6-р хэсэг

5K 374 17
                                    

Сургуулийн гадна хүлээх Тэхён дээр очиж цүнхээ шүүрч аваад , түүнийг тоолгүй гэр лүү алхана. Тиймээ түүнийг үнээс цааш зовоож чадахгүй тиймээс би өөрийнхөө сонголтыг буруу гэж бодохгүй байна гэж өөрийгөө аргадан гэрийн гадна аль хэдийнээ ирчихсэн байв. Тэхён хэтэрхий чимээгүй байсанд гайхаж эргэж хархад тэр яг ард алхаж байлаа. Намайг харсанаа өнөөх мангар инээмсэглэлээрээ инээгээд

Тэхён: ах нар хүлээж байгаа гэж хэлхэд нь түүн лүү муухай харчихаад гэр лүү орход Дэхён болон Бэкхён ах нар намайг хүлээж байсан янзтай 2лаа үүдэнд зогсож байв.

Надад ингэж хэцүү байхад юу ч болоогүй юм шиг инээмсэглэж байгаа чөтгөрүүдийг хархаар л ой гутаж 3ланг нь алчихмаар санагдсан ч би юу ч хийж чадахгүй шүү дээ ...

Бэкхён: өө ирчихсэн үү

Дэхён: ээж хоол хийгээрэй гэсэн шүү гэж хэлхэд нь гадуур хувцасаа Дэхён луу харин цүнхээ Бэкхён лүү шидээд

Би: НАДАД ИЙМ ХЭЦҮҮ БАЙХАД ТА НАРТ ХООЛ ЧУХАЛ БАЙНА УУ ТЭЭ МУУ САЙН ЗӨӨЛӨРЧ МУУДСАН ТӨМСНҮҮД ... ТИЙМЭЭ ТА 3 БОЛ ХЭН Ч БИШ ЗҮГЭЭР ТӨМС гэж хэлээд эргэж харан Тэхён луу хуруугаараа чичлэн

ХАРИН ЧИ ЛУУВАН ЗА гэж хэлээд Бэкхёнаас цүнхээ шүүрч аваад

Хоолоо өөрөө хий гэж хэлэн Дэхён луу харан

Харин чи наадхаа өлгө гэж хэлээд газар чанга чанга дэвслэн өрөө рүүгээ явав. Хэдий уурлаж байсан ч зүрх минь айснаасаа болж хүчтэй цохилож гар минь салгалаж байсанг тэд анзаарсангүй.

Энэ үед

Залуус Хэмигийн ийм төрхийг анх удаа харсан тул гайхаж балмагдан юу ч дугарсангүй. Хэдэн биеэнлүүгээ харцгааж байтал Дэхён байрнаасаа хөдлөн Хэмигийн хувцасыг өлгүүрт өлгөж байтал Бэкхён инээд алдан

Бэкхён: энэ сар сарын тэмдэг нь их өвдөлттэй ирж байгаа бололтой. Утсандаа эмэгтэйчүүдэд зориулсан хуанли татаж авч эмзэг үеүүдэд нь тайван орхих хэрэгтэй бололтой

Дэхён: энэ үедээ эмэгтэйчүүд хоолоо маш шорвог хийдэг гэсэн тиймээс 3лаа хийсэн нь дээр бололтой.

Тэхён: аххх сургуулиас ирэхдээ зүгээр л байсан шдээ. Сарын тэмдэгээ гэж ... манай ангийн охидууд заримдаа шулам шиг болчихдог сарын тэмдэгтэй холбоотой юм байна л даа

Бэкхён: ээжийг ирхээс өмнө гялалзуулье.

Миний талаас

Өрөөндөө орж ирэн булан руу цүнхээ шидээд орон дээрээ таван хошуу болж хэвтэн тааз ширтэхдээ шаналахгүй байгаагаа гайхна.

∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]Where stories live. Discover now