L

93 24 7
                                    

CARAT корпорацын барилгын салбар дахь ажилчдын хар дарсан зүүд болох гүйцэтгэх захирал Юн Жонхан.

Өглөө бүр есөн цагт бүхий л ажлын явцтай танилцаж, таалагдаагүйгээ үхтэл нь хорон үгээр идэж, арай гайгүй рүү нь хөмсгөө зангидна.

Түүний хувьд муу хийсэн эсвэл арай гайгүй болсон гэх л тодотгол байхаас сайн болжээ гэх үг үгсийн санд нь бараг байх ч үгүй биз.

"Хагас жилийн эцэст CARAT барилгын компанийн нийт цэвэр ашиг 784 тэрбум-"

"Байз, чиний хэлж байгаагаар бол энэ хагас жилд өмнөхөөсөө буурсаан гэх гээд байна уу?"

Юн захирлын хүйтэн хоолой ширүүн харц өөрийг нь чиглэхэд тайлан тавьж байсан хөөрхий залуу шээс алдах шахан сандарч өвдөг нь чичирнэ.

"Т-тийм ээ, гүйцэтгэх захирал аа. 3% буур-"

"ЯАГААД?!"

Захирал ширээ цохин босч ирээд хурлын ширээний ард сууж буй хүн бүрийн нүд рүү ээлжлэн харав.

"Хариулах хүн алга уу? Үзүүлэлт яагаад буурчихсан байгаа юм?!"

Хариулахгүй л бол түүний энэ аймшигтай харц улам л ширүүсэхийг мэдэх тэдний нэг сандралаа даран байж ам нээлээ.

"Тэр нөгөө... хоёр жилийн өмнө байгуулагдсан DIAMOND барилгын компани сүүлийн үед-"

"Групп корпорац ч биш ердөө нэг компаниас болсон гэж хэлээд байгаа хэрэг үү? Тийм үү тэгээд?"

Энэ удаад хэн ч дуугарч зүрхэлсэнгүй.

"Жилийн эцэст энэ үзүүлэлт 10% дээшилсэн байна. Хурал дууссан"

Хэзээ ч алдагдалтай ажиллаж үзээгүй Жонханд энэ үзүүлэлт юу юунаас илүү доромжлол мэт санагдаж тэрээр ажлын өрөөндөө орж ирэн компьютерынхоо ард суулаа.

Тэгээд шууд л DIAMOND барилгын компани гэж хайх бөгөөд боломжит бүхий л мэдээллийг хайж үзнэ.

Үүсгэн байгуулсан хүн нь түүнээс хоёр насаар ах залуу байх бөгөөд өөрийн бэлгийн чиг баримжааг гей хэмээн нээлттэй илэрхийлж басхүү царайлаг нуруулаг сайхан залуу байх ажээ.

Гэвч энэ залуу Жонханыг зэвүүцлийг дээд цэгт нь тулгах агаад ямар аргаар нухчин дарахаа хэдийн тунгааж эхэлжээ.

"И Чан!"

Ямартай ч өдөрт хийдэг зүйлсийг нь олж мэдэхээр шийдсэн тэрээр туслахдаа хэдэн өдөр дагахыг даалгаад орхив.

DIAMOND? Нэр нь хүртэл хуулбар юм байна шдээ. Аймшиггүйгээр CARAT корпорацтай тэрсэлддэг чи хэн юм?

Тэрээр ажилдаа эсвэл CARAT гэх нэр тодотголд хэтэрхий үнэнч ажээ. Түүний хувьд CARAT корпорац юм бүхний эхэнд байх ёстой.

"Жилийн эхний хагасын үзүүлэлт өмнө жилийн эцсээс буурсан гэж дууллаа"

Том таблет дээр мэдээ гүйлгэн суух хөгшин эмэгтэй хундагатай дарс шимэнгээ ийн өгүүлэх бол өөдөөс нь харан суух Жонхан сэрээгээ ширээн дээр зөөлөн тавьж "Дахиад тийм зүйл болохгүй хатагтай" хэмээнэ.

"Чамайг тэр суудалд тавьснаас хойш үзүүлэлт өссөөр байсан. Энэ удаад юу болов? Шалтгаан нь юу юм?"

"Саяхнаас нэг барилгын компани хүчээ авч байгаа гэж дуулсан. Судалж үзэхэд манайхаас гэрээгээ цуцалсан газрууд тийшээ холбогдсон байсан"

Хормын дотор шил хагарах чимээ дуулдаж Жонханы нүүрийг даган хатагтайн үнэтэй дарс урсах агаад газарт бутарсан хундага үзэгдэнэ.

Тэрээр ихэд хилэгнэсэн бололтой сандлаасаа босоод ширээн дээр хоёр гараа тулан зогссон байв.

"Нэг муу жижиг компани CARAT-ын ашиг орлогын үзүүлэлтэнд нөлөөлөх? Ажлаа яаж хийгээд байгаа юм?!"

"Өршөөгөөрэй, танд би амлаж байна. Жилийн хоёр дахь хагаст 10 хувиар өсгөнө"

-

Хэдэн өдөр өнгөрчээ.

Жонханы урдхан байх ширээн дээр хэн нэгний мэдээлэл, нэлээн хэдэн зурагтайгаа хамт байх агаад өдөржин завгүй явсаар одоо л нээж үзэхээр зэхнэ.

Ажлын өдрүүд нь нэгэн хэвийн ажил дээрээ л өрнөдөг.

Унадаг машин нь тийм ч үнэтэй биш юм. Хувцас нь ч тэр, брендийнх хэрнээ хамгийн хямдханууд нь.

Амралтын хоёр өдрөөр гей баар ордог? Бохир юм.

Тогтвортой харилцаа байхгүй.

Харж бай. Компани нэртэй жалган дахь балгасыг чинь яаж дэвсэлж хаяхыг!

Та нар бүгдээрээ энэ аймаар хүнийг Сынчол гээд бодчихсон байсан🤭

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄Where stories live. Discover now