B

154 23 2
                                    

Миний амьдрал хоёр өнгөн дээр тогтдог.

Цагаан.

Хар.

Цагаан цамц, хар хослол.

Цагаан цаас, хар үсэг.

Өөр өнгө орж ирэх гэвэл тэр дор нь баллуурдчихдаг юм.

Яагаад гэж үү?

Илүү дутуу зүйлс амьдралд төвөг л удна.

Хар хослол, хар зангиа, цагаан цамц.

Хар машин. хар арьсан цүнх, хар гутал.

Түүний амьдралд ердөө л хоёр өнгө байдгийг эргэн тойронд нь мэдэхгүй хүн гэж үгүй.

Үргэлжийн төв царай, тэнийж өгдөггүй хөмсөг, ширүүн харц.

Энэ бүгд түүний нэрийн хуудас гэлтэй.

Харцаараа л бусдыг чичиргэж дөнгөдөг, ажилдаа дэндүү гэмээр сайн нэгэн аж.

𝐁𝐋𝐀𝐂𝐊 𝐚𝐧𝐝 𝐖𝐇𝐈𝐓𝐄Where stories live. Discover now