rain

107 23 0
                                    

Өглөөг дахиад л ганцаар угтах бүсгүй үргэлж л түрүүлж сэрчхээд өөрийг нь ширтэж байдаг байсан нэгнийг үгүйлэхдээ хоолой нь зангираад ирэхийг мэдэрч шүлсээ гүд хийтэл залгина.

Түүнийг орхиод гарсан тэр өдрөөс хойш ганц ч удаа царайг нь хараагүй тэрээр сэтгэл санаагаар нэлээн унаж ойрдоо идэж буй хоолных нь хэмжээ ч эрс багассан аж.

Хэрэв та ойлгож байгаа бол тэр сайнгүй байгаа. 

Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэдэг ч түүний хувьд эсрэгээрээ үйлчлээд байх шиг.

"Өнөөдөр хотын зах дахь төслийн газраар очиж үзэх болохоор оройтно. Бүү санаа зовоорой" 

Шарон эцэг эхдээ ийн захиад дутуу идсэн хоолоо түлхэн ширээний араас бослоо. 

"Шарон, найз нь оройхон уулзалттай болохоор түр чамайг үлдээгээд эргэж ирээд авч болно биз дээ?"

Ганцаараа явах гээд чадахгүй болохоороо найзыгаа хамт явахыг гуйсан ч найз нь хүртэл ийн хэлсэнд бүсгүй багахан гомдох ч толгой дохино. 

Удахгүй Шарон өөрөө захирал нь болон суух нүсэр барилга сүндэрлэх энэ газарт хүн амьтан нэлээн бага ч гэлээ TWICE группын барилга баригдахад л хүн ам нэмэгдэж хот ч хүрээгээ тэлнэ гэдэгт тэр бат итгэлтэй байлаа. 

Нэмээд соёл амралтын хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул түүний энэ төсөл төсөөлж буйгаас нь ч илүү ашигтай байхыг сайн мэдэж байв. 

Газрын эзэдтэй уулзаж тохироогоо хийж дууссан Мина буцахаар найз руугаа залгасан боловч харамсалтай нь түүний утас холбогдох боломжгүй гэх аж. 

Угаас хүрээд ирэх байх гэж итгэх тэр ойролцоох машины зогсоолын сандал дээр суун түүнийг хүлээж эхлэв. 

Цаг нэлээн орой болчихсон, нар ч жаргаж удахгүй бороо орох гэж байгаа бололтой тэнгэр бүрхэж бүүдгэр болж байсан тул Мина бага зэрэг айх ч найздаа итгэн хүлээсээр л. 

Удсан ч үгүй түүнээс дуудлага ирж Мина санаа нь амарсан шинжтэй бага зэрэг инээмсэглэн утсаа авлаа. 

"Уучлаарай Шарон. Би уг нь чам руу явж байсан ч осол гаргачихлаа. Очиж чадахгүй бололтой" 

Дуудлага тасрахад Мина хадгалаастай дугаарууд руугаа ээлжлэн эхнээс залгаж эхлэв. 

Хэдхэн хормын дараанаас бороо дуслан удалгүй бүр ч ширүүн болсоор.

"Тоглож байгаа байлгүй дээ"

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг түүнд туслах хүн огтхон ч олдохгүй байгаа нь хачирхалтай.

Тэрээр аянга цахилгааны дуунаас үхтлээ айдаг тул битгий л аянга цахиасай гэж залбирна.

Хүсвэл хясна гэгчээр ширүүн аадар бороны хажуугаар аянга цахин тэнгэр дуугарч эхлэх нь тэр. 

Олон ч хүн рүү залгаж үзсэн Минад одоо залгаж болох ганц л дугаар үлджээ. 

Улаан өнгийн зүрх тавьж хадгалсан Жошуагийн дугаар түүний нүдэнд тодрон үзэгдэж бүсгүй ч энд удаан байж чадахгүйгээ сайн мэдэж байсан тул шууд л залгаж орхив.

Утасны цаанаас түүний сэтгэл татам зөөлөн хоолой сонсогдож бүсгүйг хариугүй үг хэлэхийн даваан дээр аянга цахин тэрээр цочсондоо газар унан өвдгөө шалбалчих нь тэр. 

"Байна уу?"

"Ж-жош" 

Залуу юу ч бодолгүй зүгээр л утсаа авчихсан бололтой хэсэг байж байснаа бүсгүйн нэрийг дуудах аж. 

"Мина, энэ чи юу?" 

Жошуа итгэж ядсан хоолойгоор ийн асууж Мина ч юм хэлж чадахгүй нулимс урсган зам дээр сууна. 

"Нэлээн орой болчхож. Юу болоо вэ? Чи зүгээр үү?"

Аянга цахих сонстож Жошуа зөв сонссон эсэхдээ эргэлзэн "Мина, чи гадаа байгаа юм уу? Ширүүн бороо орж байхад яагаад..."

"Би айгаад байна. Машин тэрэг хүн амьтан ч харагдахгүй, аянга цахиад-"

"Хүлээ, чи ганцаараа байгаа юм уу? Мина юу болсон юм бэ? Чи хаана байгаа юм?"

Минаг үг хэлж амжаагүй байтал норсоноос болсон уу яасан утас нь унтарч тэрээр бүрэн утгаараа аюулд оржээ. 

𝐄𝐱 |✔|Where stories live. Discover now