8-р хэсэг

4.5K 354 3
                                    

Дэхён ахын хадмуудтай оройн хоол идчихээд цэвэрлэгээ хийж дуусаад ээжид жимсний шүүс бэлдэж өрөөнд нь оруулж өгчихөөд явж байтал Тэхён гарч ирэн намайг хүзүүдээд

Тэхён: сэтгэлээр унах хэрэггүй дээ

Би: юу ?

Тэхён: тэр үнэхээр царайлаг байсанд сэтгэлээр унах хэрэггүй л гэх гэсийн. Хэдий чи царай муутай ч гэсэн бид 3 дасчихсан

Би: -_- муу гахай

Тэхён: зүгээрээ матрын нулимсаа миний өмнө дуслуулж болно би чамайг ойлгоно гэж хэлхэд нь түүн рүү муухай харчихаад өрөө рүүгээ орон дотроос нь түгжин гэрийн даалгавараа хийх гэсэн ч анхаарал төвлөрсөнгүй.

Гэр тэр чигтээ анир чимээгүй болж өрөөнөөсөө гарч ирэн ус уучихаад дээш гарахдаа Дэхён ахтай тааралдаж түүний нүд рүү эгцэлж харж чадсангүй. Тэр миний зам хааж зогсоод

Дэхён: яагаад над руу харахгүй байгаан

Би: харж л байна шдээ гэж хэлээд түүн рүү хархад

Дэхён: маргааш 14 цагт 17-р гудамж , би 30 минут л хүлээнэ шүү гэж хэлээд яваад өгөв. Тиймээ энэ бол түүний хэлээд байсан дохио нь бололтой.

Шөнөжин Дэхён ахын тухай бодсон ч түүнийг дагаж яваад юу өөрчлөгдөх тухай бодно. Өглөө усанд орчихоод Тэхёныг орхин сургууль руу ганцаар алхахдаа ч бодсоор л байв.

Ангид орж ирхэд ангийхан цуглараагүй байхыг хараад цүнхээ дэрлэн нүднийхээ хорыг гаргахаар нүдээ анихад л шөнө дутуу нойртой хоносоноо санаж нойрондоо дарагдаж орхив.

—–

Нойр ханасан бололтой нүдээ нээхэд дэрлэж унтаж байсан цүнх минь байхгүй байхыг хараад ард сууж байсан ангийн хүүхдээс асуухад

: Тэхён аваад явсан шдээ

Би: -_- муу гахай , ялзарсан лууван ...

Гар утсаа гаргаж ирэн Тэхён луу залгахад тэр утсаа удаан дуудуулсангүй шууд аван

Тэхён: яасан

Би: миний цүнх

Тэхён: сургуулийн ард талын хогын цэг рүү хаяцан

Би: ЧИ МУУ ЯЛЗАРСАН ЛУУВАН

Тэхён: хэн чамайг орхиж яв гэсийн гэж хэлээд утасны цаанаас хэлээ гаргах нь тэр ...

Чөтгөр ав ... чамайг даа муу бяцхан чөтгөр ...

Сургуулийн арын хогын цэг дээр ирхэд ямар ч хог байсангүй. Яахаа мэдэхгүй зогсож байтал цэвэрлэгч эгч явж байхаар нь

∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]Where stories live. Discover now