Part 20

7.8K 431 45
                                    

Би эхнэр нь байна гэж хэлэхийн завдалгүй Жунин "харин чи ганц бие чигээрээ л байна уу? хааяа нэг хөгшин эгч нартай уулзаад л" гэж хэлэн үл тоосон инээмсэглэл тодрууллаа. Би эр нөхөр дээр очих санаатай урагш алхтал Дунхён ах хүрмээ надад нөмрүүлээд "аан чи мэдээгүй байх л даа энэ миний найз бүсгүй И Хэри,бид үерхээд хоёр жил болж байна танилц" гээд мөрөөр минь тэврэх нь тэр би ч гайхсандаа нам гацаж орхилоо.Харин Жунин над уруу аймаар том харлаа.

20-р хэсэг

Би бүр ямар үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй таг гацаж орхилоо. Ядаж байхад Жунин над уруу ингэж сонин хараад байхаар улам сандраад бас айгаад байх юм. Би бүр тэнэг юм шиг гацаж гацаж арай гэж ам нээх гэтэл Жунин над уруу гараа сунгаад "сайн байна уу? Ким Жунин гэдэг танилцсан даа таатай байна И Хэри гэх нь тэр" 0.О би бүр яг жинхэнээсээ шоконд орчих шиг боллоо. Ёстой юм ярих нь битгий хэл бараг хөдөлж ч чадахгүй болтол танилцлаа даа. Бас Жунин муу өөдгүй амьтан юу хийгээд байгааг ёстой ойлгох юм "түй" ч алга дэмий уур хүрэхдээ гайхсан чигтэй түүн рүү муухай харна.

Дунхён ах "манай Хэри үнэхээр хөөрхөн байгаа биз?" хэмээн асуухад Жунин инээмсэглээд "тийм ээ үнэхээр хөөрхөн юм бас их гайхсан харагдаж байна, бага зэрэг уурлаад байгаа юм биш үү? царайг нь хар л даа" гэж хэлэхэд.

Дунхён ах харин юу ч болоогүй юм шиг "гайхах юу байх вэ дээ миний түүнд ярьдаг байсан уур хүргэсэн өөдгүй амьтантай танилцсан болохоор л сэтгэл санаа нь жоохон тийм байгаа байх"

Жунин "өө тийм үү, найз залуугийнхаа өмнөөс уурлаад үнэхээр сайн бүсгүй байна шүү, гэвч та хоёрыг яагаад хамт байхыг чинь нэг ч удаа харж байгаагүй юм бол? уг нь дээдсийн үдэшлэг бүр дээр чи байж байдаг сан бас баян бүсгүйчүүдтэй маяглаад л байдаг даа, найз охин доо үнэн ч биш хэрэг үү?" гэж асуух үед түүний нүүрэнд бага зэргийн хүйтэн инээмсэглэл тодорно.

Дунхён ах бантсан бололтой хоолойгоо зассан аа "юун өөр хүүхэнтэй маяглах? чи юу яриад байна аа? би найз охиндоо үнэн ч хүн шүү, чи буруугаар ойлгосон байна" гэж хэлэхэд

Жунин "мм тийм үү, янз бүрийн хүүхнүүдтэй үнсэлдээд яваад байдаг болохоор чинь тэгж л бодлоо" гэж хэлэхэд Дунхён ах над уруу харан "ах нь дараа нь бүгдийг тайлбарлах болохоор битгий уурлаарай" гэж хэллээ. Надад одоо юун Дунхён ахын тайлбар, харин Ким Жунин гэгч залуугийн юу бодож юу яриад байгаа нь л хамгийн сонин байв. Тэр яагаад зүгээр л "энэ миний эхнэр битгий дэмий юм яриад бай" гэж хэлж чадахгүй байгаа юм бэ? гомдмоор ч юм шиг.

/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]Where stories live. Discover now