Үнэхээр..түүний хэлсэн ганц ч үгийг ойлгосонгүй. Яагаад ингэж тусгаарлагдах ёстойгоо ч мэдэхгүй байж ..

Толгойгоороо дүүрэн асуулттай өөрийн өрөөрүү алхсаар ороход Бэкхён миний орон дээр сууж байлаа. Тэр ч намайг орж ирснийг харан хөмсөгөө өргөсөөр "Бид чамайг Сэхүнтэй ярьж болохгүй гэж хэлээгүй билүү?" гэв.

Тэр яаж мэдсэн юм бол?

"Би зүгээр эргэн тойрныг харж байгаад түүний хэсэгрүү орчихсон юм. Тэгээд л хэдэн үг сольсон төдий. Бас тэр ойлгогдохгүй юм яриад байсан"

Бэкхён инээсээр "Хачин ч гэсэн энэ бидний дүрэм." Гэж хэлэн надруу ойртсоор бөхийн миний нүдрүү хараад "Тийм болохоор Сэхүнээс хол бай. Чамайг ойлгосон гэж найдаж байна" гэж хэлэн гараад явчихлаа.

🎭Хоёр нүүрт🎭Where stories live. Discover now