7-р хэсэг

4.8K 370 8
                                    

Дэхён ахтай хамт гэрт орж ирхэд Бэкхён ах болон Тэхён ах Дэхён ах дээр очин түүнтэй ярилцаж байв. Би тэдэнд анхаарлаа хандуулалгүй шууд л өрөө рүүгээ орж дотроосоо түгжин орон дээр хэвтэн зүрхэн дээрээ гараа тавин ахын хэлсэн үгнүүдийг бодох төдийд л хацар улайж зүрх түргэн түргэн цохилож байлаа.

Flashback

Дэхён: Хэми

Би: ммм ?

Дэхён: би чамд одоо маш чухал юм хэлнэ. Сайн сонсоорой

Би: за ... гэж хэлээд арагшаа харсан ч түүний араас түүнийг ойлгож болхоор байв. Тэр доошоо харснаа гүнзгий амьсгаа авах нь намайг тавгүйтүүлж байв.

Дэхён: би энэ хэргээс болж гэрээсээ явхаар шийдсэн. Ямар ч сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэж үхэх хүртлээ хамтдаа байж чадахгүй. Чи надтай хамт явах уу? Гэж хэлхэд нь би гараа татаж авах гэтэл тэр гарыг минь барин намайг өөрөөсөө холдуулсангүй.

Би: ахаа намайг уучлаарай би их сургуульд сурах хэрэгтэй гэж хэлхэд

Дэхён: би чамд хайртай байсан ч хамаагүй юу? Хэми чи яагаад ийм тэнэг юм бэ? Яагаад өөрөө өөртэйгөө ярьдаггүй юм бэ? Хажуунаас чинь харж байгаа би хүртэл чиний сэтгэлийг мэдэж байхад чи л өөрийгөө одоо хүртэл ойлгоогүй байх юм гэж хэлхэд нь би гайхан гараа татаж аваад

Би: би таньд сайн гэж хэлэх гээд байна уу? Та яаж юу ч мэдэхгүй байна. Би яаж ахдаа гэж хэлхэд тэр миний үгийг таслан

Дэхён: би чамд дохио өгөх хүртэл чи сайн бодоорой. Хариултаа олох юм бол надтай хамт явж болно. Би угаасаа энэ зүйлд бэлтгэлтэй байсан болхоор хангалттай мөнгө цуглуулсан

—–

Цаг аль хэдийнээ шөнийн 3 цаг болчихсон байв. Одоо хүртэл Дэхён ахын хэлснээр би хариултаа олж чадсангүй. Гэнэт ухаан орсон юм шиг ам цангаж гал тогоо орход Бэкхён ах сууж байв. Би түүнтэй дугаралгүй хөргөгчнөөс ус хийж уучихаад явах гэхэд ах

Бэкхён: сайхан амраарай Хэми

Би: та ч гэсэн сайхан амраарай гэж хэлээд өрөөндөө орж ирээд маргааш хичээлтэй санаж хичээлээ ялган гэрийн даалгавараа хийж эхлэлээ ...

Аххх гэрийн даалгаварын тухай яаж мартаж чадваа ...

~~~~~

Шөнө хангалттай унтаж чадаагүй болхоор хүйтэн үсээр толгойгоо угааж нойроо сэргээчихээд Тэхён ахыг сэрээн хамт сургуулийн зүг явхад ах бараг л унтаагаараа байлаа. Хүн ихтэй автобусанд бид 2т бариул ч хэрэг болсонгүй. Олон хүний шахцалдаан дунд бага ч гэсэн унтаад авий гэж бодоод нүдээ анихад Тэхён ах намайг цохиод

∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]Where stories live. Discover now