A

158 29 8
                                    

Энд тэндгүй биестэйгээ сээтгэнэх залуусын дунд хамаг байдгаараа тэвчин алкохол багатай коктейл балган суух Жонхан хүлээж буй хүн нь ирэхгүй байх вий гэхээс үхтлээ айж байлаа.

Тэрээр анх удаа л ийм архины үнэрээр дүүрсэн чимээтэй газраар орж ирж байгаа бөгөөд зорилго нь биелэхгүй бол өөрийгөө хараагаад барахгүй биз.

"Хөөе, хөөрхөн залуу! Яагаад ганцаараа сууж байгаа юм бэ? Ахыгаа дуудахгүй"

Энэ газарт зүгээр сууж байгаа нь л там мэт байхад нэмээд хувцсанд нь архины үнэр нэвт шингэсэн намхан бүдүүн хижээл насны эрэгтэй ирээд сээтэн хаяад унасанд тэрээр эгээтэй л галзуурчихсангүй.

"Ах нь жаахан уух юм аваад өгье"

Согтуу эр өмднийхөө арын халааснаас хэтэвчээ гарган хэдэн цаас барменд өгөх бол Жонхан түүнээс зайлсхийн холдож сууна.

"Ахаасаа зугтаад байгаа юм уу? Яасан, халзан болохоор дургүй чинь хүрээд байна уу?"

"Гаж амьтадтайгаа таарсан тагжгар чинь"

"Чи ахыгаа хэлсэн үү? Чи сая намайг-"

"Өршөөгөөрэй, энэ хүн надтай яваа юм. Ингээд явчихгүй юу"

Хөгшин эрийг хариугүй нударга далайн цохих шахахад гэнэт өөр нэгэн дундуур нь орж ирэн ийн хэлэх нь тэр.

"Чи бас ямар но-"

"Өршөөгөөрэй! Энд хүн үймээн тариад байна. Гаргаад өгөхгүй юу"

Өнөө залуу хамгаалагчдыг дуудан согтуу эрийг өгч явуулаад хувцсаа гөвөх шиг болон Жонхан руу харлаа.

Тэрээр өнөөдөр цайвар шаргал өнгийн сорочкон цамц, цагаан өмдтэй хослуулан өмсчээ.

CARAT корпорацын нэг хэсэг болсноосоо хойш анх удаа л арай өнгөлөг хувцас өмсөж буй нь энэ аж.

"Энэ хүнийг дахиад оруулахгүй байсан нь дээр бололтой"

Өнөө залуу эвгүйхэн инээмсэглэсээр шилэн хүзүүгээ илэн хэлвэл Жонхан түүн рүү харах ч үгүй тохой дохих аядав.

"Баярлалаа гэхгүй юм уу?"

"Юунд?"

"Тэр ах чамайг яг цохих гэж байхад нь би-"

"Хүний талархлыг бүр гуйж авдаг болчихсон юм уу?"

Жонхан дургүйлхэн өнөөх залуу руу харвал өнөө хүлээгээд байсан хүн нь дүрээрээ зогсож байх нь тэр.

Хогийн амьтан чинь ямар том биетэй юм бэ?

"Би байгаагүй бол чи бултаж чадах байсан юм уу?"

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄 ʲᶜ |✔|Where stories live. Discover now