Ажлын өрөө рүүгээ явж байтал булан эргээд Жонгүг амандаа дуу аялачихсан гарж ирэв.

"Жонгүг-ааааа"

"Эни-яаа" гэж нүүр дүүрэн инээмсэглэхэд нь би түүн дээр гүйж очин тэврээд гарын мэндчилгээгээ хийв. И туслах ч миний араас гүйж ирэхэд нь би харцаараа дохиход тэрээр шилтэй юмыг минь хоёр аягатай гаргаж өгөхөд
"Удаан уулзаагүй найзтайгаа таарсан юм чинь 3 татна аа" гээд өөрөө шилийг авч аягалав.

Түүнд завсар өгөлгүй дараалуулж хамт 3 татсны дараа Жонгүг "Ус ууя л даа, ямар хэрцгий уудаг юм бэ?" гэхэд туслах түүнд ус өгөв.

"Манай давхарт юу хийж яваа юм?"

"Энэ чинь манай давхар. Чамайг л юу хийж явааг гайхаж байна" гэх нь тэр. Би гайхан эргэн тойрноо өрөөний тоот, нэртэй нь гүйлгэн харав.

Юу бодож долоогийн тоон дээр дарснаа мэдэхгүй юм, гэхдээ би яг 7 давхарт гараад ирчихэж.

Би: Андуураад дарчихсан юм байх даа? Юм бодож байгаад анзаараагүй юм шиг байна.

Жонгүг: Ойрд сонин юутай байна? Уулзаж гаръя л даа.

Би: Чи л эргэн ирэлтээ хийх гээд завгүй хүн олдохгүй байгаа шүү дээ. Гармаар байвал өрөөнд орж ирээд аваад гарж бай л даа гээд мөрнөөс нь доош гарыг нь илэв.

Жонгүг: Тэгж байгаад очно оо гээд нүдээ ирмэв.

Би: Заза энд тэнд хүмүүстэй таарахаасаа өмнө давхар луугаа буцъя гээд эргэн тойронд хүн байгаа эсэхийг шалгав.

Жонгүг: Би ч хоцорж яваа болохоор орлоо, баяртай.

Жонгүг студидээ орж ирээд Жимин, Тэхён хоёртой гар мэндчилгээ хийхэд
Жимин: Гэгээн цагаан өдөр юу үнэртүүлчихсэн юм бэ?

Жонгүг: Сая коридорт гэнэт явдаг виски таараад 3 татчихлаа.

Тэхён: Явдаг виски? Хэн?

Жонгүг: Таны бодож байгаа хүн

Жимин: Ямар гээч хараалт сүнс нь түүнд шүглээд 7 давхарт аваад ирчихсэн юм?

Жонгүг: Виски нь юм байлгүй дээ. Андуураад буучихсан байсан.

Жимин: Тэр архинд орчихсон юм уу?

Жонгүг: Угаасаа л аймар уудаг шдээ. Та ямар мэдэхгүй биш. Арай гэж л 3 татлаа гээд толгойгоо сэгсрэв.

Жимин: Өөрөө ч архичин юм байж. Аймар уудаг шдээ ч гэх шиг.

Жонгүг: Үнэндээ л Эниг бол барахгүй ээ. Тэгэхэд Эни бүр Кевин ахыг ч барахгүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 28 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

N'EX'T PROBLEMWhere stories live. Discover now