Арван гурав

Start from the beginning
                                    

"Миний хүү, битгий уйл юу болсон юм? Ээж нь хаана байна? "

"Э-э-ээж тэр надад шүүгээнээс зөгийн бал авч өгөхдөө ширээний өнцөг мөргөчихсөн тэгээд тэрнээс цус гараад байсан" тэр ээрч мууран одоо ч уйлсаар хэлэх аж

"Ээж нь зүгээрээ, миний хүү битгий уйл" тэр хүүгийнхээ духан дээр үнсэн 2давхар луу гархад тэрний эхнэр нойлын шалан дээр ухаангүй хэвтэж байлаа, энэ хичнээн аймшигтай харагдаж байсан гээч тэр цусандаа хутгалдчихсан байсан

Тэр яаж эмнэлэгт ирсэнээ мэдсэнгүй, Минуг хажуу айлдаа үлдээн Мёнжүг тэвэрсээр эмнэлэг рүү орон яаралтай хүлээн авах тасагт эмч нар тэрнийг үзэж байлаа. Бэкхён ийш тийш холхих эмч нарыг даган одоо ч ухаангүй бай Мёнжүгийн гарнаас атгана

"Яаралтай хагалгаа хийгдэх хэрэгтэй байна, та хэн нь вэ? "

"Нөхөр би тэрний нөхөр "

"Таны эхнэр хэвлийдээ хүнд цохилт авсанаар цус их алдаж одоо ураг, эх аль аль нь аюултай байдал үүсээд байна" эмчийг ийнхүү хэлхэд тэр цөхөрч орхилоо

<Хагалгаа хийгдэж байна> тэр энэ бичигний доор 3 цаг сууж, босож,алхаж байна хаалга онгойн нэгэн сувилагч амьсгаадсаар гарч ирэхэд тэр дотроо бурханаас гуйн сувилагч руу харлаа

"Уучлаарай ураг эх 2лангийн аврах боломжгүй , хэрвээ нэг нь үхвэл нөгөөдөх нь үхэх болно та сонголтоо хийнэ үү яаралтай"

"Чи намайг хүүхэд эсвэл эхнэр аль нэгийг сонго гээд байгаа юм уу ? " тэр сувилагч руу орилох нь тэр..

"Уучлаарай, цаг алдвал хэн хэн нь үхэх магадлалтай та аль нэгийг аврах хэрэгтэй байна"

Бэкхён энэ үгийг сонгон хана налан уналаа.. Тэр хэнийг сонгох ёстой гэж? Өөрийн үр хүүхэд эсвэл эхнэрээ юу ?

"Хүүхдийг авар" бэкхён гайхан дээшээ харвал энэ ноён Бюн байх нь тэр

"Ааваа"

"Бэкхён намайг дагаад яв" тэр ийнхүү хэлэн урд гаран явлаа.. Бэкхён тэрний хаашаа явж байгааг мэдсэнгүй удалгүй тэд хамгаалагчидаар хүрээлэгдсэн нэгэн өрөөнд орлоо

"Бэкхён ийшээ суу" тэр буйдангийн урд байх сандал руу заалаа

"Ааваа "

|LOTTO| Where stories live. Discover now