~~Chapter 16~~

3.6K 219 14
                                    

Орой болоход Жонгүгийн бие хамаагүй дээрдсэн байлаа. Тийм ч болохоор Жимин бид 2 тэднийхээс гаран тэр намайг гэрт минь хүргэж өгөөд буцлаа. Гэртээ орж ирэн дөнгөж хувцасаа солих гэж байтал утас дуугарахад нь харвал Хусогоос дуудлага ирж байв. Хэсэг дуудуулж байгаад эцэст нь утсаа авлаа.
Хусог: Сайн уу, Минжи?
Би: Тийм ээ, сайн.
Хусог: Энэ амралтын өдрөөр би Гванжу руу буцах гэж байна.
Би: Мм... Тийм үү?
Х: Тийм ээ, тийм болохоор чамтай уулзмаар санагдаад...
Би: Мм...
Х: Чи одоо гарч ирж чадах уу?
Би: Мм... За тэгьеэ, гарч чадна.
Х: За тэгвэл ***-нд уулзъя. гэж хэлэн утсаа тасаллаа. Би санаа алдан дүрэмт хувцасаа тайлаад энгийн хувцас өмслөө.
Хусог бид хоёрын харилцаа өмнө нь сайхан байсан. Бид найзууд байсан, Намжүүнтэй ч бас. Мөн бид буруу шийдвэр гаргасан. Нөхөрлөлөө эрсдэлд оруулж бид үерхэх хэрэггүй байсан юм. Энэ харилцаа буцаад хэвэндээ орно гэдэг худлаа байх, орсон ч урт хугацаа шаардагдана биз...
.
.
.
Гадаа хүйтэн байсан тул өөрийгөө хүүхэд шиг л зузаалан ороолтоороо битүү ороогоод гэрээс гарлаа. Уулзах газраа ирэхэд Хусог аль хэдийн ирчихсэн байх бөгөөд намайг явахад дуугарах цасны дуугаар эргэн харлаа. Эргэн харсан даруйдаа инээд алдах нь тэр. Би гайхан түүн лүү харвал тэр:
- Даарах дургүй хэвээрээ байх шив... гэхэд нь надад хэлэх үг олдсонгүй. Тэр намайг дэндүү сайн мэднэ шүү дээ... Хусог уртаар амьсгаагаа гарган:
- Би энэ амралтаар буцах гэж байгаа.
- Мм... Чи утсаар хэлсэн л дээ...
- Нээрээ тийм штэ?
- Чи ч бас ерөөсөө өөрчлөгдөөгүй юм шиг байна. гэж намайг хэлэхэд түүний харц нэг л гунигтай мэт болсон байлаа. Дараа нь тэр юу ч болоогүй мэт над руу харан инээмсэглээд:
- Даарч байгаа биз дээ... Би хэлэх гэсэн юмаа шуудхан хэлье... Урьдны явдалуудаа мартаад эргээд найзууд хэвээрээ байцгаая гэж хэлэх гэсэн юм. Үргэлж уулзаад байхгүй нь мэдээж л дээ, хааяа даа утсаар ярьж, зурвас бичиж байя? гэж хэлэхэд нь би түүний нүд лүү харвал саяны үг чин сэтгэлийн болон итгэл найдвараар дүүрэн харц байлаа. Би ч түүн лүү харан инээмсэглээд:
- Мэдээж, тэгвэл үнэхээр сайн байна. гэхэд тэр баярлаж байгаа бололтой инээмсэглэн намайн тэврэн:
- Баярлалаа, бас уучлаарай өнгөрсөн явдалд... гэж хэлэхэд нь түүний тэврэлтнээс гаран:
- Эее... Өнгөрсөн явдалаа мартъя гэсэн биз дээ? Тийм болохоор мартацгаая! гэхэд тэр инээд алдан толгой дохиод:
- Тэгье, тэгцгээе! гэж хэллээ.
.
.
.
