Тав

3.8K 247 26
                                    


Хүмүүсийн ярианы дуунаар сэрлээ. Гэрэлд нүдээ дасгахын тулд нүдээ хэд хэд анивчин нээхэд миний өрөөнд бүгд цугларцгаасан байв. Сэхүн ч гэсэн..

"Тэр сэрчихлээ" орон дээр сууж байсан Кай намайг харан ингэж хэлэхэд бүгд яриагаа зогсоон надруу анхаарлаа хандуулах нь тэр.

"Тэгж ухаан алдаад чи их ядарсан байсан бололтой бидний санаа их зовлоо" Би Лэерүү харан инээмсэглээд "Төвөг болж байгаад уучлаарай" гэхэд Кёнсүү толгойгоо сэгсрэн "Бидний хийж чадах өчүүхэн зүйл шүү дээ" гэв.

Кёнсүүгээс нүдээ салган хаалганы тэнд хана налан зогсох Сэхүнийг харахад өөрийн эрхгүй зүрх хүчтэй дэлсэн "Т-тэр яагаад энд байгаа юм?" гэж ээрэн хэлэхэд тэрний нүүрний хувирал гайхширлаар солигдлоо.

"Би энд байж болохгүй хэрэг үү?"

Миний гар салгалан "Тэрнийг эндээс гарга!!!" гэж орилоход Сухо хажууд ирэн намайг барьсаар "Исол гуйя тайвшир" гэхэд би толгойгоо сэгсэрсээр "Гаргаачдээ!"

Чэн Тау хоёр ч бушуухан Сэхүнийг барин чирсээр өрөөнөөс гаргалаа. Тэгэхэд л нэг юм санаа амрах шиг болон давхацсан амьсгаагаа дарахыг хичээв. Тэрэнтэй нэг өрөөнд хамт байхаас л шар үс босож, ялангуяа яг энэ өрөөнд хамт байна гэхээс үнхэлцгээ хагартал айж байна.

Бэкхён миний нурууг зөөлөн илсээр "Исол чамайг айж байгаа гэдгийг мэдэж байгаа ч айдасдаа битгий захирагд."

Би ч шүлсээ залгин толгойгоо дохиод "Уучлаарай, би зүгээр л тэрнийг дахиад намайг өвтгөхвий гэхээс айж байна" гэж хэлэн орныхоо даавууг атгасаар "Гэхдээ..тэр яагаад одоо хүртэл юу ч мэдээгүй байдаг билээ? Тэр миний бодлыг уншиж чадна биздээ?"

"Бид чиний бодлыг тэрнээс хаачихсан юмаа. Аюулгүй байдлын чинь тулд"

Лухан санаа алдан "Чи тэрэнд хүрэхгүй л бол тэрний нөгөө төрх нь гарч ирэхгүй. Тэр төрхөнд эрх нь байгаа болохоор чамайг өөрийн болгох гэж улайрах байх" гэх нь тэр. Ойлгосонгүй. Тэрэнд өөрийн болгох эрх байгаа гэж юу гэсэн үг юм?

Лухан санаа зовсон байртай уруулаа хазан "Сэхүн чамайг өөр үнэртэй гэж байсныг санаж байна уу?" гэхэд би толгойгоо дохилоо. "Чи түүнээр тамгалагдсан болохоор үнэр чинь өөрчлөгдчихсөн хэрэг" хэмээн Крис үргэлжлүүлэв.

"Түүнээр тамгалагдсан?"

"Тэр өөрийнхөө тэмдгийг чам дээр тамгалчихсан бас тэр тамга зөвхөн гар дээрхээр чинь дуусахгүй гэдгийг чи мэднэ" Крисийг ингэж хэлэхэд Чанёол мөн амаа нээн "Энгийнээр хэлбэл чи Сэхүний хос болчихсон"

🎭Хоёр нүүрт🎭Where stories live. Discover now