Анхны уулзалт.

Start from the beginning
                                    

Марк хөлөө ачиж суун урагшаа харан инээмсгэлсээр: За юу тохиолдсоноо яриад бай!

Аавын хэлсэн үгс дахин чихэнд сонсогдон санаа алдан Маркийн мөрийг дэрлэхэд Марк инээмсэглэн: Миний мөр чамд хэрэг болон гэж хэлээ биз дээ~

Би санаа алдан: Марк~ Том болох тусам яагаад толгой өвтгөсөн асуудлууд их болоод байдаг юм болоо?

Марк инээмсэглэн: Бид хариуцлага хүлээх насанд хүрч байгаа болохоор тэр~

Би гунигтай инээммэглэн: Би бэлэн биш байна~

Марк: Тэгээд чамд тохиолдсон асуудлаа хэлэхгүй юм уу?

Би хэлэх эсэхтээ эргэлзэн сууж байгаад Марк руу харан хэлэх гэж байхад бидний яриаг таслан хичээл орсныг мэдэгдэж хонх жингэнэх нь тэр.

Би инээмсэглэн: Санаа зовох хэрэггүй ээ аавтай жоохон ам муруйсан юм~ хичээлдээ орцгооё!

Марк мөрөөр тэврэн бид инээлдсээр сургууль руу орон анги анги руугаа явцгаалаа.

***

Чэёон: Сүёон-аа!

Би хичээлээ бичингээ хажуу тийшээ харахад

Чэёон: Тэрийг сонссон уу?

Би түүн рүү харан: Юу тэрэв?

Чэёон: 4-2-т өнөөдөр хүүхдүүд шилжиж ирсэн гэдгийг~

Толгой руу минь цус юүлэгдэх шиг л болон аавын хэлсэн ТЭР ТАНАЙ СУРГУУЛЬД ШИЛЖИЖ ОРЖ БАЙГАА гэдэг үг цуурайтаж байлаа.

Би инээх аядан: Т-Тийм үү?

Чэёон амаа дарж инээн: Өглөө бгш нарын өрөөнд байхын харсан үнэхээр царайлаг юм байнлээ!

Би инээх аядан: А-Аан тийм үү!

Тэрэнд ч гэсэн миний талаар эцэг эх нь хэлсэн биз. Ээдрээтэй асуудал~ Бурхан минь толгой өвдөж байна. *үсээ зулгаах*

Их завсарлагаа болоход Марк руу арын саравчинд хүрээд ир гэж мессеж явуулаад түүнээс өглөөхөн салсан саравчиндаа ирж суун түүнийг хүлээж байхад урдхан талд өмнө харж байгаагүй 3 залуу нэг охин зогсож байлаа.

Тэднийг ажиглан Маркийг хүлээн сууж байхад нүдний шилтэй залуу над руу харан бид харц мөргөлдөх нь тэр.

Би тайвнаар харцаа буруулан нүднийхээ булангаар түүн рүү харахад тэр одоо ч гэсэн над руу харж байлаа.

Би бантсаар: Юу вэ? *бувтнах*

Марк: Сүёон! гэж орилсоор амьсгаадан миний хажууд ирж суун: Тэр чухал мессеж чинь юу вэ?

/Дууссан/ ∞You Don't Love Me∞Where stories live. Discover now