Би: -_-

Хэжин нүдээ бүлтийлгээд: Би та хоёрыг харж байгаа шүү

Би: -_-

Хэжин нухацтай царай гаргаад: Миний царайлаг залуугаас метрийн зайтай суу

*Хусог надаас холдож суух*

Би: -_-

Хэжин: Заза, сайхан амраарай *өрөөндөө орох*

Би: -_-

Хусог: Манай Хэжин ч хөөрхөн шүү

Би: Энэ хэнээс ийм юм сурдаг байнаа *шогшрох*

Хусог: Бодвол эгчээсээ л байлгүй *намайг тэврэх*

Би: Надаас хол бай. Хэжиний залуу гуай!

Хусог: Гомдчихсон юмуу?

Би: Үгүй ээ. Надаас хол бай

Хэжин хаалгаараа шагайн: Хөөе!!!

Бид хоёр: -_-

Хэжин: Би арай унтаж амжаагүй байна. Чимээгүй байцгаа

Бид хоёр: -_-

**********************************************************

Бид хоёр үерхээд бараг жилийн хугацаа өнгөрсөн байлаа. Ээж хүртэл мэддэг болчихсон учраас заримдаа орцонд уулзаж байхыг харчихаад Хусогыг ороод яв гэдэг болов. Ээж "миний хүргэн" гээд л хамаг байдагаа барина. Хэжин болохоор "миний царайлаг ах" гээд надаас байнга харамлана. Би бараг тэр гурвын дунд илүүдээд байгаа юм шиг л...

Хусог: Хамтдаа нэг тийшээ явъя

Би: Хаашаа?

Хусог: Очоод мэдээ

Бид хоёр автобусанд суун хотын төв ирээд түүнд хөтлүүлэн явсаар замын гарцны хажууханд байрлах жижиг кафен гадаа байрлах сандал дээр суулгалаа.

Хусог надруу харж инээгээд: Түр энд хүлээж бай

Би: Юу?

Хусог: Хайр нь одоохон ороод кофе аваад ирье

Би: Зааа

Удалгүй Хусог гарч ирээд ширээн дээр гурван кофе тавиад замын цаад талруу харцаа шилжүүлэв. Би ч бас түүний харж байгаа зүгт хартал танил царай нүдэнд тусав. Жилийн өмнө таарахад аймшиг царайтай болчихсон байсан аав минь яг л өмнө нь байсан шигээ цэвэрхэн хослол өмсчихсөн надруу итгэлгүй харж байлаа. Ногоон гэрэл асахад тэр суга таягаа түшсээр удаанаар нааш алхаж эхлэв. Хусог руу хартал тэр өөдөөс инээмсэглээд: Тэр одоо бүхнийг ухаарсаан... гэж хэлэхэд нь сэтгэлдээ захирагдан суудлаасаа босон гарцны хажууд ирж зогслоо. Хусог ч бас араас минь ирэн гараас минь чанга атгав.

~Oneshot~Where stories live. Discover now