11

110 21 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Episode 11~[전정국]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Episode 11~[전정국]

고등학교

'Сэрээхгүй яасан юм' бараг л сургууль дээр ирэхийн алдад гарахынхаа өмнө сэрээгээд төрсөн өдрийн мэнд хүргээд орхисон үеэл дүү минь орилсоор залгах нь тэр.

'Би төрсөн өдрийн мэнд хүргээд гарч ирсэн шүү дээ хэн чамайг буцаад орондоо тухлаадах гэсэн юм' хариу түүн рүү үг шидлэх үед тэр нэг тургилах аятай дугарсан аа 'заза хоцрох юм байна л даа' гээд тастаж орхив.

Сургууль руу ороод дадал болсноороо ундааны машин дээр очин ундаа авчхаад анги руу зүглэлээ.

Энгийн үед... нэг ёсондоо Жон Жонгүг байсан бол бид ундааны машины урд хийжүүлсэн ундаа авах авахгүй дээр өдийд мэтгэлцэж байх ёстой байсан юм.

Гэрээс багахан оройтож гарсан учраас сургууль дээр бага зэрэг оройтож ирсэн ч сурагчдын харц намайг төвөгшөөхөд хүргэв.

Ангийн үүдэнд ирэх үед ангийнхан ширээн дээр минь овоорчихсон байх нь тэр.

Тэгснээ намайг харангуутаа харь хүн харав уу гэлтэй хэдэн тийш суудал руугаа тарж бутарч бушуухан ширээнээс холдох нь харагдана.

Ширээний урд очих үед ширээ минь улаан хөх хар өнгөөр баллаж сохлогдчихсон байх аж.

•Seven•JJKWhere stories live. Discover now