C

88 22 3
                                    

Мэс заслын тасгийн гадна шилэн хаалга налан суух Жонхан яг одоо дотор нь буцалж буй бухимдлыг хэнд яаж гаргахаа олж ядан шүдээ зууна.

Үнэхээр л барилга дээрээс хүн унасан байх бөгөөд яг одоо яаралтай мэс засалд орж байгаа аж.

Корпорацын захирал эмэгтэйн хилэнтэй хоолой хэдийн чихэнд нь цуурайтаад эхэлчихсэн байх агаад юу хэлж өршөөл эрэхээ эргэцүүлнэ.

Үзүүлэлт буусан дээр нь нэмээд ийм зүйл тохиолдчихсонд уурлах нь арга ч үгүй биз.

-

Шил хагарах чимээ өрөөнд цуурайтаж Жонханы хажууханд дарсны зузаан шилнүүд бутран үзэгдэнэ.

Хөгшин эмэгтэй онох гэж шидсэн ч онож чадаагүй бололтой аж.

"Хэвлэл мэдээлэл энэ талаар огт мэдээгүй. Мэдэгдэхгүй болохоор та тайвширч болно оо"

"Тайван байх үгүйг минь бүр заах гээ юу! Чамд юу болсон болоод ажил чинь явахгүй байгаа юм?!"

"Өршөөгөөрэй"

"Яг одоо нүднээс далд ор! Асуудлаа цэгцлэхээс нааш нүдэнд минь өртөөд үзээрэй"

Жонханыг өрөөнөөс гарав уу үгүй юу захирал эмэгтэйн хашгираан сонсогдож ширээн дээрхээ нураах нь дуулдана.

Уураа тэвчиж чаддаггүй эмгэгтэй түүнийг магадгүй Жонхан л өдий зэрэгтэй тэвчиж явж чадах биз.

"Захирал аа"

"Юу гээв?"

"Та зүгээр л бүгдийг орхиод явчхаж болдоггүй юм уу?"

"Яах юм? CARAT - ын нэг хэсэг болох гэж л би амьдралаа бүхэлд нь дэнчин тавьсан байхад"

Чан түүнд үргэлж санаа зовно. Хөгшин эмэгтэйн хилэнгээс болж олонтаа гэмтэж бэртсэн Жонхан түүний хувьд хамгийн өрөвдмөөр нэгэн.

Ажилдаа бүхнээ зориулж, амралтын өдөр гэж байдгийг ч мартаж орхисон Жонхан.

Бусдын нүдэнд нэг л догшин ширүүн том захирал мэт боловч яг бодит байдал дээр бусдын л адил амьдралаа болгох гэж үхтлээ ажиллаж буй нэгэн.

-

"Нөгөө гэмтсэн хүний мэс засал амжилттай болсон гэнэ"

"Гэрийнхэнд нь эмчилгээний бүх зардлыг корпорацаас төлнө гэж хэлээд гадагш задруулж болохгүйг анхааруул"

Нэг муу жижиг компаний захирлыг зайлуулах гэж хийдэггүй зүйлсээ хийх Жонхан энэ удаад нарийн бичгийнхээ хамт дэлгүүр хэсэн элдэв хувцас цуглуулах ажээ. 

Өмнө нь дандаа л захиалгаар хослол хийлгээд өмсчихдөг байсан тэрээр ингээд дэлгүүр хэсч байгаа нь нэг л сонирхолтой санагдана.

-

Хэд хоног өнгөрч барилгаас унасан хүний бие ихээхэн сайжирч, ар гэрийнхэн нь өдөр бүр ирж биеийн байдлыг нь ажиглан төлбөрийг нь төлж буй Жонхан олонтаа талархана.

Амралтын өдөр ирж Жонхан ажлаа зохицуулж орхиод өнөөх баарыг зүглэлээ.

Энэ удаад тэрээр толгойн оройгоосоо хөлийн ул хүртлээ цав цагаан хувцас өмсчээ.

Тэнд буй хамаг бүгдийн нүд зөвхөн түүн дээр тусч, тэр өөрөө ч хэн бүхнээс илүү гялалзаж байв.

Хагас цаг орчим суулаа. Хүлээсэн хүн нь ирэхгүй байсанд Жонхан бухимдаж эхлэх аж.

"Захирал аа, ирэхгүй юм биш үү?"

"Хэн тэр вэ?"

Чаныг ийн хэлэх зуур Сынчол хэдийн ирчихсэн зогсож байх нь тэр.

"Хэнийг хүлээж байсан юм?"

"Чамайг мэдэх хэрэггүй гэж бодож байна"

Жонхан ингэж хэлээд захиалснаасаа хойш ганц ч балгаагүй коктейлыг нэг балгав.

"Өнөөдөр их гялтганаж байх чинь? Их чухал хүнтэй уулзах ёстой байжээ?"

Сынчол түүний дэргэдэх сандлыг татан суугаад ёжлонгуй инээмсэглэвэл Жонхан эгээтэй л ярвайчихсангүй.

"Чи магадгүй өөрийнхөө талаар саяхан мэдсэн байх. Тэгээд яахаа мэдэхгүй зүгээр л ийм газраар орж үзэж байгаа"

Тэр уух юмаа захиад Жонханд хандан хэлэв.

"Тэгээд юу гэж?"

Өөрөөс нь болж ингээд сууж байгаагаа арай л хэлчихгүй тэвчих Жонхан хүчээр инээмсэглэн шүдээ сийгүүлсээр хариулах аж.

"Тэгж байгаад надтай учирчихсан уу? Тэгээд өөр газраар явчхаж чадахгүй энд дахиад ирсэн байх"

Өчүүхэн амьтан байж өөртөө хэтэрхий итгэлтэй юм!

Бодвол тэгээд аажмаар дурлах л байх даа тэ?😹

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄Where stories live. Discover now