Жимин: Жонгүг? Манай хамтлаг завсарлага аваад 6 сар болчихлоо шдээ.
Жонгүг: Тэгээд яасан юм?
Жимин: Чи Эни дээр очоод нийлчих гээд гуйчихаач.
Жонгүг утсаа оролдонгоо "Юу яриад байгаа юм бэ? Намайг нийлчих гэхээр нийлээд Тэхён ах зүгээр болоод бид эргэн ирэлт хийх юм уу? Тийм амархан байсан бол аль дээр л нийлүүлчихсэн байгаа шд."
Жимин: Яагаад гэнэт нийлэхээргүй салчихсан юм бол?
Жонгүг: Энид шалтгаан байгаа гэсээн. Ер нь бол ахаас л болсон.
Жимин: Навс хаягдана гэдэг л энэ байх даа.
Ким Тэхёноос салаад
1 жил өнгөрсөн байна.
Хүсэхээр хясна гэдэг шиг харахгүй байхыг хүсэх тусам өдөр бүр л энд тэнд түүнийг сануулах зүйлс гарч ирэх юм. BTS хамтлаг удаан хугацаанд завсарлага авсны эцэст удахгүй эргэн ирэлтээ хийнэ гэсэн мэдээлэл гарч, удаан хугацаанд камерт өртөөгүй Тэхён гарч ирж, тэдний эргэн эргэлтийн зургууд түрүүлээд цацагдчихсан болохоор солонгосын өнцөг булан, гудамж бүрт хаа сайгүй байж л байдаг тэдний зураг улам ихээр нэмэгдэж, мэдээгээр гарч, интернэтээр ч BTS-ыг харахгүй байх хэцүү нь мэдээж.
Үгүй ээ, тэднийг үл тоож болох ч бараг л гудамж бүрт үзэгдэж өнгөрөх түүний зургийг хаалган дээрээ томоор хэвлэсэн Compose coffee. Тэд Тэхён биш Жонгүг юм уу Жиминийг нүүр царайгаараа сонгож болох л байсан. Кофег нь авч явахаар худалдан авсан хүмүүс хаа сайгүй. Кофены аяган дээрх Ким Тэхён намайг л ширтээд.
Энэ хүмүүс Compose coffee-ноос өөр газраас кофе авч болох байсан ч заавал түүний нүүр царай нь болсон кофены газраас аваад, бүр болоогүй барьж яваа, энд тэнд тавьчихсан кофены аяган дээрх зураг нь заавал над руу ширтчихсэн. Өөр тийшээ харуулж тавьж болох л байсан шүү дээ. Заавал надад харуулах гээд намайг дагаад байдаг юм уу яадаг юм?
Нэг муу кофе ч яахав гэхэд нэг компанид, нэг барилга дотор ажилладаг нь ч юу вэ дээ?
Түүний зургийг харах болгонд уур хүрээд ч байгаа юм шиг нэг дургүй хүрээд байдаг юм.
Энгийн хүн байсан бол хуучин найз залуугаа ингэж хаа сайгүй олж харахгүй сайхан байхгүй юу!
JE LEEST
N'EX'T PROBLEM
FanfictieЭнэ бол миний салж хагацаж холдмоор ч тавьж явуулмааргүй, хайртай ч хайрлаж чадаагүй хайрын түүх минь. Kim Taehyung Kim Mingyu
