3-р хэсэг.

125 4 0
                                    

*Конаг унтахын өмнө*
Кона: (өөрөө өөртэйгөө ярих) Би яагаад утсаа хүлээгээд байгаа юм болоо? Тэрнийг надруу ярьснаас нь хойш л эхлээд минут бүрд нээж хараад байх юм. Гэхдээ одоо хүртэл мессеж ирээгүй байна. Яагаад юм бол? Арай ямар нэгэн юм тохиолдчихоогүй байгаа. Чөтгөр гэж! Хэтэрхий удаан уулзаагүй болохоор би яг догдлоод байна аа. Яг яах вэ?? (дэрээ балбах)
*Хаалганы цаанаас*
Хинами: Эгч ээ. Юу болоод байгаа юм бэ? Яагаад дэрээ балбаад байгаа юм??? Кона: (хаалганы цаанаас) Юу ч биш ээ. Зүгээр л нэг зүйл бодож үзсэн юм. Санаа зоволтгүй.
Хинами: Итгэлтэй байна уу?
Кона: Тийм ээ.
Хинами: Заза. (Явах)
*Конагийн утас дуугарах*
Кона: Энэ удаад тэр минь л байгаасай. Гуйж байна…(Акүрагаас мессеж иржээ) Тийм ээ! Мөн байна! Ашгүй дээ. Зөндөө хүлээсний эцэст ирлээ шдээ. *Мессежэнд*
"Маргааш Токиогийн төв парк дээр хүрээд ирээрэй. Тэнд хүлээж байя. Намайг олохгүй бол хэрээ шиг царайлаад зогсож байна шүү. 12:00 цагт ирээрэй."
Кона: Бурхан минь хха. Хэрээ шиг гэнэ шүү. Хар өнгийн хувцасанд дуртай хэвээрээ байх шив. Ёоох санаа бага ч болов амарчихлаа. Хурдан унтах минь. *Маргааш нь*
(Кона 11:30 хүртэл унтчихжээ. Сэрээд бөөн юм болж гарлаа)
Кона: Бурхан чөтгөр минь гэж!! Сэрээхгүй яасан юм бэ??!!!
Кира: Чи яагаад байгаа юм бэ??
Кона: Би 12:00цагт хүнтэй уулзах чухал шаардлагатай байсан шдээ!!
Хинами: Бид хоёр яаж мэдэх юм бэ? Кона: Тэглээ ч гэсэн дээ! (гялс хувцасаа өмсөх)
*Гэрээсээ санд мэнд гарч гүйх*
Кона: Яанаа. Яг хоцорчихлоо! Би уулзаж амжихгүй нь. Арай ч дээ.
~Кона 5мин хоцроод иржээ. Хамгийн түрүүнд Кона хар хувцастай хүмүүсийг харж эхэллээ.~
Кона: Чөтгөр гэж! Би хоцорчихлоо. Явчихсан л байхдаа.
??? : Хэн явсан гэж?
Кона: Чи хэн бэ? (эргэж харах)
~Түүний хажууд нэгэн хар хувцастай өөрийнх нь үеийн цайлган зантай царайлаг хөвгүүн гэнэн инээмсэглэл тодруулан зогсож харагдана.~
??? : Чи хуучин шигээ чөтгөр гэдэг үгийг хэлдэг хэвээрээ шив. (инээмсэглэх)
Кона: ~Энэ инээмсэглэл~ Акүра…? Мөн үү?
Акүра: Тийм ээ. Мөн байна. Уулзалгүй маш удлаа. Удаан хүлээлгэсэн бол уучлаарай.
Кона: Мангар минь би чамайг ямар удаан хүлээснийг мэдэх үү? Яагаад? Яагаад? Яагаад ингэж их удсан юм бэ?  (нулимс урсгах)
Акүра: Битгий уйлалдаа. Тэрийг дараа нь тайлбарлъя. Одоо бол хоёулаа хамт байх нь л чухал шдээ. (Конагийн нулимсийг арчих)
Кона: Тийм дээ. (Инээмсэглэх)
Акүра: Хоёулаа энд удаан байвал даарах байх. Нэг газар очиж сууя.
Кона: Тэгье.
~Замдаа элдвийг ярьж хөөрч явсаар тэд хуучин хамт байсан гэрийнхээ тухай дурсаж эхэллээ. Энэ яриаг Акүра эхлүүлжээ.~
Акүра: Чи тэр байранд очсон уу?
Кона: Чамайг явсанаас хойш үгүй ээ. Акүра: Тэгвэл одоо нэг очиход гэмгүй байх.
Кона: Үнэхээр тэнд очино гэж үү? Надад яг одоо түлхүүр нь байхгүй шд.
Акүра: Санаа зоволтгүй ээ. Надад байгаа.
Кона: Юу?
Акүра: Тэнд очоод би чамд нэг зүйл өгөх болно. Аль 4жилийн өмнө өгөх ёстой байсан юм.
Кона: Тэгвэл явцгаах уу?
Акүра: Тэгье. 
*Тэдний хамт амьдарч байсан байранд* Кона: Энэ чинь? Чиний юмнууд уу? Акүра: Тийм ээ. Өчигдөр өглөө Японд ирсэн болохоор эндээс өөр газар олдоогүй юм л даа.
Кона: Өчигдөр би ийшээ ирсэн бол чамтай уулзах байжээ?
Акүра: Тийм ээ.
Кона: Нээрээ чи надад нэг зүйл өгнө гэсэн шдээ. Юу юм? (гайхах)
Акүра: Аан тийн. Америк явхаасаа өмнө өгөх ёстой байсан юм л даа. (Үүргэвчээ уудлах)
~Акүра үүргэвчнээсээ жижигхэн хайрцагтай зүйл гаргаж ирээд Конагийн зүүн гарыг нь атгав.~
Кона: Энэ юу юм?
Акүра: Чи удахгүй мэднэ ээ.
~Акүра тэр хайрцган дотроос хос бөгж гаргаад ирлээ. Арай жижигхэн хэмжээтэй бөгжийг Конагийн хуруунд зүүж өгөв. Кона зөрүүлэн нөгөө бөгжийг нь Акүрагийн хуруунд зүүж өглөө.~
Кона: Энэ бөгжнүүд үнэхээр гоё юм аа. Баярлалаа.
Акүра: Одоо ингээд чи минийх гээд батлагдчихлаа шдээ. Энийг би өөр газар өгч болох байсан ч… Энд өгвөл зүгээр гэж бодсон юм л даа.
Кона: Яагаад тэгж бодсон юм?
Акүра: Яагаад гэвэл энд л хоёулаа энэ бүхнийг эхлүүлсэн шдээ.
Кона: Бурхан минь. Акүра чи нээрээ… (нулимс цийлэгнүүлэх)   (Үргэлжлэл бий)

You and Me Forever!Where stories live. Discover now