Хорин-нэг

2.7K 240 31
                                    

"Доош очмооргүй байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?" Бэкхён өрөөнөөс минь гарахаасаа өмнө сүүлийн удаа ингэж асуув. Би зүгээр л толгойгоо сэгсэрлээ, ханаруу хараад суучихсан байгаа болохоор нүүрнийх нь хувирлыг харж чадсангүй.

Өнөөдөр түүний намайг эргэж ирж буй гурав дахь удаа энэ байлаа. Би өрөөнөөсөө ч гарахаа байсан учраас намайг эргэх бараг л дэглэм шиг болчихсон. Би үхчихсэн юм шиг санагдаж байна, сүнсгүй юм шиг...Сэхүний найзуудад минь юу хийснийг хараад түүнд эсвэл түүний ах нарын хажууд байх нь битгий хэл тэднийг харахаас ч айж байна.

Тэдэнд итгэж болохгүй гэдгийг би ойлгосон. Яг л өмнө нь Бэкхёны хэлж байсан шиг "Би хичнээн хүн шиг аашилсан ч надад бүрэн итгэж болохгүй." Гэхдээ би Бэкхёнд жаахан ч гэсэн итгэдэг хэвээрээ. Учир нь тэр Сэхүний гарт маш их өвдсөн. Тэр үргэлж санаа зовж байдаг ч би тэрэнд нь түүнийг буруутгаж чадахгүй. Сүүлийн долоо хоног би өөрийгөө энэ өрөөнд түгжээд түүнтэй ч мөн бараг л ярьдаггүй. Түүнийг орж ирэх болгонд би өөр тийш ширтэн нүдрүү нь харахаас зайлсхийдэг.

Гэхдээ би түүнийг зөвхөн зүгээр байгаа эсэхийг минь л шалгах гэж сүүлийн долоо хоногжин намайг тэвчсэнд нь баярлаж байна. Бэкхён намайг ядаж л өөрийгөө зугаацуулах зүйлтэй байх хэрэгтэй гээд өөрийнхөө өрөөний зурагтыг надад авчирч өгсөн юм. Би удирдлага аван зурагтыг асаахад мэдээ явж байх нь тэр.

"Их сургуулийн сурагчдын аллагын хэргийн нууц одоо болтол тайлагдаагүй байна. Мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр үхлийн шалтгаан нь...."

Би хурдхан шиг зурагтыг унтраан улаан хөнжилөөрөө өөрийгөө хучлаа. Мартах гэсэн биш... нүүрээ дэрэндээ наан толгойнд минь эргэлдэх аймшигтай дүр зураглалуудыг мартахыг хичээнэ. Оролдлого минь хожимдсон бололтой нүүрийг минь даган нулимс аль хэдийн урсаж байлаа. Хэдий энэ бүгдийг муухай зүүд байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа ч би бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй.

Би арванхоёр хагас чөтгөрүүдтэй хамт амьдарж байгаа , тэдний 11 нь өөрийгөө удирдах чадвартай харин нэг нь үнэхээр аюултай, тэдний чөтгөр авга ах нь бүх хүмүүсийн эсрэг хөдлөж бас миний хойд эцэгтэй ажиллаж байгаа. Эхэндээ энэ бүхэн одоо байгаагаасаа илүү дордох боломжгүй гэж бодсон ч би өөрийгөө гэнэн байна гэдгээ ойлголоо. Энэ бүхэн дордох боломжтой.

Унтахыг хичээсэн ч нүдээ аних болгонд цус харагдаад болсонгүй. Найзууд маань нүдэнд харагдаад оронд нь би үхчихсэн байсан болоосой гэж хүснэ.

🎭Хоёр нүүрт🎭Where stories live. Discover now