Бидний үерхэл ямар байсан гэж санана?
Яг л чихэр шиг...
Нэг амталчихвал дахиж идмээр санагдаад байдаг шиг хайрлаад эхэлчихвэл улам илүү хайрлаад баймаар санагддаг.
Хүн юунд хамгийн ихээр донтдог гээч?
Чихрэнд... бас хайранд...
🌃🌃🌃
2018 он
Тэхёны нэг сарын амралт маргаашнаас эхлэх тул би эртнээс гадаад явах бэлтгэлээ хийж байя гэж бодоод хувцасны өрөөндөө хоёр чемодан дэлгэж тавиад, аялалын жижиг багц уутнуудаа газар өрж тавиад юу юу авч явахаа бодон шүүгээнээсээ хувцаснууд харж зогслоо.
Хувцаснуудаа будаг шунхтайгаа, хэрэгтэй хэрэггүй бас бус зүйлээ бүгдийг нь бэлдээд дуусчихлаа. Ажлаар байнга л гадаад явдаг болохоор дэлгүүрээс нэмж авах хэрэгтэй зүйлс байсангүй. Мартсан юм байвал очоод авбал болно гэж бодоод салад идэн сууж байгаад хамгийн том зүйлээ мартсанаа санав.
Гадаад явна гэж догдлоод байсан чинь маргааш өглөө Тэхёны аав ээжийнх рүү явах бэлтгэлээ хийхээ мартчихсан байна шүү дээ. Дахиад хоёр жижиг цүнх гаргаж ирээд 2, 3 хоногтоо солиод өмсчих хувцас, ариун цэврийн зарим нэг юмаа хийж тавьчихаад Тэхён аав ээж, хоёр дүүд нь ямар бэлэг авахаа интернэтээс хараад хувцасны өрөөндөө сууж байтал Тэхён араас минь тэврэв. Тэр эрт тарсан бололтой, түүний ирснийг ч анзаарсангүй.
Тэхён: Юу хийж байсан юм?
Би: Маргааш явах зүйлсээ, гадаад явах ачаагаа гээд бүгдийг нь бэлдчихээд танай гэрийнхэнд юу авахаа бодож л байна, юу авах вэ?
Тэхён: Ямар их ажил ганцаараа хийчихсэн юм бэ? Би ирээд бүгдийг нь бэлдчих байсан шүү дээ. Бэлэг сэлтэнд битгий санаа зовоо би бараг бэлдчихсэн гээд хацар дээр минь үнсэв.
Би: Маргааш танай аав ээжийнд оччихоод тэндээсээ шууд явах юм чинь гээд эрт бэлдчихсэн юм аа. И туслахыг дуудаад ачаануудаа машинд хийлгэчих үү?
Тэхён: Би зохицуулчихъя аа. Миний хайр юунд ч битгий санаа зов гээд дахиад л үнсэв.
Би: Заза... гээд түүнийг зөрүүлж үнсэв.
Тэхён: Буцаж солонгост ирээд байшиндаа очхоороо Жимин, Жонгүг хоёрыг урих уу? Тэр хоёрт байшиндаа очно гээд хэлчихсэн чинь хэзээ байшинтай болчихсон юм, бид хоёр яагаад мэдээгүй байдаг юм, очиж үзье гээд сүр болсон.
KAMU SEDANG MEMBACA
N'EX'T PROBLEM
Fiksi PenggemarЭнэ бол миний салж хагацаж холдмоор ч тавьж явуулмааргүй, хайртай ч хайрлаж чадаагүй хайрын түүх минь. Kim Taehyung Kim Mingyu
