2| the father

136 26 0
                                    

-chapter 2 "Нүгэл ба уй гашуу"-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-chapter 2 "Нүгэл ба уй гашуу"-

-chapter 2 "Нүгэл ба уй гашуу"-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

— Her POV/

Таазнаас шал хүртэл үргэлжилсэн нүсэр цонхоор Сөүл хотын хөл хөдөлгөөн, тэнгэр баганадсан өндөр барилгуудыг бодолд автан ширтэн суухад нойтон үснээс минь дуслах дуслууд хаа нэг шалан дээр буух нь анир чимээгүйд тодхон сонсогдоно.

    Утсанд ирсэн дуудлага бүрийг түүнийг байгаасай гэж найдахын зэрэгцээ биш байгаасай ч гэж хүсэх юм. Маргааш ирнэ гэсэн амлалт өгчихөөд түүний эргэж ирээгүй 15 дахь хоног. Одоо хүрээд ирнэ дээ гэж нүдээ ширгэтэл түүнийг хүлээн суугаа миний 15 дахь хоног.

     Хэд хоногийн өмнө утсанд минь ирж, сэтгэлийг минь хоосолж орхисон зурвасыг дадал болсон шигээ дахин гөлрөн суув.

"Буми, хүүхэд маань төрчихсөн. Бид хоёр охинтой болсон. Сэүний хөл нь газар хүрэхгүй их баярлаж байгаа. Тогтож сууж ч чадахгүй байгаа гээч! Тэгж байгаад манайхаар ирж шинэ гишүүнтэй маань танилцаарай"
- Хаёон

Нулимсаар тасраагүй бүлцийж, хавдсан нүдэнд минь нулимс дахин цийлэгнэхийн зэрэгцээ бодолд минь нэгэн асуулт тодрон гарч ирлээ.

     Надад түүний хойноос ингэж гуниглах эрх байгаа билэв үү?

     Өнгөрсөнөөсөө салж чадалгүй аль хэдийнээ гэр бүлтэй болсон түүний араас зууралдсаар байгаа минь үнэн. Гэсэн ч түүнийг хайрлан сэтгэлдээ тээж, зүрхэндээ хадгалж өнгөрүүлсэн найман жилийг бодоход өөрийгөө өмөөрч, зөвтгөхийг хүснэ.

The Memory of Oh Sehun Where stories live. Discover now