~~Chapter 1~~

12.9K 515 14
                                    

- Яа~! Пак Жимин!! Чи яахаараа миний өгсөн чихрийг хогийн саванд хийчихсэн байдаг юм! Мм? Муу мангар амьтан! Тэрэнд чинь миний сэтгэл шингэсэн байдаг гэдгийг мэдэхгүй байна уу? Чамд угаасаа өчнөөн охин бэлэг сэлт өгдөгийг мэдэж байна! Тэгэхдээ би чамд өгсөн! Тийм болохоор чи хаяж болохгүй байсан юм! Өөрөөсөө харамлан байж хамгийн дуртай чихрээ өгч байхад... гэж амандаа бувтанасаар халааснаасаа snickers гаргаж ирэн задлаад идэж байхдаа өөрийн ямар ч гэмгүй бяцхан цагаан баавгай руу хашгарч байлаа. Түүн лүү муухай харан толгой руу нь цохин орноосоо унагаачихав. Шууд л буцаж аваад толгойг нь зөөлхөн илээд:
- Тэнэг минь! Намайг уурлуулахаар чи их зовж байгаа биз дээ? Тийм болохоор намайг битгий уурлуул за юу? Чи "Минжи-г уурлуулсан хүн үхнэ." гэдгийг мэдэхгүй юу? Тэгээд чи үхэхийг хүсээ юу? Үгүй шүү Пак Жимин! Чи намайг хайрлаад дууссан цагтаа л үхэх болно! Ойлгов уу? гэж баавгай луугаа хариу нэхэн харлаа. Түүний нуруун дээр байх товчийг дарахад:
- I love you. гэх нарийхан хоолойгоор дуугарах дуу гарахад нь инээмсэглэн түүнийг тэврэн орон дээрээ хэвтлээ.
.
.
.
Өглөө эртлэн босож дүрэмт хувцасаа өмсөөд үсээ хажуу тийш хуваан жижигхэн хавчаараар хавчин толинд өөрийгөө харан инээмсэглэчихээд гэрээсээ гарлаа. Сургууль руугаа алхаж байх замдаа зассан замны хагарсан хэсэг болох зураасан дээр гишгэхгүй байх даалгаврыг өөрөө өөртөө өгөөд тэнэг юм шиг ганцаараа инээд алдан тоглон явж байхдаа урагш харвал урд Жимин уйтгартай нь аргагүй алхаж байв. Шууд л түүний зүг гүйн хажууд нь очоод:
- Сайн уу, Жиминаа? гээд нүүр дүүрэн инээмсэглэхэд тэр над луу нүднийхээ булангаар хараад бага зэрэг толгой дохьлоо. Би түүн лүү харсан хэвээр:
- Өчигдөр ямаршуухан байв даа? Надад лав муухай байсаан. Чамаас болоод... гэхэд тэр дахин над луу нүднийхээ булангаар хараад залхсан аятай:
- Хөөе! Надтай ярихаа боль л доо. гээд алхаагаа бага зэрэг түргэсгэн явлаа. Би түүний араас харан үлдэхдээ "Чи өдөрт наад үгээ надад хэд хэлдэг билээ дээ? Би яахаараа чамтай ярихаа больно гэж? Больж үз Пак Жимин." гэж амандаа үглэн араас нь дагалаа.
.
.
Ямар азын бурхан тэнгэр нь ивээж би Жимин-тэй нэг анги юм. Түүнийг даган явсаар ангидаа ирэн тэр хамгийн хойно суун харин би урдаа суулаа. Түүнийг сууж байхад нь би эргэж харан инээмсэглэхэд тэр нүдээ эргэлдүүлэн ширээгээ дэрлээд хэвтээд өгөв. Харин би урагш харан багшийн орж ирэхийг хүлээлээ.
.
.
.
