Тэхён: Чи тэр хоёртой байнга гардаг юм байна тийм үү? гэхэд Жонгүг нүдээ дагзаа бариснаа "Үгүй яахав, хааяа нэг л гардаг" гэв.

Тэхён: Би ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд өрөөнөөс гарлаа.

Жимин: Энэ яг Энитэй таарах гээд явчихлаа тийм ээ?

Жонгүг: Хэрэггүй л байсан юм даа гээд толгой сэгсрэв.

Эни ус ууж байгаад туслахдаа "Ганцхан давхар өгсөх юм чинь шатаар явчихъя" гэхэд И туслах "Захирлаа, уучихсан байж шатаар явж чадах юм уу? Цахилгаан шатаар явъя аа"

"Цахилгаан шатаар явахаар улам толгой эргээд байна аа. Толгой эргээд хэдэн давхарт буучихсан байгаагаа хараач"

Шатаар арай хийж өгсөөд ариун цэврийн өрөө орж нүүрээ угааж сэргэчихээд өрөөнийхөө үүдэнд иртэл Тэхён миний өрөөний хаалгыг налаад гараа зөрүүлэн тэвэрч доошоо хараад зогсож байв.

Өө бурхан минь үнэхээр үү? Дахиад л Ким Тэхён уу? Залхмаар юм.

Салснаас хойш анх удаа л түүнийг биеэр харж байгаа ч хаа сайгүй өдөр болгон шахуу зургийг нь харсаар байгаад уулзаагүй ч намайг байнга дагаад байгаа юм шиг санагдаад аль хэдийн залхчихаж. Нэг гүнзгий амьсгаа авчихаад алхаж эхлэв.

Би: Тэхён? гэж дуугарахад тэрээр над руу харцаа шилжүүлэв. Түүний нүдний гал цог ч өөрчлөгдчихжээ. Нэг л сонин хоосон... Гэхдээ сонирхолтой нь түүний нүд рүү харахад миний зүрх хэвийнээсээ хурдан цохилж эхэлсэн юм. Яагаад...

Тэхён: Сайн уу? Удаан уулзсангүй шүү.

Би нүдээ эргэлдүүлж байгаад "Тийм ээ, холдчихгүй юу? Өрөөндөө ормоор байна."

Тэхён: Намайг өрөөндөө оруулж цай уулгахгүй юм уу?

Би: Үгүй ээ. Ер нь бол чи өөр компаний давхарт дураараа явж байх чинь зохисгүй үйлдэл л дээ.

Тэхён: Тийм үү? Мэдсэнгүй. Чи лав манай давхарт явж байсан бол би ингэж дургүйцэхгүй шүү.

Би: Баярлалаа. Одоо холдчих гэхэд тэр инээмсэглээд яваад өгөв.

Өрөөндөө орж ширээний ардах сандал дээрээ сууж цонхон тал руу эргэж хараад түүнийг харахад хачин мэдрэмж төрсөн тухай бодолд автав.

Түүний түрхдэг байсан үнэртэй усны үнэр өөрчлөгдчихөж... Над руу хардаг байсан энхрий харц нь ч тэр, надтай ярьж байгаа хоолойны өнгө нь тэр. Миний мэддэг Ким Тэхён биш болчихож.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 28 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

N'EX'T PROBLEMWhere stories live. Discover now