ДАРАА ТӨРӨЛ 5р хэсэг

1K 77 0
                                    

Жонгүг:Чи юу харсан гээд байгаа юм

Би:Юу ч биш

Нойл орон нүүрлүүгээ ус цацчихаад энэ бүхнийг сайн бодлоо.Би хэр баргийн зүйлд итгээд байдаггүй.
Тэгэхээр саяны зүүд шахуу зүйлийг ингээд мартсан дээр гэсээр гарч ирэхэд Жонгүг тагтан дээр тамхи татаад зогсож байв.

Ширээн дээр утас дуугран хартал ээж залгаж байлаа.

-За

-Ирэхгүй юм уу?

-За за очноо гэж хэлээд утсаа таслан Жонгүгийн араас гарав.

Би:Манай ээжийнх рүү хамт очих уу

Жонгүг:Би очиж яах юм найзтайгаа гадуур гарлаа

Би:Найз чинь чамайг амьд гэдгийг мэдээд итгэж байна уу?

Жонгүг инээн тамхиныхаа ишийг хаячихаад үс арзайлгасаар цаашаагаа орлоо. Тэгэхдээ"Тэр үргэлж надад итгэдэг" гэж хэлсэн юм. Би энд хоцорч үлдэхдээ яагаад түүнээс хамт явах талаар асууснаа өөрөө ч ойлгосонгүй.

Хэсэг хугацааны дараа гэрээс гарч ирэхэд бороо ганц хоёроороо дуслан удахгүй ширүүсэхийг илтгэнэ. Явсаар очих газартаа хүрч ирэхэд ээж хаалга ойнгойлгон намайг угтан авлаа. Тэр энэ том гэрт ганцаархнаа амьдардаг болохоор намайг ажилгүй үед дууддаг юм.

Ээж:Чи хэзээ ардаасаа хүргэний үнэр үнэртүүлчихсэн орж ирэх юм бэ.Хүнтэй суу л даа

Би:Ойлголоо доо

Зочны өрөөнд ороход танил нэгэн сууж байв. Тэрнийг шууд хараад л Жонгүгийн хүүхэд гэдгийг нь танилаа. Гэвч яагаад энд байж байдаг билээ гэж гайхсаар ээжийг дуудав.

Би:Энэ юун хүүхэд вэ?

Тэр яг л Жонгүгийг хуулбарлачихсан юм шиг л харагдаж байна.

Ээж:Аан тийм л дээ гудамжинд ээжийгээ асуугаад явж байсан юм.Тэгээд яаж хүйтэн бороо шороотойд ганцааранг нь байлгахав гэж бодоод аваад ирсэн

Ингэж хэлэхэд би юу ч дуугаралгүй хүүг ширтэн дотроо ээжийг нь ямар арчаагүй болохыг зэмлэнэ. Тэр бүр зутарчихсан харагдаж байна гэсээр ээжээс холхон шиг очиж Жонгүг рүү залгах гэтэл би тэрний дугаарыг тэмдэглэж аваагүйгээ санав. Явах цаг ойртон хүүг гэрлүүгээ дагуулж явахаар боллоо.

Машин доторх анир чимээгүй байдлыг эвдэн Жону:Эгчээ

Би:Яасан?

Жону:Та намайг хааш нь дагуулж явж байгаа юм?

Би:Аав руу чинь

Дараа төрөлWhere stories live. Discover now