only one

142 30 0
                                    

Архи тамхи, шоу цэнгээн. Бүсгүйчүүдийн наалинхай хоолой, өнгө өнгийн хумстай гарнууд цээжээр нь тэнүүчлэх олон эрс.

Жошуа Хун гэгчийн ертөнц. Америк-Солонгос гаралтай, мөн л хөрөнгөтэй айлын хүү бөгөөд энэ удаад дээрээ нэг ахтай.

Хэзээ ч хэн нэгнээс хараат байж үзээгүй залуу эр нэг жил хагасын өмнө томоо ачааны машинд мөргүүлэх гэж байсан эмэгтэйн урдуур унаж явсан машинтайгаа орж осолджээ.

Тэр явдлаас хойш хоёр сарын турш хэвтэрт байх хугацаанд нь Шарон асарч байсан бөгөөд тэр өдөр хоногуудад дасан дурлаж орхисон юм.

Үүгээр ч зогсохгүй Жошуа усанд сэлэлтийн тамирчин байсан ч харамсалтай нь уг ослоос болж карьер нь үгүй болсон аж.

Гэсэн ч түүний дэргэд Шарон байна гэвэл тэр бүгдийг тэвчиж чадахаар санагдаж байв.

Удалгүй тэд гэрлэлтээ батлуулж залуу эр ч эхнэртэй боллоо гэсэн шиг дахин шоу цэнгээн хөөгөөгүй юмсанж.

Гэтэл найзынх нь төрсөн өдөр тохиож тэр нэг өдөр өнөөх л насанд хүрэгчдийн клубт очиж бүсгүйн эцэг эх дагасаар орж нүүр тулжээ.

Тэдний хайрын түүх тийм л богинохон байсан юм.

Харин одоо хуучны Жошуа эргэн ирж долоо хоногийн дөрвийг нь наргиж өнгөрөөдөг болж.

Үнэн гэвэл тэд одоо ч биендээ сэтгэлтэй хэвээрээ.

"Хөөе Жош, бид чамайг тийм их санасан байхад чи яагаад ийм царайтай суугаад байгаа юм?"

Богино шаргал үстэй бүсгүй хундагатай архи урууланд нь тулган эрхлэх бол залуу эр дургүйцэн нүүр буруулна.

"Уучлаарай Софи, би өнөөдөр наргимааргүй байгаа бололтой"

Тэрээр бүсгүйн гарыг аяархан түлхээд ширээний араас босч үүдэнд өлгүүлсэн хувцсаа авсаар тэндээс гарав.

Хувцаснаас нь бага зэрэг алкохол үнэртэж, хэд балгачихсан тул машин ч барьж чадахгүй дэмий зогсохдоо дуудлагын жолооч олж дуудъя гэсэн ч утсаа солиод удаагүй тул дугаар нь байсангүй.

Ах нь ч утсаа авсангүй. Энэ бүхний эцэст ганц л дугаар үлджээ.

Хамгаас үзэсгэлэнт Мина хэмээн хадгалсан дугаар хэчнээн нүдэнд нь үзэгдэх ч залгахаар бэлэн болгочхоод эргэлзэж эргэлзэж утсаа унтрааж орхив.

Түүнд залгах зориг байсангүй.

Тэгээд үсээ хойш илсээр машинаа налан газарт суугаад хэсэг өөрийгөө шоолон инээх нь өрөвдөлтэй.

Ганцхан сарын өмнө тэд жаргалдаа умбан биенийхээ тэвэрт хэвтэж байсансан. Эхнэрийнхээ хамар дээрх мэнгийг өхөөрдөн үнсэж байсан нь саяхан.

Хэн нэгнээр ирээдүйгээ төсөөлж зүрхэлдэггүй, бүр төсөөлөхийг ч хүсдэггүй байсан Жошуа Минатай учирснаас хойш зөвхөн тэр бүсгүйгээр л амьсгалж, тэр бүсгүй л үгүй бол амьдрал нь явахгүй юм шиг санагдаж эхэлснийг нуух юун.

Мина Шарон Мёүи л түүний амьдрал дахь цор ганц эмэгтэй болж чадах нэгэн.

Урьд нь өч төчнөөн эмэгтэйтэй орооцолдож явсан ч түүн шиг цаанаасаа л гүнж мэт эрхэмсэг, тансаг бүсгүйтэй таарч үзээгүй аж.

Жошуагийн хувьд тэр бүсгүй тийм л үнэ цэнэтэй нэгэн болж ирж байжээ.

Нэг хэлэх юм байна. Энэ бичвэр маань цөөн хэсэгтэй short story учраас 4-5 хэсэг ороод дуусна😉

𝐄𝐱 |✔|Kde žijí příběhy. Začni objevovat