~~Chapter 2~~

6K 397 9
                                    

Тэр гарнаас минь хүчтэй татан өөрийнхөө цээжинд намайг наалаа. Би давхар давхар шоконд орон түүний тэвэрт 5 секунд орчим байв. Тэр намайг өөрөөсөө бага зэрэг хүчтэй түлхээд:
- Болгоомжтой бай, мангар минь! гэж хэлчихээд сургуулийн зүг алхаж эхэллээ. Түүний араас харан хоцрохдоо баруун талынхаа хацрыг бариад:
- Чи сая Жимин-ий цээжинд наалдсан уу? Би энэ хацраа хэзээ ч угаахгүй ээ... Жимин намайг мангар гэсэн үү? Бүр 'минь' гэсэн үү? Ингээд би Жимин-ийх болчихож байгаа юм байх даа? Бурхан минь ямар гоё өдөр вэ? гэж өөрөө өөртөө хэлээд Жиминий ардаас хашгаран, түүний зүг гүйлээ.
.
.
.
Хичээл дээр үргэлж өөрийн баруун хацраа илэн жаргалтай нь аргагүй инээмсэглэн сууж байлаа. Харин хоолны цаг болоход би бэлдсэн хоолоо гаргаж ирэн түүнд яаж өгөхөө бодож байлаа. Гэтэл Жимин гэнт босоход би даган босож түүнийг дуудан эргэн харуулж гарт байх савтай хоолоо түүн рүү сарвайлаа.
- Май... Энэ... өдрийн... хоол. гэж гацаж түгдэрсээр хэлэхэд тэр гарнаас минь хоолыг аваад:
- За яахав. Энэ удаад л авъя. Харин дахиж битгий ингээрээ! гээд эргэж харан нэг алхахад нь би дахин түүнийг дуудлаа.
- 5 дахад л... Зөвхөн 5 дахад л хийж өгч байя. Ээж чинь эрт явчихдаг шүү дээ. гэхэд тэр хэсэг зогсож байгаад эргэж харан над луу ойртоод:
- За тэгвэл тохирлоо шүү. гээд инээмсэглэн үсийг минь хөнгөхөн сэгсийлгээд ангиас гарлаа. Тэр болтол би хөшин байрандаа зогссоор байлаа. Энэ үнэхээр Пак Жимин мөн үү? Надад муухай ханддаг Жимин? Түүний бие зүгээр байгаа даа? Түүнтэй хоолны тухай ярьвал эсвэл хийж өгвөл тэр надтай сайхан харьцах юм болов уу? Би өөрийнхөө үсийг хөнгөхөн илээд:
- Тэр сая миний үсэнд хүрсэн үү? Oh My God! Би өмнөх насандаа Солонгос улсын баатар байсан байхаа...
.
.
.
Физикийн хичээл ангид орж байв. Ангийн ихэнх хүүхдийн толгой нь эргэж хачин царайтай болчихсон сууцгааж байлаа. Тэдний нэг нь ч мөн Жимин байв. Математикийг бодвол физик хамаагүй амархан хичээл учир би ойлгодог юм. Би урагш түүний дэвтэр лүү өнгийн хараад зогсож байтал тэр над луу харан цочиж орхилоо. Би түүн лүү харахад бид маш ойрхон байсан ч би тэвчин:
- Чамд асуух зүйл байвал би туслаж чадна шүү. гэхэд Жимин бага зэрэг хойшлоод цочирдсон аятай толгой дохьлоо. Би инээмсэглэн буцан суудалдаа суулаа.
.
.
20 минут чимээгүй суусны эцэст Жимин гэнэтхэн эргэж харан надаас бодлого асуулаа. Би чихнийхээ ардуур үсээ хийн түүнд зааж өгөв. Тэр үнэхээр өхөөрдөм царай гарган хошуугаа унжуулаад дэвтэр лүүгээ мөн над луу ээлжлэн харж байлаа.

 Тэр үнэхээр өхөөрдөм царай гарган хошуугаа унжуулаад дэвтэр лүүгээ мөн над луу ээлжлэн харж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••Where stories live. Discover now