Намжүүн: Ээ Хана намайг бодоод нэг ярилцлаг өгчих л дөө
Би: Үгүй ээ.
Намжүүн: Бид хоёр нэг ангид байсныг бодоод надад ярилцлага өгөөрэй
Би:..............
Намжүүн миний гарт нэрийн хуудасаа атгуулаад "Заавал залгаарай, гуйж байна шүү. Би ажилгүй болох гээд байна. Гуйж байна" гэж орилсоор хамгаалагч нарт чирэгдэн явлаа. Байрны гадаа хаалгаар гарахад өөдөөс хэдэн зуун шүтэн бишрэгч болон сурвалжлагчид намайг хүлээн зогсож байлаа. Үнэндээ энэ их хүнээс залхаж байна. Хамгаалагч нар хүмүүсийг холдуулан надад зам тэвьж өгөхөд нарны шилээ зүүгээд дээгүүр харан алхсаар машиндаа суун зураг авалт руу явлаа. Намайг У Хана гэдэг. Би бол загвар өмсөгч. Яагаад гэдгээ сайн мэдэхгүй байгаа ч хэтэрхий алдартай нэгэн. Магадгүй олон хүн над шиг баян эсвэл их хувцастай, бүүр үгүй бол гоё биетэй, царайлаг болохыг хүсдэг. Гэхдээ энэ бүхэн надад ч, тэдэнд ч ямар хэрэгтэй гэж...
Гарт байгаа нэрийн хуудсыг хараад түүнийг өрөвдөх шиг болон ганц ч болов буян хийе гэсэн санаа өрөвтлөн урд суугаа менежерээс өнөөдрийн цагийн хуваарийг асуулаа. Одоо л ганцхан зураг авалттай учраас гэртээ эрт ирэхээр байв.
Би: Орой би ярилцлага өгнө. Энэ дугаар руу яриад цаг товлочих
Менежер: Юу? Ямар ярилцлага?
Би: Нэг их чухал бишээ. Зүгээр л....
Менежер: Заза гэж хэлээд нэрийн хуудсыг аван утсаар ярьлаа.
**********************************************************
Хаалганы хонх дуугарахад бэлдсэн ширээгээ хараад яаралгүй очин дэлгэцнээс хартал Намжүүн байлаа. Орохыг зөвшөөрч нээх товчин дээр нь дараад түүнийг орж ирэхийг хүлээлээ.
Намжүүн: Баярлалаа. Зөвшөөрсөнд баярлалаа
Би: Дотогшоо ордоо. Хурдан эхэлцгээе
Намжүүн: Заа
Бид ширээнд суухад Намжүүн авчирсан камераа ширээний хажууханд надруу харуулан зоогоод өөдөөс харан суулаа.
Намжүүн: Тэгэхээр... Юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед ажил ихтэй байгаа бололтой харагдсан шүү. Би энэ удаагийн ярилцлагатаа сэтгүүлч бүрийн асуугаад байдаггүй асуултуудыг бэлдэж ирсэн байгаа.
Би: Танд ч бас энэ өдрийн мэнд. Би чадахаараа хичээж хариулах болноо
Намжүүн: Албан ёсны найз залуугүй ч сонирхдог залуу байгаа юу?
