Би Марк руу харан: Танай ангид шинэ хүүхэд ирсэн гэл үү?

Марк формынхоо халааснаас хавчуургатай талх гаргаж ирэн нэгийн надад өгөөд: Үгүй ээ~

Би гайхан хавчуургатай талхын задалсаар: Чэёон хэлэхдээ~

Марк хавчуургатай талхнаасаа нэг хазаад над руу харан инээмсгэлсээр: Хүүхдүүд~

Би гайхан: Юу?

Марк: Хүүхдүүд шилжиж ирсэн. Бүр дөрвийн дөрвүүлээ шүү! Ядаж хоёр нь өөр ангид орж болоогүй юм байхдаа гэж хэлэн эргэн тойрноо харж байгаад хажуу тийшээ харан толгой дохин: Өө тэр байна.

Би түүний харж байгаа зүг рүү харцаа шилжүүлэн: Аль гэж хэлэхэд саяхан миний харсан гурван залуу нэг охин зогсож байлаа.

Марк тэдний зүг харан: Тэр дөрөв нэг ангиас шилжиж ирсэн гэсэн. Охин нь тэр гурвын тэр өндөр залуу байгаа биз тэрэнтэй үерхдэг юм шиг байнлээ~

Би тэдний зүг харан сонин царайлан: Тэр гурвуулаа л өндөр юм байна ш дээ~

Марк: Тэр нөгөө хоёроосоо арай өндөр шар үстэй залуу байгаа биз дээ!

Би: -_- гурвуулаа л ихэр юм шиг шар үстэй байна ш дээ!!!!

Марк: -_- Мэдэхгүй ээ мэдэхгүй нэгнийхэн л найз охин. Охин Esmee-н модел охин гэсэн.

Би толгой дохин: Ммм~

Марк: Чи яагаад тэднийг сонирхоод байгаа юм?

Би Маркийн өвдгийг дэрлэн тэнгэр ширтэн хэвтээд: Зүгээр л~

Марк: Өнөөдөр болзоонд явцгаах уу?

Би нүдээ анин: Өнөөдөр чадахгүй ээ! Дараа болцгооё! Маккие дуу дуулаад өг!

Марк ярвайн: Наад охин нэрээ боль гэж хэлсэн биз дээ!

Би чимээгүй тэр гурван залуугийн хэн нь миний сүйт залуу болохыг бодон хэвтэж байхад Марк үсийг минь зөөлхөн илбэн дуулж байлаа.

***

Оройн 8 цаг эцэст нь аавыгаа яаж ч эсэргүүцэж чадахгүй өнөөх болзоонд нь явахаар болов.

Өрөөнөөс гарч ирэхэд аав үйлчлэгч эгч хоёр үүдэнд намайг догдлолтой хүлээн зогсож байлаа.

Би тэдний хажууд очиход үйлчлэгч эгч: Манай Сүёон үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Би гүнзгий амьсгаа аван: Явлаа~

Аав миний гарнаас барин: Сүёон-аа!

Би нүдээ анин: Та охиноо хайртай хүнтэй нь суулган гэж байснаа санаж байна уу? Харин одоо бол та яг л кинон дээр гардаг шунаг сэтгэлтэй аав нар шиг санагдаж байна. Тэр чинь хир баян айлын хүүхэд болохыг мэдэхгүй ч надад таалагдахгүй бол би шууд гараад ирнэ шүү!

Аав гунигтай инээмсэглэн: Тэр хүүтэй ганцхан удаа уулзаад үзчих бодол чинь өөрчлөгдөх болноо...

Би залхсан байртай: Ойлголоо~ Тэр сайн хүүг чинь тийм сайн эсэхийг өнөөдөр шалгаад үзчихье! Намайг зарж байгаа юм шиг санагдаж байна ааваа~ *бувтнах*

Гэрээс гарахад жолооч ах хаалга онгойлгож өгөн бид миний сүйт залуу гэх хүнтэй уулзах газар луу хөдөллөө.

Цонхоор замын эгнэн ассан гэрлүүдийг ширтэн явна. Тэр гурван залуугийн нэгэн миний сүйт залуу~ бас мөрөөдлийг минь үгүй хийсэн хүн.

Нилээн удаа явсаны эцэст бид ирсэн бололтой жолооч хаалга онгойлгон: Хатагтай ирчихлээ!

Би машинаас буухад бид KINGS зочид буудлын өмнө ирсэн байлаа.

Би буудал руу ширтэн: Баян айлын эрх дураараа жаалуудын нэг юм биз дээ! *бувтнах*

Буудлын ресторан луу орон аавын нэрийг хэлэхэд зөөгч намайг суудал руу минь дагуулж явлаа.

Инээдтэй юм өөрийгөө 30 минут хоцорч ирсэн гэж бодсон~

Уулзах ёстой залуугаа хүлээн эргэн тойрноо ажиглан Марк руу өнөөдөр очиж хонохоо хэлээд утсаа ширээн дээр тавихад өмнө минь цагаан хослолтой өндөр цагаан залуу ирж зогссон байлаа.

Залуу инээмсэглэн: Хоцорсонд уучлаарай! Ажил гараад хоцорчихлоо гэж хэлэн урд минь суухад би юу ч хэлсэнгүй. Угаасаа ярихыг ч хүсэхгүй байна.

Залуу инээмсэглэн: Намайг Крис Ву гэдэг.

Би түүн рүү ширтсээр: Надтай гэрлэх гээд шалтгаан чинь юу юм?

Крис инээмсэглэн: Ширүүн байх чинь~

Би түүний нүд рүү ширтсээр: Би юмыг тойруулаад байх дургүй! Мөнгөнөөс болж надтай гэрлэх гэж байгаа бол *эргэн тойрноо харах* танайх манайхаас мөнгө горидохооргүй баян юм шиг байна! Бас надад найз залуу байгаа~ тийм болохоор өнөөдрийн уулзалтыг ингээд өндөрлөцгөөе! Би аавдаа тайлбарлаад хэлчих болохоор чи ч гэсэн гэрийнхэндээ намайг таалагдахгүй байна гэж хэлээрэй!

Ширээн дээрээс утас цүнхээ аван суудлаасаа босон түүний хажуугаар зөрөх гэж байхад

Крис инээмсэглэн долоовор хуруугаараа эрүүгээ илээд: Одоо яадаг билээ? Чи надад таалагдаж байгаа юмсан. *инээмсэглэх*

Би гайхан түүн рүү харахад тэр над руу ёжтой инээн сууж байлаа.

Би: Тэгвэл чи надад таалагдахгүй байна гэж хэлээд явах гэхэд Крис миний гарнаас минь хүчтэй татан намайг өвөр дээрээ суулгачих нь тэр.

Би: O.o

Крис нүд рүү минь ширтэн: Одооноос чи минийх~ *инээмсэглэх*

/Дууссан/ ∞You Don't Love Me∞जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें