Аав минь удаан ч гэсэн итгэлтэйгээр надруу алхан ирж байв. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн харагдана. Улаан гэрэл асаж аавын араар бас урдуур машинууд хөвөрч, тэр замын дунд зогслоо. Дараагийн ногоон гэрлийг хүлээх зуур цаг хугацааг үнэхээр удаан гэдгийг мэдэрлээ. Гэтэл цаг хугацаа гэдэг үнэ цэнэтэй гэдгийг надад хормын дотор мэдрүүлэв. Хурдтайгаар дөхөх ирэх машины чимээг сонсоод харцаа тийш шилжүүлэх зуур гарыг минь атгасан дулаахан гар тавирч буцааж харцаа шилжүүлэх зуурт бүх зүйл болж өнгөрсөн байлаа. Аав минь зогсож байсан газраасаа метрий цаана хэвтэж, суга хаяг тээр хол унах нь харагдахад тэр зүгт харц минь шилжихдээ яг наана нь хэвтэх Хусогыг олж харлаа. Нүд харанхуйлан аав, Хусог хоёрыг ээлжлэн хэдэн удаа хараад аль болох хурданаараа гүйн Хусог дээр очин түүнийг тэвэрлээ. Толгойноос нь цус урсан нүүрийг нь танигдахааргүй болгоход дээрээс нь дуслах нулимс тэр цусыг бага ч болов урсгана. Толгойноос нь барин, нэрийг нь чангаар дуудаад хэд хэдэн удаа сэгсэчсэн ч тэр огт сэрсэнгүй.

Түргэний машины чимээ хангинан хажуугаар хүмүүс үймсэн ч цагаан халаадтангууд ирээд түүнийг минь надаас холдуулан уутанд хийн цахилгааныг нь татлаа. Итгэхийг хүсэхгүй байна. Сэтгэл худлаа гэж орилсон ч нүднээс урсах нулимс, эмнэлгийн машинд өргөгдөн орох цогцос хоёр үнэн гэж батлана. Мөсөн байшинд зузаан хөнжилийн ачаар дулаацаж байтал түүнийг минь булаачих шиг, дээрээс тусаж байсан гэрэл ор сураггүй алга болох мэт хүйтэн харанхуй мэдрэмж. Хамаг биеээр урсаж буй цус хөрөөд, зүрх сугаран унах мэт мэдрэмж

Намжүүн: Харамсалтай байна

Би нулимсаа арчаад: Ганц л хором. Ганц л хормын дотор би нөмөр нөөлөгөө, өмөг түшигээ, аз жаргалаа, миний гэх хамааралтай эрчүүдийгээ алдсан.

Намжүүн: Аав чинь?

Би: Аавын бие муу байсан учраас хүчтэй түлхэгдэн унахдаа...

Намжүүн: Танд ийм зүйлд тохиолдсон гэдэг итгээмээргүй юм. Та их жаргалтай харагддаг шүү дээ.

Би: Би өнгөрсөн бүх амьдралаа, мэдэрч байгаа шаналалаа бүх хүнд зарлаад явбал тэр шаналал биш зүгээр л нэг бусдаар өрөвдүүлэх гэсэн хуурамч түүх болчихно шүү дээ

Намжүүн: Гэхдээ л ийм зүйл тохиолдсоны дараа жаргалтай байж чадах хүн ховор шүү дээ. Магадгүй бидний нэрлэдэгээр та "мөсөн зүрхтэй, мөсөн хатан" байх. Яаж зүрх сэтгэлээ мөс мэт болгож, дээгүүр харан бардам алхах вэ?

Би: Дураараа чалчих хэрэггүй. Чи энэ тухай юу мэднэ гэж. Чи өдөр бүр харуусал амталж, шаналал идэж, зовлонгийн үнэрт нүд хорсон уйлан амьдрах байдаг талаар юу мэддэг гэж. Сэтгэлд юу болж байгааг хэн ч анзаарахгүй хэрнээ гаднаа нөмөрсөн хэвнэгнүүд рүү нүдээ унагаан амандаа атаархлын хараал уншиж явдаг. Энэ бүхний эцэст хүн бүхэн сохор мэт санагддаг. Чи намайг жаргалтай харагддаг гэлүү? Аз жаргал харагддаггүй юм. Харин мэдрэгддэг. Тэр хүн. Тэр хүн аз жаргалыг минь, уйтгар гунигийг минь мэдэрдэг байсан юм. Чи мэдэрч чадахгүй байгаа бол сэтгэл чинь сохорчихсон гэсэн үг.

Намжүүн хэсэг чимээгүй зогсож байгаад камераа унтраан жижигхэн мемори картыг ширээн дээр гаргаж тавиад гарах үед удаан тэссэн нулимс минь учир зүггүй асгарч эхэллээ. Тиймээ, одоо тэр байхгүй. Намайг гэх хэн ч байхгүй. Би ганцаардаж байна. Хэрвээ тэр дэргэд минь байсан бол би дэлхий сүйрсэн ч ганцаардахгүй байсан юм.


~Oneshot~Where stories live. Discover now