1-р хэсэг.

377 8 0
                                    

*Тэмдэглэлийн дэвтэр дээр бичих* "Намайг Кона гэдэг одоогоор би 17настай. Би өмнө нь бараг 6настай байхдаа нэгэн сул дорой хүүг бусдад дээрэлхүүлж байхыг нь хараад зүгээр зогсож чадалгүй өмөөрсөн юм. Тэр үеэс бид хоёр маш бүр маш сайн найзууд болсон билээ. Тэрнийг Акүра гэдэг. Би тэрнийг яг л над шиг амьдралтай гэдгийг нэлээн сүүлд олж мэдсэн юм. Биднийг найзлаад 2жил болсоны дараа тэднийх болон манайх бид хоёрыг сүй тавиулчихсан юм л даа. Акүра бид хоёр ч жаахан байсан болохоор утгыг нь ч ойлгохгүй хамт нэг гэрт орно гэдгээ сонсоод өдөржингөө тоглоно гээд л баярлаж билээ. Харин миний ихэр ах нэг өдөр Акүра бид хоёртой хонохдоо тэрнийг загнаад уурлуулчихсан. Харин Акүра дараа нь хамаг хувцасаа баглаад Америк явхаар болсон юм. Явахаасаа өмнө хэлсэн тэрний үгнүүд <<Гуйж байна, намайг битгий мартаарай. Бас эрэгтэй найзтай болж болохгүй шүү>> гэж хэлхэд нь би яагаад ч юм өөрийн мэдэлгүй <<Яагаад??>> гээд асуучихдаг байгаа. Харин тэр минь надад хариулахдаа << Хэрвээ тэгвэл чи намайг тэр найзаараа орлуулчихна>> гэж хэлээд миний духан дээр үнсээд гарч одсон юм. Би түүндээ эргэн иртэл нь хэзээ ч эрэгтэй хүүхдэд ойртохгүй гэж амласан. Акүраг явснаас хойш аль хэдийн 4жил өнгөрчээ. Хүлээсээр л..."
*Хаалганы цаанаас дуудах*
Хинами: Эгч ээ!! Яав аа?! Комиккон эхэллээ шдээ.
Кона: Хүүш ээ! Яанаа тийм байна шд. За одоохон. (хаалга онгойлгох)
Хинами: Пөөх!
Кона: Яасан?
Хинами: Та чинь... Бүр яг байна шүү. Кона: За яахнав дээ. Муу эгчийгээ хха. Хинами: Та чинь ойрийн хэдэн жил яагаад л эрэгтэй кос болоод байна даа. Кона: Хүмүүс намайг эмэгтэй гэж мэдэхгүй ээ. Бас би хоолойгоо бага зэрэг өөрчлөхөд л Кира ахтай адилхан сонсогддог шдээ. (Жуумалзах)
Хинами: Та нээрээ хачин хүн шүү. Ямар гэдэг нь мэдэгдэхгүй амлалтаас болоод сүүлийн дөрвөн жил яг л эрэгтэй хүүхэд шиг хувцаслаад байх юм. Ганц удаа ч гэсэн эмэгтэйлэг байж болохгүй нь уу?
Кона: Болохгүй ээ. Тэр амлалт надад маш чухал. Нээрээ комиккон дээр нөгөө бүх АРП цуглаад нэгдсэн уулзалт хийнэ гэсэн билүү?
Хинами: Тийн шдээ нээрээ.
Кона: За тэгвэл хурдан очно оо. Дүү минь харж л байгаарай. Би аваргын цомыг нь бариад гараад ирнэ ээ! Хинами: Эгч минь дээ. Та нээрээ гандан буурахгүй шүү.
??? : Намайг хүлээж бай!! Би одоохон!
Кона: Саяных Кира ах байсан уу?
Хинами: Тийм л байна.
Кира: Та хоёр чинь ямар муухай рурдан юм бэ?
Кона: Хурдал2.
*Комиккон дээр*
Кона: Тэнд косплэйрүүд байна. Кира ах аа хурдлаачээ.
Кира: За.
Хинами: Би энүүгээр явлаа.
Кона: Эрэгтэй хүүхдүүд байгаа газраас холуур яваарай.
Хинами: Яагаад?
Кира: Чамайг яачих ч юм билээ.
Кона: Бидний нүдэн дээр ганц л банди чамруу ойртвол бид очоод хашраагаад өгнө шүү.
Кира: Ганц дүүгээ туугаад тавиад явуулчихна гэж санаагүй биздэ?
Хинами: Та хоёр чинь яачхаа вэ?
*Косплэй тэмцээний дууссаны дараа*
Кона: Харж байна уу? Би хэлсэн шдээ. Ялнаа гэж.
Кира: Би ялах байсан юм за.
Хинами: Ххэ хоёрт орно гэдэг чинь аз шдээ ах аа.
Кира: Би л ялах ёстой байсан юм.
Хинами: Болно оо. Угаалгын өрөөнд ороод хувцасаа сольцгоо.
Кира, Кона: Мэдлээ!!
*Угаалгын өрөөнөөс гарах*
Кира: Кона! Кона!
Кона: Яасан бэ?
Кира: Тэрийг хар л даа. Нөгөө Хинами чинь нэг бандитай цуг байна!
Кона: Юу вэ? Тэр чинь нөгөө Хинамитай үерхэж байгаад хаяад явсан банди байна шд.
Кира: Тийм бол очиж хашраая.
Кона: Болж байна. Явъя. (Үргэлжлэл бий)

You and Me Forever!Where stories live. Discover now