II. KTH 1

43 2 4
                                        


Kim Taehyung

Миний төгсдөггүй үлгэр,
дуусдаггүй хайрын эзэн Ким Тэхён.

Би түүнд хайртайгаа эд эс бүхнээрээ мэдэрдэг.

Арван найман насанд минь учирсан
анхны хайр минь.

Энэ яах аргагүй дурлал байсан. Түүнээс болж баярлаж, догдолж, гэгэлзэж, шаналж бүх мэдрэмжийг минь тултал нь мэдрүүлж өгсөн шунал, дурлалын минь эзэн. Хүнийг яаж хайрлахыг би түүнээс л сурсан. Бид бие биенийгээ хайрлах явцдаа сурсан юм. Хүнийг тэгж ихээр хайрлаж болдог гэдгийг...

2015 он 12 сар

Хүлээлгийн өрөө

KBS телевизийн байранд ажилтай явж байсан юм. Ажлаа дуусгачихаад ариун цэврийн өрөө хайж явж байгаад 7 хоног бүрийн хөгжмийн нэвтрүүлгийн зураг авалт болж байгааг хараад иймэрхүү нэвтрүүлгийн ард юу болдогийг мэдмээр санагдаад ороод ирсэн юм. Би энд байж болохгүй л дээ. Гэхдээ ороод ирчихсэн юм чинь одоо яахав дээ.

Уран бүтээлчдийн талаар сонирхон энд тэрүүгээр тэнүүчилж байлаа. Ихэнх хаалганууд хаалттай байсан ч онгорхой байсан нэг хаалганы хажууд BTS гэж бичсэн байлаа.

"Хөөх... сүүлд гаргасан дуу нь их алдартай болоод байгаа нөгөө гуравхан гишүүнтэй хамтлаг байх шив?"

Жонгүг гэдэг гишүүн нь царайлгаараа их олны анхаарлыг татаад байгаа гэж сонссон. Интернэтээр хальт явж байсан зургийг нь харахад үнэхээр л дажгүй юм билээ гэж бодож байх зуур миний ард хоолой засах сонсогдов. Би ч цочсоноосоо болоод маш хурдан эргэж хартал нөгөө интернэтээс харсан гишүүн нь миний хажуугаар зөрөөд тольны урд очиж сууснаа тольны тусгалд над руу хараад сонин хачин инээдтэй царайнууд гаргаж эхлэв.

"Чи тэнэг юм уу?"
Анх удаагаа уулзсан хүндээ ингэж хэлэх эвгүй л дээ. Гэхдээ тэр үнэхээр л тэнэг юм шиг харагдаад байсан юм.

Тэгж хэлсэн чинь тэр залуу над руу эргэж харснаа томоор инээмсэглэв.

Үнэхээр тэнэг амьтан байна даа. Хөөрхөн царайтай байгаад ч хэрэг алга гэж бодчихоод ариун цэврийн өрөөгөө хайхаар буцав.

Хэсэг хугацааны дараа уран бүтээлчид нэг нэгээрээ цувран үзүүлбэрээ үзүүлэхэд BTS хамтлаг Run дуугаа дуулсан юм. Тэд үнэхээр сайн байлаа. Нөгөө хачин залуу тайзан дээр гараад огт танигдхааргүй гайхалтай харцтай, харизмтай болчихсон байсан. Хамтлагийн гурван залуугаас үнэндээ тэр залуу л миний нүдэнд тусч байсан юм. Би хажуудаа зогсож байсан танихгүй хүнээс "Энэ голд байгаа залуу нөгөө Жонгүг мөн үү?" гэхэд "Үгүй ээ. Ви гэдэг нь байгаа юм. Жонгүг, Ви хоёр их төстэй болохоор анх харсан хүмүүс угаасаа ялгадаггүй юм." гэв.

N'EX'T PROBLEMWhere stories live. Discover now