****************************************************************

Ээж томилолтоор долоо хоног явахаар болж Хэжинтэй хамт долоо хоногийг өнгөрөөхөөр болов. Хичээлийн дараа гэртээ иртэл орцны гадаа Хусог сууж байлаа.

Би: Хусог?

Хусог: Хамтдаа гоймон идэцгээе *тортой зүйл өргөж харуулах*

Би: Тэгье. Орцгооё

Хусог: Юу?

Би: Ээж томилолтоор явчихсан. Би Хэжинтэй хамт байгаа

Хусог: Хэжин тэгээд гэртээ ганцаараа?

Би: Хэжин цэцэрлэгтээ явчихсаан

Хусог малийгаад: Нээрээ тийн ш тээ

Бид хоёр дотогшоо ороход Хусог гоймон чанана гээд гал тогоо руу орж, би хувцасаа солихоор өрөөндөө орлоо. Хувцасаа сольчихоод өрөөнөөсөө гарах гэж байтал Хусог хаалга тогшив.

Би хаалгаа нээгээд: Яасан?

Хусог: Зүгээр л. Өрөөнд чинь орж болох уу?

Би: Тэг тэг

Тэр орон дээр хэвтээд: Миний хайртай хүн энэ орон дээр унтдаг байхнээ

Би хажуугаар нь хэвтээд: Би яг ингээд унтдаг гэж хэлэн хажуу тийшээ харж хэвтлээ. Хусог харин араас минь тэврээд: Ингээд түр хэвтье

Би: Зааа гэж хэлээд эргэж харахад Хусог инээмсэглэн духан дээр минь үнсээд чангаар тэвэрлээ. Бид таван минут хэртэй хэвтсэний эцэст би хойш гэдийн түүнрүү ширтээд: Сайн хараад байвал чи дажгүй юмаа

Хусог үсээ гараараа самнаж хойшлуулаад: Дажгүй гэнэ шүү. Царайлаг гээч

Би жуумалзан: Үгүй яах вэ

Хусог: -_-

Би инээд алдан түүнийг шоолж байтал гэнэт л уруулд минь зөөлөн мэдрэмж төрлөө. Түүний ялдамхан уруул миний уруулд хүрэн зүрх минь хүчтэй цохилон, цээжээ нэвтлэн гарч ирэх шахна. Хацар халуу дүүгэж гараараа дарахыг хүссэн ч мэдрэмжиндээ төөрөөд биеэ хөдөлгөж эс чадна. Миний доод уруулыг хөнгөхөн озоход түүний уруулны ер бусын нэгэн амт амтагдаж нүдээ зөөлөн аньлаа. Орчлонгоос тасарсан мэдрэмж. Нярай хүүхдийн булбарайхан арьсанд анх удаа хүрч үзэж буй мэт, анх удаа гайхамшигт солонгыг хараад мишээж буй мэт гайхалтай мэдрэмж.

Ханх хийсэн хиншүүний үнэр. Хамар сэрт хийлгэм түлэнхий үнэр намайг гайхалтай мэдрэмжээс минь салгав.

~Oneshot~Where stories live. Discover now