ДАРАА ТӨРӨЛ 5р хэсэг

Start from the beginning
                                    

Жонугын нүд томорсоор байдгаараа гайхан над руу харж байлаа. Энэ мөчид би өөрийгөө зөв зүйл хийж байгаа гэдэгт найдна. Жонгүг хүүдээ дахиж хагцалыг мэдрүүлэхийг хүсэхгүй байна гэсэн.Гэхдээ би энэ үйлдлээрээ түүнд ахиж амьдрах итгэлийг өгч чадах байх.

Жону:Гэхдээ аав аль хэдийн хутгалуулаад нас барчихсан

Хутгалуулчихсан гэдэг нь миний харсан зүйлийг улам бүр батлаж байна.

Жонгүг аль хэдийн ирчихсэн зурагт үзээд сууж байв. Мэдээж тэрнийг Жону дуудах хүртэл. Тэд хоёул бие биенийхээ сансанаа илэрхийлж байхад би хажууд нь тзүгээр л харна.

Нэг л мэдэхэд Жонгүг хүүхдээсээ хуучин эхнэрийнхээ талаарх олон долоон зүйлсийг цувруулан асууж эхлэв.

Жону: Таныг ээжтэй хамт байхад л тэр ах гарч ирсэн

Жонгүг:Нэрийг нь санаж байна уу Жону

Жону дагзаа майжсаар"Санахгүй байна" гэв.

Би:За за би ээжээс хачир авч ирсэн хоолоо идэцгээгээрэй том жижиг Жонгүгүүдаа

Тэд хоолны ширээний ард ирэн сууцгаах бөгөөд хоёул баяртай харагдаж байлаа.

Жону над руу харчихаад Жонгүгийн чихэнд ямар нэгэн юм шивнэхэд би тэрийг нь сонсчихов. "Та энэ эгчид хайртай юм уу?" гэх шиг л боллоо хэрвээ би буруу сонсоогүй бол. Гэхдээ намайг мэдээгүй юм шиг царайлж байтал Жонгүг үгүйсгэн санаа зовсоор нааш харав.

Би:Зүгээр дээ би юу ч сонсоогүй

Жонгүг Жонуд хандан:Хоолоо тайван идчих дараа нь ээж рүү чинь хүргэж өгөе

Жону харваас дургуй байгаа бололтой "Яагаад" гэхэд л хоолойных нь өнгөнөөс мэдэгдэж байна.

Жонгүг:Ээж чинь чамайг яг одоо хайж байгаа санаа нь зовчих нь

Жонгүг эхнэртээ үнэхээр хайртай бололтой. Яагаад ч юм сэтгэлд тавгүй мэдрэмж төрнө. Жонуг хэнэг ч үгүй "Ээж тэгэхгүй байх" гэхэд Жонгүг гэнэт л хачин болчихов. Оройн хоолны дараа Жонгүг бид хоёр Жонуг хүргэж өгөхөөр гарлаа. Жонгүг эхнэртэйгээ тааралдахгүйн тулд хаалганы цаана зогсоход хаалга онгойгдон ээж нь хүүгээ аван над руу зэрвэсхэн харчихаад цааш оров.

Нүүрэнд нь солонго тодрох Жонгүгийг анзааран саяны бүдүүлэг явдлыг мартана.

Жонгүг рүү ойртсоор мөрийг нь өөрийн марөөр хаврин:Тэгэхээр чи амиа хорлоно гэж ахиж тэнэгтэхгүй биз дээ

Дараа төрөлWhere stories live. Discover now