Хусог: Гэхдээ тэр хүн чинь муу ч, сайн ч чиний аав шүү дээ. Чи өөрөө ч ингэж хэлж байсан.

Би: Хэлж байсан. Одоо бол биш. Одоо би тэр хүнийг танихгүй

Үргэлж л бэлэн байдаг нулимс минь учир зүггүй урсахад Хусог намайг энгэртээ наалаа. Ганцаараа байсан бол уйлаад ч, орилоод ч тайтгардаггүй энэ сэтгэл түүний дулаан энгэрт хэдхэн хормын дотор л тайван болчих шиг болов.

Хусог намайг өөрлүүгээ харуулаад: Битгий уйл. Чамайг гомдоосон хүний төлөө битгий уйл. Цаашдаа хажууд чинь байж өгье. Ямар ч үед орхилгүйгээр, хичээнгүй хандан инээлгэж өгье... гэж хэлээд духан дээр минь зөөлөн үнсэв.

***************************************************************

Хурдхан гадуур хувцасаа углаад, гэрийн шаахайгаа ийш тийш тараан шидээд гуталаа хагас дутуу углан гэрээсээ гараад шатаар доош гүйн буухдаа гадна төрхөө янзалж амжив. Уулзаг шатан дээрээ иртэл хана болон шатны бариулаар дүүрэн өнгө өнгийн шаар өлгөөтэй байлаа.

Би: О.О

Цаашаа харж зогссон Хусог эргэж хараад хачин хөдөлгөөн хийхэд нь өөрийн эрхгүй инээд алдлаа. Нүүрээ цагаанаар будаад уруул болон хамараа улаанаар тодотгож, нүднээс нь нулимс урсаж байгааг хараар зурсан байв. Солонгын өнгөтэй үс дээрээ зүүгээд хачин жигтэй хөдөлгөөнүүд хийхэд нь би тасралтгүй инээсээр...

Хусог: Инээдмийн баяр чам дээр ирлээ. Тосоод аваарай

Би: Баярлалаа

Хусог: Хатагтай Хана, өөр юу хүсмээр байна

Би: Мммм... Хамтдаа Хэжинийг авахаар явцгаая

Хусог: Ийм царайтай юу?

Би: Тиймээ, эрхэм инээдмийн баяр минь

Бид хамтдаа гудамжаар алхахад зөрөн өнгөрөх хүн бүрийн харц Хусог дээр тусна. Харин тэр огтхон ч санаа зовсон зүйлгүй хажууд элдвийн зүйл ярин намайг инээлгэн алхана. Гэвч түүний хөгжилтэй байдлыг Хэжин сүйтгэж орхив. Хэжин алиалагчаас айгаад уйлаад байсан учраас түүнийг шууд л хөөж явуулахад хүргэв.

Хусог: Мангар Хэжин

Хэжин: Иийийийийи эгчээ... Алиалагч намайг барьж идэх гээд байна

Би: Яваачээ

Хусог: Зөөө *хошуугаа унжуулах*

Түүнийг эргэж хараад гараа даллахад нь Хэжин уйлчихаад байсан учраас тэр гунигтай царай гаргаад хурдан хурдан гүйж эхэллээ. Би нулимс нь бөмбөрч буй Хэжинийг тэврээд түүнийг шоолон үлдлээ.

~Oneshot~Where stories live. Discover now