Flashback, зохиогчийн талаас:
Тэр нэгэн дулаахан хаврын өдөр Хусог, Минжи хоёрын үерхэлийн 100дах өдөр байсан юм. Хусог үүнийг мартан найзууд болох Намжүүн, Ду Ни нартай автомат тоглоомын газарт тоглохоор явчихсан байв. Харин Минжи Хусогийг мартсан гэдгийг гадарлаж байсан ч эрэгтэй хүн гэдгийг нь ухааран тийм ч тоосонгүй. Минжи ууттай чихэр болон хайрын үгтэй захиануудыг бичин хайрцганд хийн түүнд бэлэглэхээр байнга очдог автомат тоглоомын газар луу нь инээд алдан явж байлаа. Харин энэ үед Хусогийн хамгийн сайн тоглож чадах буудлагат тоглоом дээр тэд мөрий тавин тоглож эхэлсэн байлаа. Ду Ни, Намжүүн хоёр эхэлж тоглон хожсон нь Хусогтой тоглохоор болсон байв. Тэдний тоглоом Намжүүний ялагдалт, Ду Ни-гийн ялалтаар дуусан Намжүүний шийтгэлийг түрхэн зуур хойш тавин Хусог Ду Ни хоёр тоглож эхэллээ. Хусогт унагаах дутуу гуравхан лааз байтал харин Ду Ни-д хоёр лааз үлдсэн байв. Хусог түүнийг цөөхөн байх тусам нь унагаж чаддаггүй гэдгийг мэдэж байсан тул өөрийнхөө буудлаганд анхаарлаа төвлөрүүлэн эхнээс нь унагааж байлаа. Тэр, хоёр лаазаа аль хэдийн унагаан сүүлийнхийгээ унагаахдаа Ду Ни руу харан ёжтой инээмсэглээд буудахад хажуудах Ду Ни-гийн сум азаар хоёр лаазыг хоёуланг нь онож Хусогоос өмнө бүгдэнг нь унагааж орхив. Сүүлд Хусогийн буудсан лааз шалан дээр унахад Хусог хожигдсон гэдгээ мэдэн буугаа шидэж орхиод нүдээ анин дээш харлаа. Мэдээж хааныг ялсан цэргүүд хажууд нь дуу шуу болон баярлаж байлаа. Ду Ни тэднийг урдаа суулгаж байгаад ёжтой инээмсэглэн өөр тоглоомон дээр тоглож байх охидуудыг нэг нэгээр нь заан:
- Намжүүн тэр, харин Хусог чи тэр охин дээр очиж сээтэгнээд үнсчихээд ир! гэхэд нь тэд мэдээж эсэргүүцэн уурлаж байхад Ду Ни:
- Үхмээр байна уу? Шийтгэл л бол шийтгэл! гэхэд Намжүүн хацраа барин:
- Ашш... Алгадуулахдаа бэлдэхээс. гэж хэллээ. Харин Хусог:
- Ду Ни-sshi! Би чинь найз охинтой хүн шүү дээ! Минжи мэдэх юм бол би лав толгойгүй болно. гэхэд Ду Ни нүдээ анин:
- Минжи энд алга! Бас тэр хэзээ ч мэдэхгүй! Тэд шал танихгүй охидууд хэн нь очоод Минжид хэлнэ гэж? гэхэд Хусог хэсэг чимээгүй сууж байгаад зориг гарган очихоор шийдлээ. Намжүүн тэр хоёр бие биенийгээ нударсаар охидууд дээрээ очин яриа өдөж эхэллээ. Харин Ду Ни тэд нарыг харан бахаа ханатал инээн байж байтал 'тас' хийх дуунаар харвал Намжүүн шийтгэлээ биелүүлэн түүнд дагалдсан бэлгээ ч мөн авсан байлаа. Намжүүн улайсан хацраа барьсаар Ду Ни дээр очин:
- Би чамайг ална даа! Харин одоо Хусогийг харъя! гээд тэд Хусог луу харж байлаа. Хусог өнөөх охинтойгоо ярин инээлдэж Хусог ч сээтэгнэн хацарнаас нь барьж байгаад шууд л үнсчихэв. Энэ үед газар юм унах чимээнээр эргэж харвал Минжи тэдэн лүү нулимстай нүдээр ширтэж байв. Хусогийг өнөөх охиноос холдоход Минжи хаалга саван гүйн гарлаа. Мэдээж араас нь Хусог гүйнэ. Харин Намжүүн болон Ду Ни нар бие биенлүүгээ харан хачин царайлсаар үлдлээ.
