Арван гурав

Comenzar desde el principio
                                    

"Энэ юувэ? Эмчээ"

"Энэ бол хориотой бэлдмэл, энэ зүйлийг хэн нэгэн тэрний тархинд суулгаснаар тэр бүх дурсамжуудаа мартдаг, би энийг хэн хийснийг гайхаж байна энэ бол маш аюултай " эмчийг ийнхүү хэлхэд Бэкхён шоконд орлоо

Одоо л бүх зүйлийн учир тайлагдаж байна энэ бол мэдээж тэрний аавын хийсэн хэрэг гэж тэр бодож байлаа, тэр явсаар Арины өрөөний гадаа ирэн хэсэг зогсоод дотогш орвол Арин тайван гэгч нь унтаж байлаа

Бэкхён одоо чин сэтгэлээсээ аз жаргалтайгаар инээмсэглэж байна, хорвоо дээр түүнийг ийнхүү инээлгэдэг хүн бол Арин, мөн тэрний бяцхан хүү Мину

Тэр Ариныг харан нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа, хорвоогийн хамгийн хэцүү бүхнийг туулж байгаа хүн бол зөвхөн тэр.. Гэр бүл, найз нөхөд, тэрнийг гэсэн хүн хорвоо дээр нэг ч байхгүй мэт ганц хайралсан хүн нь зөвхөн Бэкхён байхад тэр Ариныг жаргалтай байлгаж чадаагүйдээ өөрийгөө хараана..
Тэр Арины гарнаас чанга гэгч нь атган хэрвээ тэд хэцүү бүхнийг сөрөн одоо ч хамт байсан бол яах байсан бол гэж бодож байлаа.. Магадгүй тэд бяцхан хүү эсвэл охинтойгоо хамт, өглөө болгон хамт сэрж, орой болгон хамт унтан бүхий л жаргал зовлонг хамтдаа туулах байсан байх.. Бэкхён ингэж бодох төдийд цийлэгнэж байсан нулимс нь хацрыг нь даган урсах нь тэр..

Тэр минь сайхан бүсгүй болсон байна, яг л өмнөх шигээ би л тэрнийхээ гарнаас атгаж, тэрнийгээ үнсэж, тэрнийгээ тэвэрдэг байсан тэр л нандин үерүүгээ буцхыг хүсэж байна.. Гэвч цаг хугацааг буцааж болохгүй шүү дээ

Тэрний утас дуугаран Ариныг сэрээхгүй гэж бушуухан өрөөнөөс гаран харвал Минугийн ээж гэсэн дугаар байлаа.. Яагаад ч юм тэрний аз жаргал алга болсон мэт санагдана,  тэр сааралтсан хоолойгоор дургүй мэт утсаа авлаа

"Байна"

"Ааваа" энэ тэрний эхнэр биш бяцхан хүү нь ааваа хэмээн орилхыг сонсоод тэр гайхаж орхилоо

"Мину, яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм?"

"А-а-ааваа э-ээж ээж, ээжээс цус гараад байна" бяцхан хүү нь ийнхүү хэлэн утсаа тасалхад  ямар нэгэн муу зүйл болсон мэт санагдан тэр шууд л эмнэлэгээс гаран машиндаа суун гэрлүүгээ явлаа

                               ~~~

Тэр амьсгаадсаар үүдээр орход тэрний бяцхан хүү уйлан аавыгаа тосох нь тэр..

|LOTTO| Donde viven las historias. Descúbrelo ahora