5| jealousy

81 19 0
                                    

 "Түүний хүртэх эрхгүй хайр"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

"Түүний хүртэх эрхгүй хайр"

 "Түүний хүртэх эрхгүй хайр"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

— Her/ Bomi's POV

Саяхан л цэлийх ч үүлгүй байсан харанхуй боловч цэлмэгхэн тэнгэрээс одоо аадар бороо ширүүхэн асгарах ажээ. Борооны дуслууд газарт унахын зэрэгцээ цонхыг минь чангаар балбах нь бидний дундах нам гүмийг эвдэж буй мэт боловч үнэндээ улам л гүнзгийрүүлнэ.

     Чухам ямар шалтгааны улмаас нэг нэгнийхээ нүд рүү ширтэн, хэн хэн нь дугарч ядан байхыг бараг л мартаж орхижээ.

     Гэтэл гэнэт л түүний хариултыг нь миний асуултыг нь эрсэн тэр үгс толгойд минь цуурайтан, тодоос тод сануулж өгөх нь тэр.

     "Чамайг хүргэж ирсэн тэр н*вш хэн юм?"

     Түүнийг хэрхэн энэ хэдхэн үгсийг их л дургүйцсэн байдалтай амнаасаа урсгасан нь чихэнд сонсогдож, өнөөх хөмсөг нь хэрхэн зангирч байсан нь нүдэнд харагдах үед түүнийг хардсан юм болов уу гэсэн бодол толгойд орж ирэв. У Сэүн бусадтай өөрийн зүйлээ хуваалцах дургүй. Ер нь өөрийнх нь биш байсан ч гар хүрж, таалсан л бол минийх хэмээн эзэмшчихээд их л харамлаж, хардана. Гэхдээ энэ нь Сэүн тэр эдлэлүүддээ санаа тавьж, зовж байгаа гэсэн үг огтоосоо ч биш. Зүгээр л бардам зан нь зулгааж, биеийг нь харамлаж байгаа хэрэг. Үүнийг нь ч би яс махандаа тултал мэдэрч, ойлгосон учраас өөртөө худал сэрүүлэг өгч, үл догдлоно.

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: 5 days ago ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

The Memory of Oh Sehun Donde viven las historias. Descúbrelo ahora