Завхай

Биеэ үнэлэгч

Хямдхан охин

Ширээн дээрх үгнээс хэдийг нь авч уншвал иймэрхүү үгс угтаж авах нь тэр.

Сургуулийн үүдээр ороод ангид иртэл минь ямар нэг онц гойд зүйлс байгаагүйгээс хойш сургуулийн веб хуудсыг шалгаж үзэхээр шийдэн нээж харвал энд шилжиж ирэхийн өмнө хийдэг байсан цагийн ажил болох шөнийн цэнгээний газарт байх хэдэн зураг байв.

Амлая би зөвхөн бармен л хийдэг байсан төдий...

Харин тайлбар нь уг газрын байнгын үйлчлүүлэгч, бяцхан bitch гэсэн утга агуулах нь инээдтэй.

Гэхдээ одоо яадаг билээ ямар ч авцалдаагүй зураг тайлбарт итгэж орхисон хүн болгонд тайлбар хийгээд уйлалтай биш гол эзэнтэй л уулзах хэрэг гарах нь.

Хичээлийн цаг дөхсөөр гэхдээ хэргийн гол эзэн өөрөө алга, харин хүүхдүүдийн харц минут тутамд ширүүснэ.

Удалгүй ангийн үүдээр хэргийн эзэн дуу сонссоор орж ирэх нь тэр.

Бүх хэргийн эзэн, Жон Жонгүгийн улаан шүтэн бишрэгч эсрэгээрээ миний үзэн ядагч хийдэг ангийн минь сурлага болон урлагаараа тэргүүлэгч, надаас илүүрхэх мянган авьяастай ч Жон Жонгүгийг өөрийн болгож чадаагүй тэр охин.

Жон Ми Сү

Өөрийнх нь суудал дээр сууж байгаа учир хажууд минь ирэх дээ хоолой засаж босохыг сануулах нь дуулдана.

'Өө ирчихсэн үү?' орж ирснээс нь авхуулаад нааш алхах алхмыг нь эгээтэй л тоолчхолгүй анхаарч суусан ч түүнээс ингэж асуух үед тэр зүгээр л өөдөөс минь ёозгүй хөндий харах нь тэр.

Гэхдээ одоо яадаг билээ энэ харцнаас нь ямар айлтай биш.

'Босчихгүй юу' муухай харсаар хэлэх үед нь өөдөөс харж инээсээр 'чамайг гэдгийг мэдэж байгаа болохоор нийтлэлээ устгаад залруулга хий' буцаагаад өөдөөс нь тайван ийн хэлэх үед анги энэ удаад нам гүмхэн болж эхлэх нь тэр.

Нэг ёсондоо тэд зүгээр л хэрэгт дурлаж эхэлж байгаа юм.

'Юу ярьж байгааг чинь мэдэхгүй байна' гэж хэлэхдээ тэр аль хэдийн гараа чанга атгаж шүдээ зуучихсан нь мэдэгдэнэ.

•Seven•JJKWhere stories live. Discover now