Гадагшаа яаран гүйж гараад ууттай хог үүрэн нарийн гудамж руу орж байгаа хүний араас удаанаар алхаж эхэллээ. Яах аргагүй аав минь мөн байх шиг харагдсан учраас айдас алга болон нүдэнд нулимс хурсаар ард нь очлоо.
Би: Н-өгөө...
Тэр хүн эргэж харахад гарах гэж байсан нулимс минь шууд л гарлаа.
Би: А-а-ваа
Аав: Ч-и... Ч-и энд?
Би: Ааваа, та энд юу хийж байгаа юм бэ? Яагаад ийм байдалтай?
Аав миний мөрнөөс хүчтэй базан хананд шахаад: Надад мөнгө. Надад мөнгө өг!!!
Би: Ааваа
Аав: Намайг аав гэж дуудахаа боль!!! Чиний аав чинь үхчихсэн. Надад мөнгө өг... гэж хэлэн миний халаасыг ухах гэж оролдон харин би "Ааваа" гэж орилсоор түүнийг эсэргүүцлээ. Тэр надруу уурлан гараа далайхад нь би нүдээ анин гараа чанга атгалаа.
Аав: Чи... гэх чимээ гарахад нүдээ нээн хартал аавын гарыг нэгэн өндөр залуу атгаж байлаа. Тэр залуу аавыг хүчтэй түлхэж унагаагаад надруу харан "Зүгээрүү" гэж асуухад нь би толгой дохьлоо. Тэр аавын минь цамцнаас хүчтэй татан босгоод гараа далайхад нь би гүйж очин урдуур нь орон зогсоолоо. Тэгээд аавыг "Яваач" гэж хөөв.
...: Тэр чамайг...
Би яриаг нь таслаад: Миний аав. Миний аав болохоор зүгээр орхи.
...: Юу?
Би: Сайн ч, муу ч миний аав. *нулимс урсах*
Тэр залуу надад алчуур өгчихөөд зүгээр л яваад өглөө. Харин би хана налан доош суугаад удаан тэссэн нулимсаа түүний алчуураар арчлаа. Өөрийгөө тайвшруулаад найз дээрээ орох гэж байгаа учраас цүнхнээсээ толь гаргаж ирэн царай төрхөө багахан засаад дотогшоо орлоо.
Сүжин: Өө, Хана. *гараа даллах*
Би инээмсэглэн гараа даллаад тэдний ширээн дээр очлоо. Хажууд нь очиход тойрон сууж байсан залуус бүгд надруу харахад нүдэнд хамгийн захад сууж буй залуу нүдэнд тусав. Түрүүхэн надад алчуур өгсөн залуу мөн байв.
Сүжин: Энэ манай найз У Хана
Шюга: Өө Хана ирээ юу? Энэ манай найзууд. Тэхён, Жонгүк, Жин, Жимин, тэгээд Хусог.
Би: Таатай байна
Жимин: Наашаа шахаад суучих
Жин: Заа... гэж хэлээд залуус цаашаа шахан суухад Хусог буюу түрүүн гадаа тааралдсан залуугийн хажууд зай гарч би өнцөгт нь чимээгүйхэн суулаа. Бид бүгдээрээ хэсэг ярилцаж байгаад би эртхэн харих ёстойгоо хэлэв. Залуустай хамт байхад үнэхээр хөгжилтэй байсан ч эртхэн гэртээ харьж ээжид өнөөдөр аавтай таарсан тухайгаа хэлэх гэж яарав.
~Empty...~
Start from the beginning
