Хусог: Би дөхүүлээд өгье
Бүгд: Ааая
Хусог муухай харахад бүгд чимээгүй болцгоолоо. Би ч тэднийг тоолгүй Сүжин рүү гараа даллаад, бүгдэд нь "баяртай" гэж сулхан хэлээд гарах хаалгыг зүглэв. Гадаа гарахад бороо орж байсан болохоор гацаж орхив.
Хусог: Шүхрээ мартчихсан уу?
Би хажуу тийшээ хараад: Өнөөдөр бороотой гэж мэдээгүй юм байна
Хусог шүхрээ дэлгээд: Нормооргүй байгаа бол ойрхон яв
Би зүгээр л дөхөн зогстол тэр надруу ойртоод: Би өөрийгөө ч, чамайг ч норгохыг хүсэхгүй л байна шүү
Би: Заа гэж хэлээд дөхөн зогсоход миний бэлхүүсээр тэврээд жижиг шүхрэн доороо багтаан урагш хөдөллөө. Эвгүй мэдрэмж төрж байсан болохоор биеэ хураан алхсаар, сүүлдээ хэт эвгүй байдлаас болоод түүний гарыг тавиулахад надруу тонгойгоод: Би нормооргүй байна гэж хэлсэн
Би:...........
Бид чимээгүй явсаар байрны гадаа ирээд шууд л борооноос зугатан орц руу орлоо.
Би: Баярлалаа
Хусог: Түрүүн. Уучлаарай
Би: Алчуурыг чинь угаагаад Сүжинд өгчихье. Шюгагаар дамжуулаад авчихаарай
Хусог: Маргааш яг энэ цагт. Энд уулзъя
Би: Юу?
Хусог: Баяртай... Бас энийг.. гэж хэлээд гарт минь шүхэр бариулчихаад гүйн гарлаа. Би харин яахаа мэдэхгүй гартаа нойтон шүхэр барьсаар чанга хаагдсан хаалганы зүг харан үлдлээ. Шүхэрнээс усан дуслууд гутлан дээр минь унан удалгүй хөлөнд минь хүрэх үед нойтныг мэдрэн гайхшарлаасаа салаад дотогш оров.
Тэр өдрөөс хойш оройн 6 цагт орцны шатан дээр Хусог намайг хүлээгээд зогсож байдаг болсон юм. Бид хамтдаа инээлдэж, хамтдаа олон зүйлсийг үзэж, олон цагийн турш элдвийг ярилцлаа. Орой бүрийн уулзалтыг улам ихээр хүлээдэг болж, орой бүр түүнтэй хамт байх хугацаа надад хамгийн жаргалтай үе минь байдаг болсон юм.
Хусог: Би аавыг чинь хайж байгаа
Би: Юу?
Хусог: Чи аавтайгаа уулзахыг хүсдэг шүү дээ
Би: Мартдаа.
Хусог: Хана?
Би: Би чамаас хайгаад өг гэж гуйгаа юу? Компани нь дампуурсан гээд гэр бүлийнхэнээ орхиод, өөрөө тэгээд арчаагүй царайлаад явж байгаа хүнийг олоод яана гэж? Тэр хүн ирээд бид нарт гай л болно
~Empty...~
Start from the beginning
