Part 3

7.3K 421 3
                                    

                                                                              ~OXEXO~Baekee~

Жуниныг харан ээж нь хов зөөж байгаа жоохон охин шиг л миний хийсэн пиццаг гараа барин Жунины нүүрний урд савсаар "харж байна уу? энэ орой болсон байхад одоо болтол хоол хийгээгүй гэтэл байж байж хийсэн хоол нь энэ, би та хоёрыг ирж хоол ид гэж хэлсэн байхаа тэр үед хүрээд ирсэн бол ээж нь арай хоол шиг хоол чамд өгөх байсан юм, юу ч үгүй доод зиндааных юм байж яахаараа ядаж ганц хоол хийж чаддаггүй байна аа, энэ хүүхэн арай өдөр бүр чамд ийм эрүүл мэндэд муу хоол өгдөг юм биш биз дээ " гэж хэлэхэд Жунин ээжийнхээ барьж байсан пиццаг булааж аван том хазаад "ойрд пицца идээгүй болохоор идмээр байна гэж би хийлгэсэн юм, тэгээд ч би одоо насанд хүрсэн хүн миний юу идэж уух нь танд хамаагүй байлтай, харанхуй шөнө айлын гэрт дайрч орж ирээд орилж чарлаад байх чинь бүдүүлэг юм биш үү? ээжээ" гэж уураа арай гэж тэвчиж байгаа бололтой хүчээр шахуу зөөлөн дуугаар хэллээ.

Гэтэл ээжийнх нь нүд аяганаасаа гарах нь холгүй томрон: ЮУ АЙЛЫН ГЭРТ ДАЙРЧ ОРЖ ИРСЭН ГЭНЭ ЭЭ, чи миний хүү биш үү? энэ шал танихгүй айл хэрэг үү? гэх зэрэг хүүдээ гомдсон үгсийг хэлнэ. /хэдийгээр ээж нь өөрөө энэ бүхнийг эхэлсэн ч гэсэн Жунин арай л хатуу хэлчих шиг боллоо/

Жунин: би таны хүү мөн боловч энэ байшин миний гэр орон, нохой хүртэл өөрийн үүрээ бусдаас харамладаг биз дээ, надад бага ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байна ээжээ! бүх зүйлд та намайг нялх хүүхэд шиг хандаж миний хувийн орон зай руу зөвшөөрөлгүй халдсаар ирсэн гэхдээ одоо хангалттай гэж бодож байна. Би ядаж гэртэй өөрийн хүслээр баймаар байна пицца идмээр бол пицца идэж хоол идэхийг хүсэхгүй байвал хоолгүй хонож үзмээр байна ээжээ. Өөр бусад хаана ч байсан болно гэхдээ миний гэрт л лав биш шүү, энэ гэрийг би өөрийн хийсэн ажлын цалингаар авсан болохоор аав та хоёроос ямар ч хамааралгүй 100% миний өмч юм шүү дараагийн удаа зочилж ирэх гэж байгаа бол эхлээд хэлж мэдэгдэж бай бас намайг байхгүйд миний хайртай эмэгтэйд ингэж хандах хэрэггүй шүү, аавын хувьд та ямар чухал хүн билээ яг түүн шиг чинь Хэри надад тийм чухал хүн" гэж хэлэхэд ээж нь юу ч дуугарсангүй чимээгүй болчихлоо.

Чимээгүй зогсож зогсож "за за хувийн орон зайд чинь халдсанд уучлаарай, хэдхэн жилийн өмнө би чиний хувьд амьдралын чинь бүх орон зай байсан харин одоо надаас бусад нь чиний хувийн орон зай болсон бололтой" гэж сааралтсан хоолойгоор хэлээд гараад явлаа.

/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]Место, где живут истории. Откройте их для себя