6-р хэсэг.

163 7 3
                                    

*Тэмдэглэлийн дэвтэр дээр бичих*
"Би өнөөдрөөс эхлээд ахин түүнтэйгээ хамт байхаар боллоо. Өөрөө ч маш их баярлаж байсан. Ялгаагүй би хүртэл дэндүү баяртай байна. Өнөөдөр надад нэг зүйл хэлэх гэж оролдсон. Гэхдээ гэрлэснийхээ дараа хэлнэ гэсэн болохоор би дотроо бид ямар ч л байсан гэрлэнэ гэдгээ мэдэж авсан юм." Акүра: Хөөш! Надаас нууцаар юу бичээд байгаа юм.
Кона: Ээж минь! Ёоо чи хүн цочоочих юм даа.
Акүра: Надаас нууцаар юу бичээд байгаа юм?
Кона: Болохгүй ээ.
Акүра: Нэг хүний тухай тийм үү?
Кона: Ммхм.
Акүра: Тэр нь би биш…
Кона: Ммхм… Айн?!
Акүра: Миний тухай биш л биздээ? Кона: Чиний тухай яагаад байж болохгүй гэж?
Акүра: Хэрвээ миний тухай бол…
Кона: (улайх) Битгий яриад бай!
Акүра: Яасан бэ?
Кона: Яагаачгүй ээ. Би гоймон идмээр байна.
Акүра: Би ч бас…
Кона: Хоёулаа дэлгүүр гарах уу?
Акүра: Тэгье.
~Тэд хүүхэд байхдаа ордог байсан байрныха доод талын дэлгүүр лүү орлоо.~
Кона: За байз. Ямархуу юм авах вэ? Акүра: Би авах юмнуудаа авчлаа. (Тэвэр дүүрэн гоймон сагсанд хийх)
Кона: Пээх! Чи ийм их юм хэзээ идэж дуусгана аа?
Акүра: Би дандаа л ингэж авдаг шд. Кона: Хуучин зангаа гээхгүй юм аа чи нээрээ. Чи баахан гоймон авсан юм чинь би ундаа авлаа шүү.
Акүра: Хүслээрээ л бол.
*Кассан дээр*
Худалдагч: Та хоёр чинь…
Кона: Өө та чинь ноён Кабүто сайн байна уу?
Акүра: Ноён Кабүто сайн уу та. Эхлээд таньсангүй шүү.
Худалдагч: Харин тийм ээ. Би ч хөгширж дээ. Та хоёрыг сүүлд харсанаас хойш их олон жил өнгөрчээ. Их том болцгоож.
Кона: Ххэ та амрахгүй дээ. Одоо болтол эндээ ажилладаг юм уу? (санаа тавих) Акүра: Тийм шүү. Та нас дээр гарлаа. Одоо ажлаа өгөөд эрүүл мэнддээ анхаарах болсон юм бишүү?
Худалдагч: Би яах вэ өнгөрсөн хүн. Өнөөдрийг хүртэл надад та хоёр шиг ингэж санаа тавьсан хүн алга даа. Та хоёрт баярллаа.
Кона: Та чинь одоо хэдтэй билээ? Би ээж рүү хэлээд танийг ахмадуудын сувиллын газарт амрааж өгч болно штээ.
Худалдагч: Би ч 82тойлдоо. Яахнав дээ. Акүра: Юу гэсэн үг вэ? Та чинь бид хоёрыг эртнээс мэднэ. Бидний өвөөгөөс дутхааргүй сайн хүн шдээ. Хараад байхад та их хөгширсөн байна. Одоо амрах болсон гэж бодохгүй байна уу? Кона: Харин тийн.
Худалдагч: Хэрвээ би байхгүй бол энэ дэлгүүр хэцүүдэнэ шдээ. Надаас өөр кассан дээр суух хүнгүй. Би чинь насаараа ганц бие явсан амьтан шдээ. Кона: Зүгээр ээ өвөө. Та бидний өвөөгөөс ялгаа юу байхав. Танийг сувилалд яваад, сайхан хэд хоног амраад ирэх хооронд бид хоёр дэлгүүрийг чинь харж байя. Тийм биздээ Акүра?
Акүра: Тийм ээ. Санаа зоволтгүй. Бидэнд даатгачих.
Худалдагч: Хэрвээ тэгвэл их баярлах байна. Гэхдээ хөгшин надад та хоёрт өгөх цалин мөнгө юу ч байхгүй ээ. Кона: Зүгээр ээ. Та их сайн хүн болохоор бид танд зүгээр тусалж өгье. Худалдагч: Баярлалаа. Хүүхдүүд минь та хоёрт үнэхээр их баярлалаа. Өдийг хүртэл хэн ч надад та хоёр шиг ингэж санаа тавьсангүй. Үнэхээр их баярлалаа. (Нүднээс нь нулимс урсах) Кона: Зүгээр ээ өвөө. Одоо би гэр лүү ороод ээжтэй ярьчихъя. Тэр заавал зөвшөөрнө өө. Тэгээд хаахаас тань өмнө би ороод ирье.
Худалдагч: За тэгээрэй. Та хоёрт үнэхээр их баярлалаа. Хөгшин надад өмнө нь хэн ч хэзээ ч ингэж анхаарал тавьж байгаагүй юм аа. Баярлалаа. Акүра: Яахнав дээ. Болно оо өвөө. Бид танийг урт удаан амьдраасай гэсэн дээ л ингэж байгаа шдээ.
Худалдагч: Өө яанаа. Яриандаа болоод бараагаа бичихээ мартчихаж. 1500еэн болж байна.
Кона: (2000еэн гаргаж өгөх) Хариултыг нь өөртөө үлдээдээ өвөө. (Инээмсэглэх) Акүра: Бид ч явъя даа. Өвөө маргааш дахиад уулзъя. (Гарах)
Худалдагч: (араас нь харах) Яасан буянтай сайн хүүхдүүд вэ? Өмнө нь надад хэн ч эдэн шиг ингэж санаа тавьж байгаагүй. Ирээдүйн зам нь алтан шаргал, сүүн цагаан өлзийтэй байх болтугай. (Нулимс дуслуулах) (үргэлжлэл бий)

You and Me Forever!Where stories live. Discover now