Хичээлүүд ар араасаа цуварсаар хамгийн сүүлийн цаг ангийн багшийн цаг байлаа. Багш:
- Зуны амралт дөнгөж дуусаад та нар минь амралтныхаа хуваариасаа гарч чадаагүй байгааг чинь мэдэж байна. Гэвч та нар битгий хоцроод бай л даа, Мм? гэхэд ангийн хэн нь ч хариу хэлсэнгүй. Багш үргэлжлүүлэн:
- За тэгэхээр бүгд цүнхээ аваад суудлаасаа босоцгоо. гэхэд 'пир' хийтэл бүгд бослоо. Хамгийн сүүлд удаанаар босох хүн бол яах аргагүй Пак Жимин. Түүн лүү эргэж харан гараараа зүрх гаргаж үзүүлэхэд тэр урьдны адил нүдээ эргэлдүүлэн цонх луу ширтэж эхэллээ. Багш:
- Би энд жижиг цааснууд тавьсан байгаа, эндээс нэгийг нь сонгож цаасан дээр байх суудлын дугаарын дагуу сууна шүү! Ойлгосон уу? гэхэд ангийнхан уйтгартай нь аргагүй:
- За. гэж хэллээ. Эхнээсээ авахуулаад сугалаж байтал Жимин хойноос ирэн нэгийг аваад цаас руу нэг, суудал руугаа нэг хараад хоёрдугаар салааны дөрөвдүгээр ширээнд очин суулаа. Түүнийг суухад нь би бас сонгон аваад цаас руу харвал "2-5" гэсэн байв. Энэ чинь... Хоёрдугаар салааны тавдугаар ширээ гэсэн үг. Тийм ээ... Би Жиминий хойно суух нь....
Өөрийнхөө суудлыг мэдээд цүнхээ урдаа барьсаар Жиминий хажууд очин гар луу нь хатгаад:
- Би чиний хойно сууна, Жимин~а. гэхэд тэр над луу залхсан байртай харан:
- Тэгээд хэнд хамаатай юм бэ? Айн? гэхэд нь би түүний өөдөөс инээмсэглэлээ. Тэр над луу "гажиг амьтан" гэсэн шиг сонин харцаар харан дараачаар нь харцаа бурууллаа. Харин би бусад охид руу "Азгүй өлөгчингүүд" гэсэн шиг харан суудалдаа суув.
.
.
Яг үнэндээ түүний араас хараад л баймаар байсан тул хүслээ биелүүлэн харсаар байлаа. Бодол дотроо бол би Жиминтэйгээ гэрлээд өнөр өтгөн гэр бүл болчихсон байхад өөрийн азгүй амьдралд минь буцаан авч ирэх шиг багш над руу шохой шидлээ. Мэргэн бууч болвол таарахаар сайн онилж шидсэн байна багшаа! Багш уурлан:
- Бён Минжи гуай! Та самбар луу харах уу? Эсвэл Пак Жимины дагзыг харах уу? гэхэд ангийнхан тэр чигтээ инээлдлээ. Надад хариулах боломж олдсон бол би хоёрдохыг нь сонгох байлаа. Босон багшид шохойг нь буцаан өгөхөд тэр:
- Хаалгыг гаднаас нь хаа! гэж хэлэв. Түүнийг самбар луу эргэж харахад нь араас нь хачин хараад ангиас гарч явлаа. Хаалганы жижигхэн цонхоор Жиминийг харан инээмсэглэн зогсож байтал тэр над луу харчихав. Би шуудхан л гараараа зүрх гарган үзүүлэхэд тэр над луу хачин харан дараа нь доошоо харлаа. Доош харахад хацар нь бага зэрэг хөдлөн түүний инээмсэглэж байгаа нь мэдэгдэхэд надад сайхан байсан юм.

 Доош харахад хацар нь бага зэрэг хөдлөн түүний инээмсэглэж байгаа нь мэдэгдэхэд надад сайхан байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.
.
.
