1| his power

100 23 0
                                    

- chapter 1 "Миний хайртай тэр"-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- chapter 1 "Миний хайртай тэр"-

- chapter 1 "Миний хайртай тэр"-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

— Yoon Bo-Mi's POV/

     "Буми, өчигдөр Сэүн ахлах сургуулийн ангийн уулзалтандаа яваад шөнө гэртээ ирсэнгүй. Хаашаа явсныг нь мэдэхгүй биз? Санаа зовоод байх юм."

Утсанд минь ирсэн зурвасыг энгэрт минь толгойгоо гүн гэх чинь наан, тайвнаар унтах У Сэүний үсээр гараа гүйлгэнгээ уншихдаа би багахан ч болов нүгэл мэдэрсэнгүй.

     Харин ч зурвасанд "сайн мэдэхгүй ээ" гэсэн товчхон бөгөөд худал үгээр хариулчихаад гар утсаа цав цагаан боловч үрчийж, хорчийсон орны даавуун дээр тавин энгэр дээр минь унтах түүний үнэрийг уртаар уушиглав. Өөрийнхөө үргэлж түрхдэг "Lust in Paradise" сүрчгийг хөлсний үнэртэй холилдон ууссаныг түүнээс олж үнэрлэхдээ би инээмсэглэхгүй байж чадсангүй.

Ганцхан энэ л мөчийг ямар удаан хүлээснийг минь чи төсөөлж ч зүрхлэхгүй дээ.

     Удалгүй Сэүн ч сэрэв бололтой нүдээ нухалсаар энгэр дээрээс минь босоод хажууд минь хэвтэх бөгөөд тэр ийм нойрмог байхдаа ердийн үеэсээ тэс ондоо ажээ. Ердийн үед У Сэүний хатуу ширүүн дүр төрхөөс авахуулаад зан ааш, аура нь хүртэл хүйтэн. Дэргэд нь байгаа хүн хүртэл дөлж, зугтаахаар, хүн гэхээсээ илүү өвлийн хүйтэн шуурга мэт санагдуулам гээч. Гэтэл тийм хүн хажууд минь яг л жаахан хүүхэд шиг нойрмогоор нүдээ нухалсаар хэвтэж байгаад итгэхэд ч бэрх юм.

The Memory of Oh Sehun Where stories live. Discover now