0| prologue

188 22 0
                                    

"Байгалийн эсрэг гэмт хэрэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Байгалийн эсрэг гэмт хэрэг. Нүгэлт завхайрал."

— 𝐏𝐑𝐎𝐋𝐎𝐆𝐔𝐄 "𝐓𝐡𝐞 𝐒𝐢𝐧" —

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

— 𝐏𝐑𝐎𝐋𝐎𝐆𝐔𝐄 "𝐓𝐡𝐞 𝐒𝐢𝐧" —

Уруул дээр минь түүний нойтон
уруул ширүүхнээр газардахад зүрхний цохилт минь хурдсаж, дотор минь араатан шиг их дур хүсэл оргилно.

Гэвч түүний энэ уруул надад зориулагдаагүй.

Хацрыг минь ширүүхэн боловч энхрийлэн илэх түүний энэ гар ч надад зориулагдаагүй.

Аль үжээ чамин бөгжөөр тамгалагдсан түүний ядам хуруу надад зориулагдаагүй.

Хахир хатуу ерөнцөөс намайг хамгаалж буй мэт, дайчин лугаа түүний бие ч надад зориулагдаагүй.

Ганц харцаар л зүрхийг минь эзэмдэж, судасны минь цохилтыг түргэсгэдэг тэр надад зориулагдаагүй.

   Чиний гэсэн бүхэн надад зориулагдаагүй.

     Бусдын эрийг булааж буйн нүгэлт мэдрэмжинд автсан намайг өөрийгөө жигшин зэвүүцэх мэдрэмж далайн давалгаа мэт бүрхэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бусдын эрийг булааж буйн нүгэлт мэдрэмжинд автсан намайг өөрийгөө жигшин зэвүүцэх мэдрэмж далайн давалгаа мэт бүрхэнэ.

Гэсэн ч би түүнийг түрүүлж хайрласан шүү дээ. Над руу хараад үргэлж л мишээдэг байсан түүнийхээ нимгэн, ягаан уруулийг нь. Гүн бор нүдээрээ ширтэх бүрдээ хязгааргүй уудам далай дунд ганцаар байгаа мэт асар их тайвшрал бөгөөд догдлол, сандралыг зэрэг өгдөг байсан түүнийхээ харцыг нь.

Чиний гэсэн бүхнийг би хэнээс ч илүү хайрласан.

Саяхан бударсан шинэхэн цас мэт зөөлөн үсээр нь гараа гүйлгэн, илж зүрхлэх бүрд биеэр минь тог цахилгаан гүйж, аз жаргалын асар их адреналин ялгардаг байж билээ.

Инч бүр нь өө сэвгүй, цав цагаан түүнийхээ арьсанд зөөлнөөр хүрэхдээ би урьд насандаа ямар их буян бүтээсэн болоод ийм төгс хүнийг энхрийлэх аз завшаан олж авснаа гайхдаг байж билээ.

Чиний гэсэн бүхнийг би хэнээс ч түрүүнд хайрласан.

Чиний гэсэн бүхнийг би хэнээс ч түрүүнд хайрласан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэнэг байж дээ би.

Түүнд зориулсан бүхнийг минь бурхан нэг өдөр олж анзаараад хөөрхий өнчин хайрыг минь бүтэн болгоно хэмээн найдахдаа би.

Чихэнд минь шивнэж, зүрхэнд минь сийлсэн түүний худал үгсийг үнэн гэж найдахдаа би.

Эрхэм бүхнээ орхиод түүний төлөө хураасан асар их нүглийг минь хамт үүрэлцэнэ гэж найдахдаа би.

Над руу хардаг тэр хүйтэн харцыг нь дурлалдаа сохорч, шунал хүсэлдээ идэгдсэн, гал халуун харц хэмээн өөрийгөө хуурахдаа би.

Хорвоогийн хатуу үнэнийг үгүйсгэж, чамд л итгэхийг хүссэнсэн.

Гэвч бүгд хоосон байсан.

"Чи надад зориулагдаагүй, У Сэүн."

AN: Тус бичвэр нь бүхэлдээ эмэгтэй гол бүр буюу Юүн Бумигийн тал, харах өнцгөөс бичигдэх бөгөөд тухайн хэсгийн үйл явдал, агуулгаас хамаараад нэг хэсгийн урт, орох хугацаа харилцан адилгүй байх болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AN: Тус бичвэр нь бүхэлдээ эмэгтэй гол бүр буюу Юүн Бумигийн тал, харах өнцгөөс бичигдэх бөгөөд тухайн хэсгийн үйл явдал, агуулгаас хамаараад нэг хэсгийн урт, орох хугацаа харилцан адилгүй байх болно.
Хэрвээ бичвэр маань таалагдсан бол vote-оо дарахаа битгий мартаарай🤍

𝐏𝐔𝐁𝐋𝐈𝐒𝐇𝐄𝐃 𝐈𝐍 𝐀𝐏𝐑𝐈𝐋 𝟐𝟔𝐓𝐇, 𝟐𝟎𝟐𝟒

𝐏𝐋𝐄𝐀𝐒𝐄 𝐒𝐔𝐏𝐏𝐎𝐑𝐓 𝐓𝐇𝐄 𝐒𝐓𝐎𝐑𝐘.

The Memory of Oh Sehun Where stories live. Discover now