ДАРАА ТӨРӨЛ 3р хэсэг

1.2K 89 1
                                    

Жонгүг надаас зөөлөн салахад түүний ардуур танил эмэгтэй машины цонхоор харагдаад өнгөрлөө.Гэвч миний биед хачин мэдрэмж ноёрхон энэ талаар бодох ч хүсэл алга.

****

Одоо хүртэл цочирдон гараараа уруулаа даран сууна. Энэ байдлыг таслалдуулан Жонгүг хаалга саван орж ирэхдээ миний янзыг үзэж байгаа мэт  нэг бүрчлэн ширтэнэ.

Би:Зайл

Тэр тоолгүй наашаа ойртоод хормын дотор гар дээрээ налуулан дээрээс минь харах нь тэр. Би шоконд орсон ч энэ удаа үг дуугарах чадалтай байлаа.

Би:Я-яагаад байгаа юм

Жонгүг"Үнсэе" гэж хэлэн над руу уруулаа цорвойлгон улам ойртож эхэллээ. Бурхан минь би яг яахаа мэдэхгүй байна. Гэхдээ түүний зөөлөн ягаан уруул миний нүдийг өөрийн эрхгүй аниулан хүлээлт үүсгэнэ.

Тэр гэнэт намайг газарт унагааж хаян:За за наргисан юм тэгээд бас уучлаарай өөрөө босчих ямар ч байсан тэр үед үнсэх шалтгаан гарсан юм битгий их юм бо-

Жонгүг намайг  татан босгож ирээд нэг хөмсгөө дээш нь өргөж байхад өөрийгөө янзлаж байсан миний уур бүр ч илүү дүрэлзэн асна.

Жонгүг:Хүлээгээрэй чи сая яагаад нүдээ аниад байсан бэ?

Тэрнийг өрөөнөөсөө хөөж гаргаад хаалга налан зогсохдоо улайсан нүүрээ хоёр гараараа ээлжлэн дарав. Таван минут хэртээ зогссоны эцэст хаалганы доогуур цаас шурган хөлний минь доор ирлээ.

Бас юу юм болдоо гэсэн бодол тээсээр цаасыг аван хартал томоос том :) зурсан байх бөгөөд дотор нь"Намайг жинхнээсээ үнсэнэ гэж бодсон бололтой чаавас гэхдээ чи сайн үнсэлцдэг " гэж бичээд доор нь жижгээр"урмын үг" гэсэн байв.

Цаасыг базан хогийн сав руу шидэхэд ороснгүй.Миний анхаарал базсан цаасан дээр бус зэргэлдээх зүүлтэн дээр тусна. Зүүлтэн дээр бичигдсэн И үсэг нарны туяанд гялтганан харагдаж байлаа.

Би зүүлтийг халаасандаа хийн:Хэн нэгэн манайд зочлохдоо мартчихаж

Маргааш өглөө нь эртлэн босч Жонгүгийг лабораторилуу дагуулж явлаа.

Би:Тэгэхээр чи хуучин амьдралаа эргэн санасан уу?

Жонгүг:Ү-үгүй*ээрэх*

Би:Хмм

Цаашаагаа юу ярихаа мэдэхгүй дуугаа хураахад Жонгүг нүднийхээ булангаар сонин харна. Би өөрийгөө яачихсан юм бол гэж шалгаж үзэв.

Дараа төрөлΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα