~Чимээгүйхэн~

2.7K 119 3
                                        


Харанхуйд одод харагддаг шиг

Холдсон үедээ хайрыг илүү ихээр мэдэрдэг

Борооны дараа солонго харагддаг шиг

Шаналалын дараа илүү сайхан хайр бий болдог

Хайр гэж юу вэ? гэдэг асуулт хүн болгонд тавигдаж хэдэн хүн болгон өөр өөр хариултыг өгдөг. Гэхдээ ихэнх хүмүүс хайрын тухай бодлоо юу гэж илэрхийлж хэлэхээ мэддэггүй онож хэлсэн хэдэн ухаантны тренд болсон үгийг дагадаг байх... Үнэндээ би ч бас хайр гэж юу болохоо одоо хүртэл тодорхойлж чадаагүй хүмүүсийн нэг байх. Сандрал, догдлол, гуниг, эмзэглэл, санаа зоволт гэх мэт хүний сэтгэлийн бүхий л мэдрэмжүүдийг өөртөө шингээдэг тэр гайхалтай зүйлийг тодорхойлохын тулд мянга мянган түүхүүдийг ярих хэрэгтэй болох байх... Хайр гэдэг зүйлийг нэгэн төрлийн шинжлэх ухаан гэж үзвэл хэн ч түүнийг бүрэн дүүрэн ойлгох боломжгүй байх. Харин хайраас ухаарах мянган ухаарлаас өөрт хэрэгтэйг нь хэзээ нэгэн цагт ойлгож, өөрийнхөөрөө хайраа бүтээж явах болно...

Сүүлийн үед яагаад ийм их асуудалтай байгаагаа ойлгохгүй юм. Уг нь анх үерхэж байхад үнэхээр дотно бас намайг байнга л анхаардаг байсан юмсан. Гэтэл одоо түүний надтай харьаж байгаа нь ер нь л хийж байгаа бүх үйлдэл нь надаас залхчихсан юм шиг нэг л хөндий мэдрэмжийг төрүүлнэ. Түүнийг өдөр ирэх тусам л надаас хөндийрөөд байгаад нь уур хүрэн өмнө нь тэвчсэн байсан зангуудыг нь ууртайгаар хүлээж авч хэрүүл өднө. Хөндий байгаа болохоор нь байнга л залгаж, мсж бичиж бас хардана... Ерөнхийдөө таарч тохирохооргүй болоод салах гэж байгаа хосууд шиг л... Тэр өдөр ирэх тусам л надаас хөндийрч харин би өдөр ирэх тусам л ууртай, уйланхай, ядаргаатай хүн болж хувираад түүнийг зовоож байлаа...

Би: Чи өнөөдөр яагаад залгасангүй вэ?

Сухо: Хайр нь өнөөдөр хичээл ихтэй байлаа. Тэгээл тарангуутаа хүрээд ирлээ ш тээ

Би: Гэхдээ чи өмнө нь ингэж өдөржин алга болдоггүй байсан. Ер нь л надаас хөндийрөөд байгаа...

Сухо: Ёоо ахиад л эхэллээ. Чи өвчтэй байгаа болохоор л өдөржин уйдаж байгаа байлгүй. Тэр тэргүй хичээл ихтэй байгааг нь сайн мэдэж байж... Яг л салах шалтагаа хайж байгаа юм шиг байх юмаа

Би: Салах шалтагаа хайх гэсэнүү... Харин ч би биш чи л салах шалтагаа хайгаад байгаа юм бишүү. Чи л өдөр ирэх тусам хөндийрөөд байгаа биздээ?

~Oneshot~Место, где живут истории. Откройте их для себя