4-р хэсэг.

100 3 0
                                    

Акүра: Ингээд чи албан ёсоор минийх боллоо.
Кона: Тийм бол би үнэхээр баяртай байна…
Акүра: Одоо уйлах хэрэггүй дээ. Би энд байна шдээ. Сайн сонс. Энэ бөгж бол манай удам дамжсан бөгж. Аав, ээж хоёр намайг энэ бөгжийг чамд өгөөрэй гэж захисан юм.
Кона: Захисан гэнэ ээ?
Акүра: Тэд өнгөрчихсөн. (Харц буруулах)
Кона: Юу? Хэзээ тэр вэ?
Акүра: 2сарын өмнө. Тэгээд л хоногийг нь дуусгачихаад би шууд чам дээр ирсэн юм.
Кона: Ээх? Чамд ч тэгвэл одоо нэлээн хэцүү байгаа бололтой.
Акүра: Кона?
Кона: Яасан?
Акүра: Тэдний тухай битгий ярь тэгэх үү? Надад үнэхээр хэцүү байна.
Кона: Ойлголоо. Хөөе, одооноос хоёулаа хамт байж болно биздээ?
Акүра: Мэдэхгүй юм даа. Кира зөвшөөрөх болов уу?
Кона: Би ахтай ярилцаад үзье. Өмнө нь болсон шиг зүйл хэзээ ч болохгүй ээ. Амлаж байна.
Акүра: Амлаж байна гэснээс бидний өмнө нь амласан амлалт?
Кона: Аан тэр үү? Би тэрийг 100% гүйцэлдүүлж чадсаан. Чамайг явсанаас хойш үргэлж ахын хувцаснаас өмсөж яг л эрэгтэй хүүхэд мэт 4жил амьдарсан. Итгэхгүй бол чи Хинами, Кира ах хоёроос асуугаад үзээрэй. Акүра: Тэгж байгаад асууя аа.
Кона: Гэхдээ чи итгээрэй. Би амлалтандаа хүрсэн шүү.
Акүра: За мэдлээ дээ. (Духан дээр нь үнсэх
Кона: ~Энэ мэдрэмж чинь яг тэр үеийнхтэй адил~ Битгий ингэ ээ. Яг л хуучин шиг намайг орхиод явах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Акүра: Тийм бол дахиж ингэхгүй ээ. Кона: Би өнөө орой гэртээ очоод ах, Хинами хоёрт хэлээд маргааш гэхэд би энд чам дээр ирнээ.
Акүра: Яаж? Тэднийг чи үнэхээр ятгаж чадна гэж үү?
Кона: Тийм ээ би чадна. Болохгүй бол… Ер нь чамтай хамт байхын тулд би юуг ч хийнэ мэдэв үү!!!
~Конагийн энэ үгэнд Акүра итгэж чадахгүй байсан ч хүчээр итгэжээ.~ Акүра: (Конаг тэврэх) Хөөе. Одоо тайвшраа. Би чамд итгэж байна. Тийм болохоор маргааш хүлээж байя. Заавал ирээрэй хайртай шүү…
Кона: (Гайхах) Б…би ч гэсэн. Би одоо явъя даа. Маргааш уулзъя. (Инээмсэглэх)
*Конагийн гэрт*
Кира: За хаагуур явж байгаад ирэв?
Кона: Хамаатай юу?! (уурлах)
Хинами: Наад гарт чинь юун бөгж байгаа юм?
Кона: Та нарт хамаагүй за! Нээрээ бас би маргаашнаас өөр газар очих болно. Тиймээс хувцасаа баглалаа.
Кира: (ууртайгаар) Чи сая юу гэсэн бэ? Кона: Явна гэлээ. Болоо юу.
Кира: Өөр хаана очиж байх гээв?
Кона: Нөгөө гэр лүү гээ явна.
Кира: Тэр чиний гэр биш! Энэ л чиний гэр. Бас наад бөгж чинь хэнийх юм? Кона: Тэр чинь миний гэр! Бас энэ бөгж минийх!
Кира: Хэн чамд өгсөн юм?!
Кона: Хэн нь танд ямар хамаатай юм!? Кира: Хэл гэж байна.
Кона: Акүра өгсөн тэгээд юу гэж? Бид буцаад хамт байна! Дахиад л очиж тэрэнд уурлах уу?
Кира: Акүра гэнэ ээ? Чи тэр сул дорой амьтныг мартаагүй юм уу?!
Хинами: Больцгоо!! Кона эгч өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэг. Хоёулаа оролцоод хэрэггүй байх.
Кира: Гэхдээ… Хинами: Ах аа!
Кона: Баярлалаа Хинами.
~Кона өрөөндөө ороод авч очих ёстой бүх зүйлээ баглаад тавьчихлаа. Өглөө эртхэн босоод Акүра дээрээ очино гэдгээ бодсоор өөрөө өөртэйгөө ярьж сууна.~
Кона: Би маргааш эртхэн очоод өглөөний цайг нь бэлдэж өгнө. Ингээд бодоод байсан чинь би яг л жинхнээсээ эхнэр нь болчихсон юм шиг санагдаад байна аа.Бурхан минь гэж! Хэрвээ бид гэрлэчихвэл… Би тэрний төлөө юуг ч хийхэд бэлэн байх болно оо. Амлаж байна. Намайг хүлээж байгаарай. Би чам дээр очиж явна. Миний ханхүү, миний хаан. Би үргэлж чинийх.   (үргэлжлэл бий)

You and Me Forever!Where stories live. Discover now