ДАРАА ТӨРӨЛ 1р хэсэг

2.8K 109 4
                                    

Яарсаар лифт рүү гүйж очиход аль хэдийн оройтчихсон байлаа. Бугуйн цаг руу хялам хийн санаагаа нэг зовоочихоод шатаар мацлаа. Цагын зүү 6г заахтай зэрэгцэн цэлийсэн том заалны хаалгыг онгойлгоход надаас бусад нь бүгд ирээд байраа эзлэн сууцгаасан байв. Би бөхийн хэрэг болох бүх юмаа бэлдэж тавьж байхад

Жин:Түргэлчихэж болохгүй байна уу? ө

Би:За сайн байгаана уу?

Жин:Гол ажилдаа хурдан ор

Бүхэд бүтэн гурав дөрвөн жил ажилласан ажил минь одоо ингээд бүтэх нь гэж бодоход л сандрал минь нэмэгдэж байлаа. Ширээн дээрх уснаас ганц балган нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьхандаа сандрахгүйг хичээн ярьж эхэллээ.

Би:Үхэл бол амьдралын төгсгөл юм.Бид үхсэн хүмүүсийг цааш нь эмчлэх боломжгүй учраас орхидог.Тэгвэл энэ нь маш буруу. Хүн ямарваа нэгэн өвчин тусвал хүнд ч бай хэцүү ч бай эмчлэгдэх ямар нэгэн арга зам заавал байдаг,үүнээс үндэслэн амьгүй болсон махбодийг их эмчилгээнд оруулан буцааж амьлуулах арга байгаа гэдэгт би найдан хэдэн жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн

ххх:Сонирхолтой л юм, чи туршилт хийж үзэв үү?

Миний царай үл ялиг барайн"Туршилт хийх зөвшөөрөл хараахан аваагүй байгаа"

Жин:Сайн байна, цаашдаа туршилт хийх зөвшөөрөл авах гээд ч хэрэггүй.Энэ чинь биологийн байтугай дэлхийн тэнцвэр алдагдуулна.Хүн төрөөд үхдэг нь хорвоогийн жам

Жиний хатуу шүүмж урмыг минь хуглахаар байсан ч үргэлжлүүлсээр л байв. Удалгүй бүгд таран Жин бид хоёр л үлдлээ.

Жин юмнуудаа янзлаж дуусан гархынхаа өмнө миний гарнаас барьж авлаа.

Жин:Яахав би чамд тусалж болно шдээ. Зөвшөөрөл авах гэвэл надтай-

Тэрнийг үгээ хэлж дуусаагүй байхад нь гарыг нь өөрөөсөө холдуулаад"Чамтай чамгүй бүтдэг юм, би чамтай болзоо юм уу эсвэл ямар нэгэн юманд явахгүй"гэж хэлээд зөрөн гарлаа. Ажлынхаа байрнаас бүтсэн юмгүй хоосон гарч ирэхээс өмнө шуудхан гэрлүүгээ зүглэхээр төлөвлөж байлаа.Гэвч Жин миний шарыг гозойлгон хотоос зайдуу байрлах лабораторлуу хазайхаар шийдэв.

Гаднаасаа их энгийн харагдах энэхүү байшингийн зоорь руу орон уутаар битүүлэгдсэн цогцосыг цагаан орон дээр тавив. Бүтээлгийг татаж авахад дотроос нь миний үеийн залуу гарч ирлээ. Түүний бие эндхийн зэврүүн хүйтэн орчинтой уусан цэл хүйтэн болчихсон байлаа.

Дараа төрөлΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα