Нээх ч удалгүй гэрийн гадаа ирэн зогслоо. Ашгүй сая л нэг Кай амаа хааж чимээгүй болов. Би суудлын бүсээ тайлан баярласнаа хэлэн машинаас гарах гэтэл тэр гэнэт гарнаас татах нь тэр. Би асуулт эрсэн харцаар харахад
Кай: утсаа түр өгч байгаач
Би: яах гэж байгаа юм?
Кай: зүгээр юу ч асуулгүй өгчих
Би гайхсан ч түүнд утсаа өгөхөд тэр аван юу нь ч мэдэгдэхгүй нэг юм хийгээд байв. Удалгүй тэр болчихлоо гээд утас буцааж өгөв. Аваад хартал нэг дугаар тэмдэглэчихсэн байв. Тэрийгээ бүр "Миний араас нь гүйдэг залуу" гээд хадгалчихсан байв. Надад энэ нь таалагдсангүй. Шууд л дугаарыг нь нүдэн дээр нь устган
Би: надтай иймэрхүү байдлаар харьцаад байх юм бол би чамтай дахиж уулзмаар санагдахгүй л байх шүү гэж хэлээд машинаас нь буун гэрлүүгээ орлоо.
ХХХ ХХХ ХХХ
Урдхан талд минь ширээн дээр байх коферуугаа харан санаа алдан суухад минь Хэми утсаа оролдон сууна. Удалгүй утсаа ширээн дээр тавин гараа урд талдаа нийлүүлж атгаад шийдэмгий дуугаар
Хэми: чи Сэхүнтэй илүү ойртох хэрэгтэй
Би: Яаж? Бүтэн долоо хоног клубээр эргэлдсэн ч тэр дахиж ирээгүй. Ядаж бид 2 нэг сургууль ч биш шүү дээ.
намайг тэгж хэлэхэд тэр хөнгөхөн инээд алдаад гарнаас минь атган
Хэми: Don't worry baby! Чи түүнийг өөртөө татахын тулд нэг сургууль байх албагүй шүү дээ! Би Сэхүний байнга очдог нэг газрыг мэднэ. Чи тэнд очвол гарцаагүй түүнтэй таарна бас дотносож ч болох юм. Чи хэр бүжгилдэг вэ?
Би: яахав гайгүй ээ ахлах сургуульд байхдаа бүжгийн хамтлагт байсан юм. Яасан? Энэ ямар хамаатай юм?
Хэми: Бусдыг нь сайн мэдэхгүй ч тэр бүжиглэх үнэхээр дуртай. Түүний өдөр болгон очдог бүжгийн клуб байдаг юм. Чи түүнд элсэх хэрэгтэй.
ХХХ ХХХ ХХХ
Хэмигийн хэлснээр бүжгийн клубд нь аль хэдийн элсчихсэн. Яг одоо бол бэлтгэлийн зааланд нь орж ирчихсэн зогсож байна. Санасныг бодоход их хүн байх бөгөөд талаас илүү хувь нь охидууд харагдана. Охидууд нь нэг зүйл дээр бөөгнөрч зогссон харагдах ба хааяа хааяа чих дүжиртэл чангаар орилолдоно. Харин тэднээс холгүй зогсох 3 4 банди үүнийг нь харан толгойгоо сэгсэрцгээн ямар нэг зүйл хоорондоо ярьцгаана. Тэр өрөөг нэг тойруулан харж Сэхүн байгаа үгүйг шалгалаа. Хараахан ирээгүй байгаа бололтой. Удалгүй охидуудын дуу улам чангарахд сонирхолдоо хөтлөгдөн дундуур нь сүлжсээр гарахад төсөөлсөнгүй зүйл өөдөөс угтлаа. Хоёр залуу dance battle хийж байгаа бололтой бүжиглэцгээж байв. Гэхдээ намайг гайхшруулсан зүйл нь хоёулаа цээж нүцгэн байлаа. Намайг яг урд гарж ирэхэд хоёулаа ч нүцгэн байгаагүй лдээ нэг залуу нь дээгүүрээ мактай байсан ч яг намайг урд гарж ирэх үед макаа ураад шидчихсэн. Би өөрийн эрхгүй л уулга алдчихав. Охидуудын дуу ч чихэн дээр дүжрэх шахам орилолдоно. Энэ дуу чимээ намайг ярвайхад хүргэж байгаа ч энэ хоёр залуу үнэхээр сайн бүжиглэж байв. Ядаж байхад нүцгэн цээжин дээр нь гүйх хөлснүүд нь цээжнийх нь булчинг улам тодотгоно. Нэг нь арай бор арьстай байх бөгөөд нөгөөх нь харин их л цагаан харагдав. Гэсэн хэдий ч хоёуланг нь халуухан харагдаж байгаатай хэн ч маргахгүй. Яг хажуу талаас нь харсан болохоор царайг нь сайн харсангүй. Гэхдээ бүжгээ бүжиглэн эргэхэд нь одоо хоёулангых нь царайг сайн харж амжав. Энэ нь бүр гайхшруулаад амжив. Хэмигийн танилцуулж байсан Кай гэх залуу, нөгөөх нь клубд харсан шаргал үст Сэхүн байх нь тэр. Кай намайг анзааран бүжиглэхээ зогсоон гайхсан харцаар надруу харна. Гэнэт бүжгээ зогсоосонд гайхсан Сэхүн Кайн харцыг дагуулан харахад надтай харц тулгарчихав. Харин түүний харцнаас гайхшрал биш зөвхөн урууланд нь мушилзалт үүсч байв.
ХХХ ХХХ ХХХ
Хувцсаа сольчихоод өрөөнөөс гарахад өрөөний үүдэнд нэгэн танил шаргал үстэй залуу зогсож байсан нь бага зэрэг гайхшрал төрүүлэв. Тэр охидуудын хувцас солих өрөөний урд юу хийж байгаа юм бэ? Хажуугаар нь зүгээр зөрөөд өнгөрөх үү яриа өдөх үү хэмээн эргэлзэн зогсож байтал тэр аль хэдийн намайг анзаарчихлаа. Толгойгоо бага зэрэг гилжийлгэн надруу харан инээмсэглэн зогсох нь үнэхээр догь харагдаж байгаатай нь маргаж чадахгүй нь. Хэрвээ би түүнтэй өөр байдлаар танилцсан бол магадгүй энэ байдал нь сэтгэлийг минь догдлуулах байсан биз. Харин одоо бол байдал шал өөр зүгээр л илүү их үзэн ядалтаас өөр зүйл үл мэдрэгдэнэ. Түүнийг надруу алхсаар улам ойртох бүрт нүүрэнд нь байсан инээмсэглэл бага багаар бүдгэрч байлаа. Түүний царайны хувирлыг харсаар хийх үйлдлүүдлийг тааж ядан зогсож байхад тэр аль хэдийнээ миний өмнө ирсэн байв. Гэхдээ хэтэрхий ойрхон!!! Үнэртэй усных нь зөөлөн үнэр тааламжтай үнэртэж тэрхэн үедээ л мансууран хэсэг зогсов. Гэнэт бодит байдалд минь буцааж ирүүлсэн зүйл нь хэн нэгэн амьсгал чихийг минь ирвэгнүүлж байлаа. Намайг нүдээ нээхэд тэр чихэнд минь тэр л үгсийг шивнэв...
Сэхүн: өнөөдөр надтай хамт хөгжилдөх үү?
за тэгээд миний уучлалтаас ч залхаа байлгүй. гэхдээ л ойлгохыг хичээгээрэй. бичмээр байвч зав олдохгүй олдсон ч онгод нь орж ирэхгүй юмаа санаа нь байвч яаж бичихээ бодох үе байх юм. ойлгохыг хүсч байна. бас сэт бичиж байгаа уншигч нартаа баярлалаа ♥ бүгдэнд нь хариу бичиж чадахгүйнээ ямар ч байсан уншсан шүү ♥ бас чимээгүй болон болон чимээтэй уншигч минээ өгүүллэгийг нь хүлээж байгаад баярлалаа ♥ байдаг л сэдэв гэж бодож болохгүй шүү миний санаа бусдынхаас өөр тэглээ ч та нарын төсөөлөөгүй юмнууд болноо. Сүи Сэхүнд дурлах болов уу? Сэхүн Сүид дурлах болов уу? Өшөө авалт хайр болох болов уу? Хайрынхаа төлөө өшөө авалтаа зогсоох болов уу? Энийг тэгээд өшөө авалт гэж нэрлэх үү? хха Өшөө аваад дуусах болов уу? эсвэл маш том гэнэтийн эргэлт гарах уу? гэдгийг дуустал нь хамт байцгaаж мэдэцгээе :)
YOU ARE READING
❌ Playboy❌
FanfictionУ Сэхүн.. Тэр бол хүүхэмсэг залуу. Охидуудын сэтгэлийг хэрхэн өөртөө татахаа мэддэг... бас хэрхэн шархлуулахаа ч мэднэ..
Part 5
Start from the beginning