Минжиг тэр газраас уйлсаар гарахад Хусог гүйцэж ирэн түүнийг гарнаас нь барин зогсоон:
- Минжи, би тайлбарлъя! гэхэд нь Минжи гараа хүчтэй татаж аван түүн лүү нулимстай нүдээрээ муухай харан:
- Үргэлж энэ газарт ирдэг шалтгаан чинь ийм юм байсан юм уу? Надад хайртай гэсэн чинь үнэн юм уу? Тайлбар аа? Надад тэр чинь хэрэггүй! Хусог~ah!! Би чамд ямар их итгэлээ дээ? Тэгтэл чи! гэж хэлэн хажуугаар нь зөрөн гарахад Хусог араас нь:
- Чи буруугаар ойлгоод байна штэ? гэхэд нь Минжи эргэж хараад:
- 100дах өдрийн мэнд хүргье Жон Хусог! Гэвч бид саллаа. гэж хэлэн буцан явахад Хусог хүнд цохилтонд орон өөрийгөө зүхсээр ард нь үлдлээ.
.
Минжи энэ бүхний учрыг сүүлд ойлгосон ч хэтэрхий оройтчихсон байсан бөгөөд ээж, аав хоёр нь тусдаа амьдрах болж ээжтэйгээ цуг Сөүлийн зүг зорьсон байлаа. Энэ үед хэн хэнд нь хэцүү байсан бөгөөд хэсэг хугацааны дараа Минжи Жиминд дурласан юм.
.
.
Flashback end.
.
.
.
Минжи's POV:
Өвлийн амралт болоход ганцхан хоног дутуу буюу хичээлийн сүүлийн өдөр болж байлаа. Жимин бид хоёр хамгийн ард суун ширээгээ дэрлэн хэвтээд бие биенлүүгээ харан харцаараа хайраа илэрхийлэлцэж байтал Хи Ён урд ирэн биднийг цочоож орхилоо. Биднийг босоход Хи Ён:
- Энэ Жон Жонгүг зүгээр биз? Намайг очоод юм ярих гэхээр зугтаагаад, надаас айж цочоод, нэг л хачин байна.

гэхэд нь Жимин бид хоёр бие биенлүүгээ харан дараа нь Хи Ён луу хараад:
- Мэдэхгүй дээ... гэхэд тэр ч бидэн лүү хачин харж байгаад санаа алдаад босоод явчихав. Бид ч бага зэрэг инээвхийлэн үлдэхэд миний утас дуугаран харвал ээжээс дуудлага ирж байв. Жимин лүү харсан хэвээр утсаа авахад ээж:
- Миний охины хичээл өнөөдөр ороод амрана биз дээ? Тийм болохоор эрт хариад маргааш Гванжу руу явахдаа бэлдээрэй. Ээж нь билет авчихсан.... гэж хэлэхэд нь намайг хариулахаас өмнө:
- Заза ээж нь ажилтай болчихлоо. гэж хэлэн тасалчихав. Жимин:
- Яасан? Юу болсон? гэхэд нь би ширээн доогуур гараа явуулан түүний гарыг атгаад:
- Маргааш аав руу... Гванжу руу явахаар болчихлоо. гэхэд Жиминий царай хувьс хийн хачин болоод ирлээ. Жимин:
- Тэгээд хэр удах бол?
- Сайн хэлж мэдэхгүй л байна... Ямартай ч миний бодлоор ганцаараа амьдарч байгаа аав минь сайнгүй байгаа. Тийм болохоор аавыг гайгүй болтол нь тэндээ байна. Хамгийн удлаа гэхэд амралт дуусахад ирнэ.
- Ehh? Жимин үнэхээр гайхсан сонсогдож байв. Тэр нөгөө гараараа гарыг минь атгаад:
- Яаж чамаасаа хол байх болж байна?
- Харин тийм ээ? Надад ч бас хэцүү байна. гэхэд Жимин хошуугаа унжуулж байв.
.
.
.
Хичээл тарсны дараа бид манай гэр лүү яван Жимин надад хувцасаа бэлдэхэд минь туслаж байлаа. Намайг цамцаа эвхэн цүнхэндээ хийж байхад Жимин араас ирж тэврэх нь мэдэгдлээ. Би хийж байсан зүйлээ орхин түүний гаран дээр гараа тавихад тэр хүзүүнд минь нүүрээ нааж байв. Жимин:
- Зөндөө их санах байх... гэж хэлэхэд нь би эргэж харан түүний хацарнаас барин:
- Маш их... гэж хэлээд үнслээ.
----------------------------
All the love.
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin