safe place

103 23 2
                                    

Жошуа өөрсдийгөө дахиж хэзээ ч уулзахгүй гэж боддог байв.

Хэчнээн шоу цэнгээн хөөдөг ч өглөө эртлэн босоод түүнийгээ харахаар ажлынх нь гадаа ирээд өдөрт нэг удаа хараад явдаг байсан тэр.

Өнгөрсөн нэг сарыг тэгж өнгөрөөсөн Жошуа ийм байдлаар хайрттайгаа уулзана гэж зүүдлээ ч үгүй явсан биз.

"Хаашаа явж байгаа юм?"

Жолоо барихынхаа хажуугаар гараас нь барьчихаад эрхий хуруугаараа зөөлөн имрэх залуугаас Мина ийн асуув.

"Аюулгүй газар луу. Бидний хамт байхдаа жаргалтай байсан газар луу"

Бүтэн сарын турш үгүйлсэн гэртээ одоо л очих боломж олдож байгаад бүсгүй нууцхан баярлана.

"Би чамайг ямар их санасан гээч"

Хэлэх гээд чадахгүй байсан үг зөнгөөрөө л амнаас нь гарчихсанл бүсгүй болохгүй зүйл хэлсэндээ амаа барин өөрийгөө зүхэв.

"Чи ч төсөөлөхгүй дээ, миний ямар их санасныг"

Жошуагийн доголон нулимстай, чичирхийлсэн хоолой Минагийн сэтгэлийг өвтгөх шиг болж ердөө л нэг насанд хүрэгчдийн клубээс болж энэ хайран харилцааг үгүй хийж орхисонд нь эцэг эхдээ голдоо ортол гомдоно.

"Ирчихлээ"

Машин зогсож Жошуа түрүүлж буугаад тээшнээс шүхэр аван Минаг буулгав.

Бүх зүйл хэвэндээ байлаа. Минаг орхиод гарснаас хойш юу ч өөрчлөгдөөгүй тэдний хамтдаа амьдарч байсан энэ газар. 

"Би одоохон" 

Жошуа түүнийг унтлагын өрөөнд оруулан орон дээр суулгаж орхиод удалгүй том ванны алчуур хуурай хувцасны хамт авчран дэргэд нь суулаа. 

Эхлээд хувцсыг нь сольж дараа нь нойтон үсийг нь зөөлнөөр арчих тэрээр Минагийн чичирч буйг анзаарахдаа хөнжлөөр ороон хучаад хийж байснаа үргэлжлүүлнэ. 

"Жош, би чамд одоо ч хайртай" 

Юм яривал л уйлчих гээд байсан Жошуа энэ үгэнд нь тэсэлгүй нулимс урсгаж хийж буй үйлдлээ зогсоон түүнийгээ араас нь тэврэн авав. 

Хэдийгээр тэд салаад ердөө нэг сар л өнгөрсөн хэдий ч энэ хугацаа тэдэнд огтхон ч богино мэт санагдаагүй юм. 

"Бид эргээд нийлж болохгүй гэж үү? Чи л хүсвэл би гэрт чинь очоод тэдний өмнө сөхрөөд суухад бэлэн байна" 

"Чи тэднийг мэднэ шүү дээ. Нэг шийдсэн бол хөдлөхгүй гэдгийг нь" 

-

Борооны дараах таатай үнэр сэтгэл сэргээх шиг болж Мина ханатлаа амьсгалж аваад гэрийнхээ хаалгыг татлаа. 

"Гадуур хононо гэнэ ээ? Хэл сураг ч үгүй хаагуур яваад ирж байгаа юм чи?!"

"Арай Жошуа-"

"Найзтайгаа явсан ч тэр ажил гарлаа гэж явчхаад эргэж ирээгүй. Машин ч үгүй хар усан борооноор би яаж ирэх юм? Цагаа тулахаар туслахаар ирэх ч хүнгүй болчихдог юм билээ. Тэгээд Жошуаг дуудаад, хуучин гэртээ хамт хоноод ирлээ. Асуудал байна уу?" 

Тэдний үгнээс айхгүй байхаар шийдсэн Мина ингэж хэлж орхиод араас нь хэлэх үгсийг сонсохыг хүсэлгүй шууд л өрөөндөө орон хаалгаа түгжив. 

Минад одоо тэдний үг ямар ч хамаагүй мэт санагдаж Жошуатай л хамт байна гэвэл тэд юу ч гэсэн тоохгүй байхаар шийджээ. 

Тиймээс тэр хувцсаа баглаж аваад өрөөнөөсөө гарвал эцэг эх нь угтан авах ба ачааг нь харан хөмсгөө зангидацгааж "Эхнэртэй байж тийм газраар хэсэж явдаг хүн рүү охиноо явуулж чадахгүй. Хэрвээ чи энэ гэрийн хаалгаар гарах л юм бол чи бид хоёрын охин биш болно шүү!" 

"Тэр хүн миний амийг хоёр удаа аварсан. Өөрийгөө золиослон байж, өөрийнхөө карьерыг үгүй хийн байж намайг аварсан. Үүнийх нь төлөөсөнд ядаж би дэргэд нь байж өгөх хэрэгтэй биз дээ?" 

Мина чемоданаа чирсээр тэдний дундуур гаран явж одоход хэнд нь ч хэлэх үг олдсонгүй. 

Үнэн л юм хойно.

𝐄𝐱 |✔|Where stories live. Discover now