Хичээл таран Жимин-тэй цуг явж байлаа. Би түүн лүү харан:
- Чи одоо хаачих гэж байна даа? гэхэд тэр дуугарсангүй. Магадгүй урьдны адил байнга хариулдаггүй шигээ байхаар шийдсэн бололтой. Доош харан түүний хойно явж байхдаа нэг хүн мөргөчихөв. Би түүнд бөхийн:
- Уучлаарай, үнэхээр их уучлаарай. гэхэд тэр хүн хариу бөхийн:
- Үгүй дээ миний буруу би л замаа харсангүй. гэж хэлэхдээ гарнаас минь атгав. Би бага зэрэг цочирдон гараа эвтэйхэн сугалаж аван тэр хүн лүү харвал дажгүй царайлаг хөвгүүн байв. Тэгэхдээ мэдээж Жимин-ийг минь яаж гүйцэхэв. Би түүнд дахин нэг бөхийгөөд Жимин-ийг хайж эхэллээ. Тэгэхэд тэр надаас хэдэн алхамын цаана биднийг харан зогсож байх нь тэр. Би сурсан ёсоор шууд л түүн рүү инээмсэглэхэд тэр урагш харан үргэлжлүүлэн алхаад мотоциклондоо суугаад явчихав.
.
.
.
.
Гэрийнхээ үүдэнд ирээд хаалгаа онгойлгон орвол гэрийн бүх зүйл газар хөглөрчихсөн, ээж цаана нь уйлаад сууж байв. Би шууд л цүнхээ газар шидэн ээж дээр очин өвдөглөн суугаад:
- Дахиад л аав уу? гэхэд ээж толгой дохьлоо.
- Тэр яасан ядаргаатай хүн бэ? Хоёулаа цагдаад өгчихье л дөө тэгэх үү? гэхэд ээж сандран нулимстай нүдээр над луу харан:
- Болохгүй ээ, аав чинь ямар сайн хүн билээ дээ? Аавыгаа ингэж болохгүй.
- Мэдэж байна аа. Таныг зовоогоод байхаар чинь л ингэж хэлсэн юм. Өвлийн амралт эхлэхээр би аав дээр очиж түүнийг хэд хоног хүн шиг байлганаа за? гэхэд ээж миний толгойг илэн духан дээр үнслээ. Би ээжийг зөрүүлэн үнсээд:
- Та өрөөндөө ороод амарч бай, би эндэхийг цэвэрлээтье. гэхэд ээж толгой дохин удаанаар өрөө лүүгээ явлаа. Би ч өрөө лүүгээ орон дүрэмт хувцасаа, гэрийн биенд эвтэйхэн хувцасаар солиод гарч ирэн гэрээ цэвэрлэж эхэллээ.
.
.
.
.
Аль хэдийн нэг хоног өнгөрч би түүндээ өдрийн хоол бэлдэж байлаа. 5 дах өдөр болгон Жимин-ий ээж нь түүнд хоол бэлдэж өгч чадалгүй эрт ажилдаа явчихдаг. Би гаж донтой, хүн мөрддөг хүн биш шүү. Тэдний ээж болон манай ээж хоёр нэг эмнэлэгт сувилагчаар ажилладаг юм. Тийм болохоор л мэдэж байна.
.
.
.
Сургуулийн урд явж байхдаа дахин Жимин-тэй тааралдлаа. Дахин ч гэж угаасаа өдөр болгон таардаг л даа.
- Сайн уу? Сайхан амарсан уу? гэхэд тэр урьдны л адил толгой дохьсон болоод л хариуллаа. Би хариуд нь инээмсэглэн түүний хажууд явсаар байхад хойноос хэн нэгэн нь:
- ХОЛДООРОЙ!!! хэмээн орилно. Бид зэрэг эргэж харвал дугуйтай нэгэн сурагч яг биднийг чиглээд ирж байв. Би яг хаашаа бултахаа мэдэхгүй байрандаа гацан зогсоно. Дугуйтай хүн улам ойртсоор намайг мөргөх шахахад хажуунаас Жимин гарнаас минь татан өөртөө нааж амжив.
----------------------------
A/N: Минжи маань сэтгэл мэдрэлийн өвчтэй биш шүү, зүгээр л дурлалдаа хэт их мансуурчисан явж байгаа юм.
Үжээнээ ✌✌✌

[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••Where stories live. Discover now